Жамъянгийн Мөнхбат

Жамъянгийн Мөнхбат (1979 оны 2 сарын 12-нд Архангайд төрсөн) нь Монгол Улсын улс төрч, яруу найрагч. 2016 оны Улсын Их Хурлын сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшин өрсөлдөж, УИХ-ын гишүүн болсон. 2016-2017 онд Монгол Улсын сайд, засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын албыг хашсан. 2005 оны Болор цом яруу найргийн наадмын тэргүүн байрын шагналт.

Боловсрол засварлах

Мөнхбат 1997 онд Архангай аймгийн 10 жилийн “Авьяас хөгжүүлэх тусгай сургалттай” цогцолбор сургууль, 2002 онд Монгол улсын их сургуулийг улс төр, судлаач мэргэжлээр төгссөн.

Ажилласан байдал засварлах

  • 2002-2003 онд Улсын Их Хурлын даргын Ажлын албанд зохион байгуулагч
  • 2003-2004 онд Улсын Их Хурлын даргын шадар туслах
  • 2005 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт
  • 2005-2007 онд Монгол Ардын Хувьсгалт Намын дэргэдэх МАСЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2008-2012 онд Монголын залуу үеийн хөгжлийн ассоциацийн ерөнхийлөгч
  • 2011-2013 онд МАН-ын төв хэвлэл “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч
  • 2012 онд Монгол Ардын Намын дэргэдэх НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч
  • 2012-2013 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга
  • 2013-2016 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2013 оноос Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

Уран бүтээл засварлах

Ном засварлах

  • "Зүрхээ чагна (2005)

Кино засварлах

Дуу засварлах