Жиримийн чуулган

Жиримийн чуулган (монгол бичиг:ᠵᠢᠷᠢᠮ ᠤᠨ
ᠴᠢᠭᠤᠯᠭᠠᠨ
; хятад: 哲里木盟; Zhé lǐ mù méng) нь Манж Чин улсын үеийн Өвөр Монголын нэгэн чуулганы нэр.

Манж Чин улсын үед Өвөр Монголыг 6 чуулган, 49 хошуунд хуваан захирчээ. Тухайн үед Хорчин, Жалайд, Дөрвөд, Горлос зэрэг 4 аймгийн 10 хошуу нь Түшээт вангийн хошууны Жирим ууланд чуулган чуулдаг байсан тул Жиримийн чуулган хэмээн нэрлэжээ. Жиримийн чуулганд Хорчин аймгийг баруун гарын өмнөд, дундад, хойд хошуу хэмээн гурав хувааж, мөн зүүн гарын өмнөд, дундад, хойд гэсэн гурван хошуунд хувааж баруун гарын гурван хошууг Түшээт чин ван удирдаж, Дөрвөд хошуу, Жалайд хошууг нийлүүлсэн байна. Зүүн гарын гурван хошууг Дархан чин ван удирдаж Горлосын хоёр хошууг хавсаргасан байна. Тухайн үед түүний нутаг дэвсгэр нь өнөөгийн Өвөр Монголын Тунляо хот, Гирин мужийн Өмнөд Горлосын монгол үндэстний өөртөө засах сянь, Хармөрөн мужийн Дөрвөдийн монгол үндэстний өөртөө засах сяний нутаг дэвсгэрийг харьяалж байжээ. Жиримийн чуулганы 10 хошууны ноёд нь Хавт Хасарын үр хойчис болно.[1]

Жиримийн чуулганы хошууд[2][3]
Чин улсын үеийн нэр Товч нэр Анхны засаг ноён
1 Хорчин баруун гарын хойд хошуу Гүнгийн хошуу[2] Засаг, улсын түшээ гүн Ламасхив
2 Хорчин баруун гарын дунд хошуу Түшээт хошуу[2] Засаг, хошой Түшээт хан Ууба
3 Хорчин баруун гарын өмнөд хошуу Засагт хошуу[2] Засаг, хошой төрийн Засагт жүн ван Будачи
4 Хорчин зүүн гарын хойд хошуу Бодлогот вангийн хошуу Засаг, улсын түшээ гүн Донхор илдэч[4]
5 Хорчин зүүн гарын дунд хошуу Дархан хошуу[2] Засаг, хошой Дархан чин ван Манзушири
6 Хорчин зүүн гарын өмнөд хошуу Бинт хошуу[2] Засаг, төрийн Бинт жүн ван Хонгор
7 Дөрвөд хошуу Засаг, хошууны бэйс Адууч
8 Жалайд хошуу Засаг, хошууны бэйс Сэрэн
9 Горлосын хойд хошуу Засаг, улсын туслагч гүн Гүмү
10 Горлосын өмнөд хошуу Засаг, улсын түшээ гүн Бумба

Холбоотой мэдээлэл

засварлах
  1. Хавт Хасар
  2. Тунляо
  1. https://mongoltoli.mn/history/h/433
  2. 2.0 2.1 2.2 2.3 2.4 2.5 ., Алтангараг (2015). "Нон Хорчины арван хошууны "нутаг" хэмээх нийгмийн зохион байгуулалтын тухай". Historia Mongolarum. 14 (4): 72–73.{{cite journal}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  3. "清史稿/卷518 - 维基文库,自由的图书馆". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2024-06-01.
  4. Мянган дархан баатарын хөвгүүн. Түүний хүү Жангилуны үед засаг ноёд нь жүн ван хэргэм хэрэглэх болсон.