Хошой Зоригт чин ван

Хошой Зоригт чин ван нь Манж Чин гүрний Жиримийн чуулганы хорчин зүүн гарын дунд хошууны засаг бус сул хэргэм. Анх 1636 онд Чин гүрнээс Хорчины Зайсан тайжийн ахмад хөвүүн Угшанд соёрхож, хорчины зүүн гарын дунд хошуунд багтах сул ноён болгожээ. Угшан болбоос Дээд эрдэмт хааны Бумбутай, Харжол хоёр хатан, тус хошууны анхны засаг дархан чин ван Манзуширийн нарын төрсөн ах юм. Угшаны хойчис уг цол хэргэмийг Чин улс мөхөж, 1949 он хүртэл залгамжилсан.

Зоригт чин вангууд (1636-1949)
1 Угшан 1636-1665
2 Биртахар 1666-1667
3 Очир 1667-1682
4 Дулба 1682-1688
5 Бадам 1688-1725
6 Алтангэрэл 1725-1737
7 Жамбалжамц 1737-1761
8 Гунгааравдан 1761-1795
9 Лаван 1795-1804
10 Галсандонров 1804-1826
11 Бат 1826-1861
12 Жигдэнбанжуур 1861-1891
13 Данзанбанжур 1891-1894
14 Эрдэнэбилэгт 1894-1906
15 Цэвээндонров 1906-1919
16 Хичээлт мэргэн 1919-1949

Холбоотой өгүүлэл

засварлах