Роберто Ди Маттео

Роберто Ди Маттео (Итали: Roberto Di Matteo; 1970 оны 5 сарын 29-нд төрсөн) нь Италийн хөлбөмбөгчин асан, өдгөө Челси багийн менежерээр ажилладаг хүн юм.

Роберто Ди Маттео
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрРоберто Ди Маттео
Өндөр1.78 м[1]
БайрлалХагас хамгаалагч/Хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багЧелси (менежер)
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1988–1991Шаффхаузен50(2)
1991–1992Цюрих34(6)
1992–1993Аарау33(1)
1993–1996Лацио87(7)
1996–2002Челси119(15)
Нийт323(31)
Шигшээ баг
1994–1998Итали34(2)
Дасгалжуулсан багууд
2008–2009Милтон Кейнс Донс
2009–2011Вест Бромвич Альбион
2012–Челси
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно.
† Гараа (Гоол).

Тамирчин ахуйдаа хагас хамгаалагчийн байрлалд тоглодог байсан тэрээр Швейцарийн Шаффхаузен, Цюрих, Аарау, Италийн Лацио, Английн Челси багуудад тоглож байв. Ди Маттео Италийн шигшээ багийн бүрэлдэхүүнд 34 тоглолтод оролцож, 2 гоол оруулсан бөгөөд Евро 1996, 1998 оны Дэлхийн АШТ-д эх орноо төлөөлөн оролцож байжээ. Тэрээр 2002 оны 2 сард, 31-хэн настайдаа гэмтлийн улмаас зодог тайлсан[2]. Түүнээс хойш Милтон Кейнс Донс, Вест Бромвич Альбион багуудыг удирдаж байгаад одоо Челси багийн менежерээр ажиллаж буй. Челсигийн менежерийн хувиар тэрээр 2012 оны ХХ-ны цомын эзэн болсноос гадна багийн түүхэнд анхны ЕХБХ-ны Аваргуудын Лигийн түрүүг авчирчээ[3].

Эх сурвалж

засварлах
  1. http://www.goal.com/en-us/people/italy/40799/roberto-di-matteo#
  2. "Di Matteo forced to retire at age 31 because of injury". The Telegraph. 19 February 2002. Татаж авсан: 5 July 2011.
  3. "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2012-05-23. Татаж авсан: 2012-06-24.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)