Жон Терри
Жон Жорж Терри (Англи: John George Terry, 1980 оны арванхоёрдугаар сарын 7-нд төрсөн) нь Английн хөлбөмбөгчин юм. Терри Премьер лигийн Челси багийн төвийн арын бүсийн хамгаалагч болон ахлагчийн үүргийг гүйцэтгэдэг. Түүнчлэн Терри Английн шигшээ багийг 2006 оны наймдугаар сараас 2010 оны хоёрдугаар сарыг хүртэл ахлан тоглож байсан билээ. Түүнийг Жей Ти, Төмөр хүн[2][3] гэх мэтчилэнгээр хочлох нь бий.
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Жон Жорж Терри | ||
Өндөр | 1.89 м[1] | ||
Байрлал | Төвийн арын бүсийн хамгаалагч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Челси | ||
Дугаар | 26 | ||
Өсвөрийн баг | |||
Сенраб | |||
1991–1995 | Вест Хэм Юнайтед | ||
1995–1998 | Челси | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
1998– | Челси | 326 | (20) |
2000 | → Ноттингем Форест (зээллэг) | 6 | (0) |
Шигшээ баг‡ | |||
2000–2002 | Английн шигшээ баг (21-ээс доош нас) | 9 | (1) |
2003– | Англи | 65 | (6) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 14:15, 2011 оны 1 сарын 8 (UTC). † Гараа (Гоол). |
Терри УЕФА Аваргуудын Лигийн тэмцээний 2004-05[4], 2007-08 оны улирлуудад оролцохдоо "шилдэг хамгаалагчаар" нэрлэгдэж, 2005 оны Английн хөлбөмбөгийн холбооны дэргэдэх «Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооноос» олгодог "Оны шилдэг тоглогчийн" шагналыг хүртэж[5], World XI буюу «Дэлхийн шилдэг багийн» бүрэлдэхүүнд 2005-аас 2008 оныг хүртэл дөрвөн улирал дараалан нэрлэгдэж байсан хөлбөмбөгийн ногоон талбайн хамгаалалтын байрлалын шилдэг тоглогч юм.[6][7][8][9] Түүний тоглолтын үр дүнг үнэлэн мэргэжлийн болон сонирхогчдын байгууллагаас энэ мэтчилэн зогсохгүй. 2006 оны ДАШТ-д бүх оддын багийн бүрэлдэхүүнд шигшээ багаас ганцаараа нэрлэгдэж байв.[10]
Челси багийн ахлагчаар томилогдсон даруйдаа 2007 оны Английн цомын тэмцээнд Манчестер Юнайтед багийн эсрэг шинээр ашиглалтанд орсон Уэмблийн цэнгэлдэх хүрээлэнд хожлын цор ганц гоолыг оруулсан бол уг цэнгэлдэхдээ шигшээ багийнхаа анхны гоолыг Бразилын шигшээ багийн эсрэг толгойгоороо мөргөн оруулсан гэх онцлог түүхийн хуудсуудыг анхлан нээсэн билээ.[11] Хэдий дээрхийн адил олон амжилтын эзэн болж байсан ч Челсигийхээ 2007-08 оны улиралд хүртэж болох байсан гурван цомыг алдахад буруутан нэрийг зүүж байсан үе бий. Үүнд Лигийн цомын шигшээ тоглолтонд Тоттенхэм Хотспур багт ялагдсан болон Премьер лиг, УЕФА Аваргуудын Лигийн түрүү авах үгүйгээ шийдвэх тоглолтонд Манчестер Юнайтед багийн эсрэг торгуулийн цохилтууд алдсантай холбон үздэг.[12] Үүнийг ч батлах мэт багийн анд Фрэнк Лампард нь Терриг "хүний хүн" гэж тодорхойлоод авсан нь бий.[13]
Клубийн замнал
засварлахЧелси дэх анхны гараа
засварлахТерри Челси багтаа 1998 оны аравдугаар сарын 28-нд Лигийн цомын Астон Вилла багтай тоглосон тоглолтонд сэлгээгээр орж ирэн анхы гараагаа хийж байв. Харин Английн цом гуравдугаар тойргийн Олдхэм Атлетик багийг 2-0 харьцаагаар хожсон тоглолтонд гарааны бүрэлдэхүүнд гарч тоглож байв.
Шигшээ багийн замнал
засварлахШигшээ багийн нэрийн өмнөөс оруулсан гоолууд | ||||||
---|---|---|---|---|---|---|
# | Хэзээ | Хаана | Өрсөлдөгч | Тооны харьцаа | Үр дүн | Тэмцээн |
1 | 2006 оны 5 сарын 30 | Англи, Манчестер | Унгар | 2–0 | 3–1 | Нөхөрсөг тоглолт |
2 | 2006 оны 8 сарын 16 | Англи, Манчестер | Грек | 1–0 | 4–0 | Нөхөрсөг тоглолт |
3 | 2007 оны 6 сарын 1 | Англи, Уэмбли | Бразил | 1–0 | 1–1 | Нөхөрсөг тоглолт |
4 | 2008 оны 5 сарын 28 | Англи, Уэмбли | Америкийн Нэгдсэн Улс | 1–0 | 2–0 | Нөхөрсөг тоглолт |
5 | 2008 оны 11 сарын 19 | Герман, Берлин | Герман | 2–1 | 2–1 | Нөхөрсөг тоглолт |
6 | 2009 оны 4 сарын 1 | Англи, Уэмбли | Украин | 2–1 | 2–1 | 2010 оны ДАШТ-ий .сон |
Гэр бүл болон хувийн амьдрал
засварлахТерригийн эцэг эх Тед, Суи гэх хүмүүс байх ба ах Пол (1979 онд төрсөн) нь хөлбөмбөгчин юм. Терри хэдий Челси багтаа олон жил тоглосоор бүр «нэг багийн хүн» гэж нэрлэгдэхээр болсон ч бага ахуйдаа Манчестер Юнайтед багийн хөгжөөн дэмжигч байжээ.[14]
Тэрээр одоо Английн өмнөд зүгийн Суррей тойргийн Оксшотте хэмээх багахан хотод эхнэр Тони[15] болон ихэр хүүхдүүд нь болох хүү Жоржи Жон, охин Саммер Роуз нарынхаа хамтаар амьдардаг.[16] Хүүхдүүд нь мэндлээд хоёр долоо хонож байх үед буюу 2006 оны тавдугаар сарын 18-нд Терри Унгарын шигшээ багийн хаалганд гоол оруулж, "гоолын баяраа" хүүхэд бүүвэйлж буйгаар илэрхийлж байв. Терри 2007 оны зургаадугаар сарын 15-нд хуримаа хийсэн юм.[17]
Үзүүлэлтүүд
засварлах- 2011 оны нэгдүгээр сарны 8-ны байдлаар.[18]
Баг | Лиг | Цом | Лигийн цом | Тив | Бүгд | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Улирал | Баг | Лиг | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол |
Англи | Лиг | АХХ-ны цом | Лигийн цом | Европ | Бүгд | |||||||
1998–99 | Челси | Премьер лиг | 2 | 0 | 3 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 6 | 0 |
1999–2000 | 4 | 0 | 4 | 1 | 1 | 0 | - | - | 9 | 1 | ||
1999–2000 | Ноттингем Форест | Нэгдүгээр дивиз | 6 | 0 | - | - | - | - | - | - | 6 | 0 |
2000–01 | Челси | Премьер лиг | 22 | 1 | 3 | 0 | 1 | 0 | - | - | 26 | 1 |
2001–02 | 33 | 1 | 5 | 2 | 5 | 0 | 4 | 1 | 47 | 4 | ||
2002–03 | 20 | 3 | 5 | 2 | 3 | 0 | 1 | 1 | 29 | 6 | ||
2003–04 | 33 | 2 | 3 | 1 | 2 | 0 | 13 | 0 | 51 | 3 | ||
2004–05 | 36 | 3 | 1 | 1 | 5 | 0 | 11 | 4 | 53 | 8 | ||
2005–06 | 36 | 4 | 4 | 2 | 1 | 1 | 8 | 0 | 49 | 7 | ||
2006–07 | 28 | 1 | 4 | 0 | 2 | 0 | 10 | 0 | 46 | 1 | ||
2007–08 | 23 | 1 | 2 | 0 | 2 | 0 | 10 | 0 | 37 | 1 | ||
2008–09 | 34 | 1 | 2 | 0 | 1 | 0 | 11 | 2 | 48 | 3 | ||
2009–10 | 37 | 2 | 4 | 1 | 1 | 0 | 8 | 0 | 46 | 3 | ||
2010–11 | 17 | 1 | 0 | 0 | 1 | 0 | 4 | 1 | 22 | 2 | ||
Нийт | 326 | 20 | 40 | 10 | 26 | 1 | 81 | 9 | 479 | 40 |
Английн шигшээ баг | ||
---|---|---|
Огноо | Гараа | Гоол |
2003 | 6 | 0 |
2004 | 9 | 0 |
2005 | 6 | 0 |
2006 | 14 | 2 |
2007 | 7 | 1 |
2008 | 6 | 2 |
2009 | 10 | 1 |
2010 | ||
Бүгд | 58 | 6 |
Шагналууд
засварлахЧелси
засварлахтүрүү 2011_2012
- Аман хүзүү: 2008
- АХХ-ны Коммунити Шиелд
- Түрүү: 2005, 2009
- Аман хүзүү: 2006, 2010
Хувийн
засварлах- Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооны Оны шилдэг тоглогч: 2004–05
- Дэлхийн аваргын тэмцээний шилдэг бүрэлдэхүүн: 2006,
- FIFPro World XI: 2005, 2006, 2007, 2008, 2009
- УЕФА-гийн Клубийн Шилдэг хамгаалагч: 2005, 2008, 2009[20]
- УЕФА-гийн Оны шилдэг баг: 2005, 2007, 2008, 2009
- Челси багийн Оны шилдэг тоглогч: 2001, 2006
Эшлэл
засварлах- ↑ "Chelsea FC profile". Chelsea FC. 16 Долоодугаар сар 2008. Татаж авсан: 16 Долоодугаар сар 2008.
- ↑ "John Terry is proof that boys do cry" (англи хэлээр). Эх хувилбараас архивласан: 20 Нэгдүгээр сар 2012. Татаж авсан: 9 Нэгдүгээр сар 2010.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|datepublished=
(help) - ↑
"Звездные футболисты и их прозвища" (англи хэлээр). Татаж авсан: 9 Нэгдүгээр сар 2010.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|datepublished=
(help) - ↑ "Best Defender 2005". uefa.com. Татаж авсан: 15 Аравдугаар сар 2006.
- ↑ "Terry claims player of year award". London: BBC. 24 Дөрөвдүгээр сар 2005. Татаж авсан: 15 Аравдугаар сар 2005.
- ↑ "Lamps and Terry honoured". thefa.com. Эх хувилбараас архивласан: 27 Арван хоёрдугаар сар 2008. Татаж авсан: 15 October 2006.
{{cite web}}
: Check date values in:|archive-date=
(help) - ↑ "Ronaldinho regains FifPro crown". London: BBC. 6 Арваннэгдүгээр сар 2006. Татаж авсан: 16 Арванхоёрдугаар сар 2006.
- ↑ "Kaka wins world players' accolade". London: BBC. 5 Аравдугаар сар 2007. Татаж авсан: 7 Аравдугаар сар 2007.
- ↑ "Ronaldo wins world players' award". London: BBC. 27 Аравдугаар сар 2008. Татаж авсан: 27 Аравдугаар сар 2008.
- ↑ "Terry makes Fifa World Cup squad". London: BBC. 7 Долоодугаар сар 2006. Татаж авсан: 10 Есдүгээр сар 2006.
- ↑ "England come home". TheFA.com. Татаж авсан: 4 Аравдугаар сар 2007.
- ↑ "Terry 'haunted' by penalty miss". London: BBC. 25 Тавдугаар сар 2008. Татаж авсан: 25 Тавдугаар сар 2008.
- ↑ Fifield, Dominic (22 Тавдугаар сар 2008). "Terry was a stand-in for key penalty miss". The Guardian. London. Татаж авсан: 22 Тавдугаар сар 2008.
- ↑ Simon Garfield (10 Наймдугаар сар 2006). "The man for all seasons". Guardian. UK. Татаж авсан: 14 Зургаадугаар сар 2010.
- ↑ "John Terry: Notes on a scandal". Kickette.com. 5 Хоёрдугаар сар 2010. Татаж авсан: 14 Зургаадугаар сар 2010.
- ↑ "Births England and Wales 1984–2006". Findmypast.com. Эх хувилбараас архивласан: 4 Арван нэгдүгээр сар 2015. Татаж авсан: 14 June 2010.
{{cite web}}
: Check date values in:|archive-date=
(help) - ↑ "John Terry kicks-off wedding WAGathon". the Daily Mail. UK. 16 Зургаадугаар сар 2007. Татаж авсан: 14 Зургаадугаар сар 2010.
- ↑ "Player Profile – John Terry". ChelseaFC.com. 17 Арваннэгдүгээр сар 2008. Татаж авсан: 18 Арваннэгдүгээр сар 2008.
- ↑ Хөлбөмбөгийн үндэсний шигшээ багууд
- ↑ "Champions League group stage draw – live". Goal.com. 27 Наймдугаар сар 2009. Татаж авсан: 14 Зургаадугаар сар 2010.
Холбоос
засварлах- Челси багийн албан ёсны вэбсайт дахь профайл
- Жон Терри ФИФА-гийн үзүүлэлт
- Жон Терри - Soccerbase
- TheFA.com profile
- BBC profile
- England Profile and Record
Загвар:Английн шигшээ багийн 2004 оны хөлбөмбөгийн ЕАШТ-д оролцсон бүрэлдэхүүн