Хошой Дархан чин ван

Хошой Дархан чин ван (монголоор:ᠬᠤᠱᠤᠢ
ᠳᠠᠷᠬᠠᠨ
ᠴᠢᠩ ᠸᠠᠩ
; хятадаар: 和硕达尔罕亲王, пиньинь: Héshuò dá'ěrhǎn qīnwáng) бол Манж Чин гүрний Өвөр Монголын Жиримийн чуулганы Хорчин зүүн гарын дундад хошууны засаг ноёны цол хэргэм юм. Энэ цол хэргэмийг хүртсэн анхны засаг ноён болох Хорчины Зайсанбөх тайжийн отгон хөвүүн Манзушир нь Манжийн төрд идэвхтэй зүтгэн гавьяа зүтгэл үзүүлэхээс гадна, Дээд эрдэмт хааны хоёр хатны дүү, Эеэр засагч хааны нагац ах байсан нэгэн. 1636 онд Дээд эрдэмт хааны зарлигаар Чин гүрнийг тунхагласны дараа Манзушир тайжийг "Төрийн Баатар жүн ван" цолоор өргөмжилж, Жиримийн чуулганы Хорчины зүүн гарын дундад хошууг байгуулан нутаг хуваарилан өгч захируулсан. 1652 онд Эеэр засагч хааны зарлигаар "Дархан" цол шагнаж, 1659 онд үе улиран залгамжлах "Хошой Дархан Баатар чин ван" цол хэргэмийг соёрхжээ. 1665 онд Манзушир чин ван өөд болсны дараа ахмад хөвүүн Худа нь залгамжлахад Чин гүрний талаас "Баатар" цолыг хурааж, Хошой Дархан чин ван хэмээн үлдээсэн.

Хорчины Хошой Дархан чин вангууд
Нэрс Хугацаа Тайлбар
1 Манзушир 1636-1665 Зайсанбөх тайжийн хөвүүн, Бумбутай хатны дүү
2 Худа 1665-1671 Манзуширийн ахмад хөвүүн. Хошой гүнжийн эфү
3 Банди 1671-1710 Худагийн ахмад хөвүүн. Гүрний Дуанмин гүнжийн эфү
4 Лувсангомбо 1710-1752 Бандийн ахмад хөвүүн. Хошой авхайн эфү
5 Сэвдэнбалжир 1752-1755 Лувсангомбын 3-р хөвүүн. Гүрний Хэжин гүнжийн эфү
6 Цэвээнноров 1755-1773 Лувсангомбын 2-р хөвүүн.
7 Ванжилдорж 1774-1798 Цэвээнноровын хөвүүн
8 Данзаномбо 1798-1808 Ванжилдоржийн хөвүүн.
9 Буян-Өндөрхүү 1808-1838 Данзаномбын хөвүүн.
10 Содномпунцаг 1838-1874 Буян-Өндөрхүүгийн ахмад хөвүүн.
11 Гомбованжил 1874-1884 Содномпунцагийн хөвүүн
12 Намжилцэрэн 1884-1949 Гомбованжилийн хөвүүн

Холбоотой өгүүлэл

засварлах