Гана
Бүгд Найрамдах Гана Улс (Англи: Republic of Ghana) нь Өрнөд Африк дахь улс юм. Баруун талаараа Кот-д'Ивуар, хойд талаараа Буркина Фасо, зүүн талаараа Того улстай хиллэж, өмнөд талаараа Гвинейн булангаар хүрээлэгдсэн. "Ghana" буюу "Гана" хэмээх нэр нь "Дайчин хаан"[9] гэсэн утгатай үг бөгөөд энэ нэрнээс Баруун Африкийн эргийг нэрлэдэг "Guinea" (Францын Guinoye гэх үгээр дамжин) буюу "Гвиней" гэх нэр гарчээ (Гвинейн буланд хэрэглэдэг нэр).
Бүгд Найрамдах Гана Улс Republic of Ghana (Англи)
| |
---|---|
Уриа: "Эрх чөлөө, Шударга ёс" | |
Төрийн дуулал: "God Bless Our Homeland Ghana" Бидний эх нутаг Ганыг бурхан ивээг | |
Нийслэл ба томоохон хот | Аккра 05°33′18″N 00°11′33″W / 5.55500°N 0.19250°W |
Албан ёсны хэл | Англи хэл[1][2] |
Хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний хэл | |
Угсаатны бүлгүүд (2021 тооллого[3]) | |
Шашин (2021 тооллого[3]) |
|
Ард түмний нэршил | Ганачууд |
Төр засаг | Нэгдмэл ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс |
Нана Акуфо-Аддо | |
Махамуду Бавумия | |
Албан Багбин | |
Гертруда Торкорноо | |
Хууль тогтоох байгууллага | Парламент |
Түүх | |
3 сарын 6, 1957 | |
• Бүгд Найрамдах Улс | 7 сарын 1, 1960 |
Газар нутаг | |
• Нийт | 238,535[4] км2 (80) |
• Усны эзлэх талбай (%) | 4.61 (11,000 km2; 4,247 mi2) |
Хүн ам | |
• 2023 тооцоо | 33,846,114[5] (48) |
• Нягтаршил | 101.5/км2 (66) |
ДНБ (ХАЧП) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $229 тэрбум[6] (68) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $6,974[6] (136) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▼ $66 тэрбум[6] (89) |
• Нэг хүнд ноогдох | ▼ $2,024[6] (149) |
ОТББИ (2016) | 43.5[7] дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.632[8] дундаж · 133 |
Мөнгөний нэгж | Седи (GHS) |
Цагийн бүс | UTC (ГДЦ) |
Огнооны формат | өө/сс/жжжж |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +233 |
ISO 3166 код | GH |
Домэйн нэр | .gh |
Албан ёсны хэл нь англи хэл.
2,900,000 хүн амтай. Нийслэл хот нь- Аккра хот.
Газар нутаг нь-238 533 км² (дэлхийд 83 -рт ордог байна).
Монгол Улс Бүгд Найрамдах Гана Улстай 1965 оны 12-р сарын 7-нд дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Түүх
засварлахЕвропчуудын колоничлолоос өмнө эртний олон хаант улс оршин тогтнож байсны дотор Га-Данмес, Ашантийн Эзэнт улс, Фанте улсуудыг нэрлэж болно. 1482 онд Диогу де Азамбужагийн экспедицийн Португалийн колоничлогчид (Христофер Колумб экспедицийн гишүүн байсан) эрэг дээр анх бууж, Эльмина цайз, дараа нь Аксим, Шама болон бусад цайзуудыг барьжээ. Португаличууд алт (тухайн үед тус улсыг Алтан эрэг гэж нэрлэдэг байсан) болон хар арьстан боолуудыг экспортолдог байжээ.
XV зуунд португалчуудтай холбоо тогтоосны дараа Европын улсуудтай худалдаа наймаа хөгжүүлсэн бөгөөд 1874 онд Британичууд Алтан эргийн колонийг байгуулжээ.[10]1850-иад онд Дани улс Кристиансборг болон бусад цайзуудыг Британичуудад худалдсан. 1873 онд Их Британи болон Ашанти омгийн холбооны хооронд хэдэн арван жил үргэлжилсэн хурцадмал байдлын дараа Британийн цэргүүд Ашантигийн нийслэл Кумаси руу довтолж, бараг устгасны дараа Гана улсыг Британийн колони хэмээн албан ёсоор зарлав. Британичууд 1874 онд нийслэл Аккра хотыг эзлэн авчээ.
1940-өөд онд Алтан эргийн ард түмний эрх чөлөөний тэмцэл эрчимжиж, Кваме Нкрумагийн удирдлаган дор тусгаар тогтнолоо тунхагласнаар өндөрлөв. 1957 оны 3-р сарын 6-нд Нэгдсэн Вант Улсаас тусгаар тогтносон Сахаарын өмнөх анхны улс болохдоо,[11] баруун Африкийн ихээхэн хэсгийг эзлэн оршиж байсан эртний Ганын эзэнт улсын нэрийг авчээ. Тви хэлээр нэрийг нь Gaana гэж бичдэг ажээ.
1979 оны 6-р сарын 18-нд парламентын сонгууль болж, парламентын 140 суудлаас 68-ыг нь авсан Үндэсний Ардын нам (зүүн жигүүр, К.Нкрумагийн олон дагалдагчдыг нэгтгэсэн) ялагчаар зарлав;
Гэсэн хэдий ч Үндэсний Ардын нам нь зүүн чиглэлтэй байсан боловч эдийн засгийн хувийн хэвшлийг татан буулгаагүй бөгөөд Гана дахь гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн. Үүнд дургүйцсэн 1979 оны төрийн эргэлт хийсэн Жерри Роулингс тэргүүтэй офицерууд 1981 оны арванхоёрдугаар сарын 31-нд дахин төрийн эргэлт хийжээ. 1982 онд Ардын шүүхүүд байгуулагдаж, улс төрчид, албан тушаалтнууд, бизнес эрхлэгчдийг шинээр цэвэрлэх ажлыг эхлүүлжээ.
1990 онд Иргэний засаглалд шилжих эхлэлийг зарлав. 1992 онд тус улс шинэ Үндсэн хуулиа баталж, олон намын тогтолцоог бий болгож, улс төрийн намуудын үйл ажиллагаанд тавьсан хоригийг цуцалсан. 1992 оны 11-12 дугаар сард тус улсад олон намын үндсэн дээр ерөнхийлөгчийн болон парламентын анхны сонгууль болсон. Гана улсыг 19 жил удирдсан Үндэсний батлан хамгаалахын түр зөвлөлийн дарга асан Жерри Роулингс ерөнхийлөгчөөр сонгогдов. 2000 оны 12-р сард Жон Куфуор шинэ ерөнхийлөгчөөр сонгогдов. 2004 онд тэрээр энэ албан тушаалд дахин сонгогдсон. 2008 оны 12-р сард Жон Атта Миллс шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсон бол 2009 оны 1-р сарын 7-нд Социал Демократ намын Жон Атта Миллс албан тушаалаа авчээ.
Хүн ам
засварлахХүн ам - 29,340,248 (2020 он). Жилийн өсөлт - 2.15% (төрөлт - нэг эмэгтэйд 3.9 төрөлт, 2020 он). Дундаж наслалт эрэгтэйчүүдийнх 66 нас, эмэгтэйчүүдийнх 71 нас байна (2020). Хүний дархлал хомсдолын вирусын халдвар (ХДХВ) - 1.7% (2018 оны тооцоо).
15-аас дээш насны хүн амын бичиг үсгийн түвшин 76.6% байна (2015 оны мэдээллээр). Хотын хүн ам - 57.3% (2020).
Ашигласан материал
засварлах- ↑ "Language and Religion". Ghana Embassy. Архивласан огноо 1 March 2017. Татаж авсан: 8 January 2017.
English is the official language of Ghana and is universally used in schools in addition to nine other local languages. The most widely spoken local languages are Dagbanli, Ewe, Ga and Twi.
- ↑ "Ghana – 2010 Population and Housing Census" (PDF). Government of Ghana. 2010. Archived from the original (PDF) on 25 September 2013. Татаж авсан: 1 June 2013.
- ↑ 3.0 3.1 "2021 PHC General Report Vol 3C, Background Characteristics" (PDF). Ghana Statistical Service. Архивласан (PDF) огноо 2021-12-27.
- ↑ "Ghana". August 2023.
- ↑ "Ghana". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан: 22 June 2023.
- ↑ 6.0 6.1 6.2 6.3 "World Economic Outlook Database, April 2023". IMF.org. International Monetary Fund. April 2023. Эх сурвалжаас архивласан огноо 24 April 2023. Татаж авсан: April 24, 2023.
{{cite web}}
: CS1 maint: bot: original URL status unknown (link) - ↑ "GINI index (World Bank estimate)". data.worldbank.org. World Bank. Архивласан огноо 25 January 2019. Татаж авсан: 14 July 2021.
- ↑ "Human Development Report 2020" (PDF). United Nations Development Programme. 15 December 2020. Архивласан (PDF) огноо 2020-12-15. Татаж авсан: 15 December 2020.
- ↑ Jackson, John G. Introduction to African Civilizations, 2001. Page 201.
- ↑ MacLean, Iain. Rational Choice and British Politics: An Analysis of Rhetoric and Manipulation from Peel to Blair, 2001. Page 76.
- ↑ Peter N. Stearns and William Leonard Langer. The Encyclopedia of World History: Ancient, Medieval, and Modern, Chronologically Arranged, 2001. Page 1050.
Цахим холбоос
засварлах- Засгийн газар
- Ghana official Website
- The Parliament of Ghana official site
- National Commission on Culture official site
- Chief of State and Cabinet Members
- Ерөнхий мэдээлэл
- Country Profile from BBC News
- Ghana from Encyclopaedia Britannica
- CIA World Factbook entry on Ghana
- Ghana from UCB Libraries GovPubs
- Гана Open Directory Project төслийн вэбсайт дахь
- Хэвлэл мэдээлэл
- Аялал жуулчлал
- Ghana Tourism Official Ghana Tourism Website
- Ghana photos at Bigfoto.com