Цэрэндоржийн Балдорж
Цэрэндоржийн Балдорж (* 1953 оны 9 сарын 30-нд[1] Говь-Алтай аймгийн Шарга суманд; † 2007 оны 12 сарын 17-нд Улаанбаатарт) — Монголын сэтгүүлч, зохиолч, бизнесмен. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн.
Цэрэндоржийн Балдорж | |
---|---|
Төрсөн: | 1953 он Говь-Алтай аймгийн Шарга сум |
Өнгөрсөн: | 2007 оны 12 сард Улаанбаатар |
Ажил үйл | Сурвалжлагч, тоймч, Зохиолч |
Гарал үүсэл | Малчин |
Улс орон | Монгол улс |
Боловсрол | Дээд |
Төрөл | Кино зохиол, Жүжгийн зохиол, Өгүүллэг |
Намтар
засварлахЦ.Балдорж нь Говь-Алтай аймгийн Шарга суманд 1953 онд төрсөн.
Төгссөн сургууль:
- 1970: Төв аймгийн Угтаалцайдам сумын дунд сургууль
- 1977: ЗХУ-ын Эрхүү хотын Улсын их сургууль, сэтгүүлчийн анги
- 1987: ЗХУ, Москва хотын Нийгмийн ухааны академи, аспирантур
Ажилласан газар:
- 1977-1990 "Үнэн" сонин. Сурвалжлагч, тоймч, хэлтсийн эрхлэгч
- 1990-1996 "Ардын эрх" сонин. Нэгдүгээр орлогч эрхлэгч, ерөнхий эрхлэгч
- 1996-2007 "Монгол Ньюс" группийн захирал. "Өнөөдөр" сонины ерөнхий эрхлэгч.
Мөн 1990-1992 онд Ардын Их Хуралд төлөөлөгчөөр сонгогдон, Монгол Улсын Үндсэн Хуулийг батлалцсан аж.
Ц.Балдорж 2007 оны 12 сард зүрх нь зогссоны улмаас таалал төгсчээ.
Бүтээлүүд
засварлахКино зохиол
засварлахЖүжгийн зохиол
засварлах- Хэрээ
- Өв залгамжлагчид
- Зэрэглээ
- Эмс
- Шөнө амталсан нулимс
- Хориотой жүжиг
- Хайрын виз
Өгүүллэг
засварлах- Зул цэцэг
- Хурал үргэлжилж байна