Лувсаннямын Гантөмөр

Лувсаннямын Гантөмөр (1973 оны 2-р сарын 26-нд Увс аймгийн Улаангомд төрсөн) нь Монголын улс төрч юм. 2004-2016 онд Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол шинжлэх ухааны сайдаар ажиллаж байв.

Намтар засварлах

Боловсрол засварлах

  • 1981-1991 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
  • 1993-1996 онд Японы Сэндай Дэнпа коллежийг харилцаа холбооны инженер мэргэжлээр
  • 1996-1999 онд Японы Нагаокагийн Техник Технологийн их сургуулийг электроникийн инженер мэргэжлээр төгссөн

Эрхэлж байсан ажил, албан тушаал засварлах

  • 2000-2004 онд “Сэтгэшгүй трейд” ХХК-ийн дэд захирал,
  • 1999-2000 Шинэ-Үе залуучуудын байгууллага, СБД-ийн дарга
  • 2000-2007 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч,
  • 2007-2010 онд Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2005-2006 онд УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга,
  • 2006-2007 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2009-2012 онд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга,
  • 2012-2016 онд УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд.

Сонгуульт ажил засварлах

2010 онд Улаан загалмайн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч 2010 оноос Ардчилсан залуучуудын холбооны хүндэт ерөнхийлөгч 2005 оноос Жижиг дунд үйлдвэрийн хөгжил нэгдсэн холбооны ерөнхийлөгч.

2023 оны 1-р сард Ардчилсан намын даргаар сонгогдсон.