Жаргалтулгын Эрдэнэбат
Жаргалтулгын Эрдэнэбат нь Монгол Улсын 29 дахь Ерөнхий сайдаар сонгогдон ажиллаж байсан бөгөөд 2017 оны 9-р сарын 8нд Ерөнхийн сайдын албан тушаалаас огцрон дараагийн Ерөнхий сайд сонгогдох хүртэл түр орлон гүйцэтгэж байна. Жаргалтулгын Эрдэнэбат 1973 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн.
Жаргалтулгын Эрдэнэбат | |
![]() | |
![]() | |
Албан тушаал хашсан 2016 оны 7 сарын 8 – 2017 оны 9-р сарын 6 | |
Өмнөх | Чимэдийн Сайханбилэг |
---|---|
Дараах | Ухнаагийн Хүрэлсүх |
![]() | |
Одоо хашиж буй | |
Албаа хүлээн авсан; 2012 он | |
Төрсөн | 1973 оны 6 сарын 17 Сэлэнгэ аймаг, Мандал сум |
Улс төрийн нам | Монгол Ардын Нам |
Төгссөн сургууль | Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль |
Боловсрол Засварлах
Ж. Эрдэнэбат 1981-1991 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 10 жилийн дунд сургууль,
1992-1995 онд Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургууль
1997-1998 онд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт,
2002-2004 онд Монгол Улсын Удирдлагын Академи
2003-2005 онд Хөдөө Аж Ахуйн Их Сургууль тус тус төгссөн.
Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр.
Ажил эрхлэлт Засварлах
1996-1997 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Сүүтэй” ХХКомпанид нягтлан бодогч,
1997-2000 онд Сэлэнгэ аймгийн Хянан шалгах хороонд байцаагч,
2000-2004 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга,
2004-2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч,
2005-2008 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга,
2008-2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргаар томилогдон ажилласан.
2012 2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2014-2015 онд Сангийн сайд
2016 оны 7 дугаар сараас Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байна.
Өмнөх Сайханбилэг |
Монгол Улсын Ерөнхий Сайд 2016-2017 |
Дараах Хүрэлсүх |