Цол (монголоор:ᠴᠤᠯᠠ, англи: Title, орос: титул) гэдэг нь улс орон, байгууллага, ямар нэгэн субъектийн төлөө гавьяа байгуулсан хүн, субъектэд олгодог өргөмжлөл, хэргэм зэрэг бөгөөд тухайн хүний нэрийн өмнө, хойно нь хэлэгддэг нэр үг юм.

Тодорхойлолт

засварлах

Энэ нь тухайн субъектийн албан тушаал, мэдлэг боловсрол, нийгэмд эзлэх байр суурь, байгуулсан гавьяа зүтгэл, хэн болохыг нь тодорхойлох чухал зүйл болдог. Хүний түүхэнд төрт улс үүссэн цагаас улс, овог аймгийн удирдагчдыг илэрхийлэх хүндэтгэлийн шинжтэй үгс бий болсон нь үеэс үед уламжлагдсаар бидний мэдэх цол гэдэг ойлголт бий болжээ. Монгол хэлний тайлбар тольд "Дээдэс ихсээс сайшаан шагнасан хишгийг цол хэмээмүй"[1], харин түүхч Ж.Гэрэлбадрах гуай "нэгд, ноёд язгууртны хэрэглэдэг эрхэм хүндтэй нэр; хоёрт, ихэс дээдсээс доод хүмүүстээ шагнасан хайр хишгийн нэр"[2] гэж тодорхойлжээ. Цолны ард эсвэл урд хэд хэдэн чимэг нэмдэг нь тухайн цолтоны хүч, зиндааг ихэсгэж өгдөг. Жишээ нь: сэцэн, мэргэн, эет, номхон, дүүрэн, хурч, далай, билэгт, өлзийт, илдэн гэх мэт.

Монгол хэлэнд цол гэх үгтэй хамт "зэрэг, хэргэм, дэв, дэс" гэсэн ойролцоо утгатай үгс хэрэглэдэг ч, тус бүрдээ ялгаатай утга илэрхийлдэг.

Хэргэм нь манжийн үед үүссэн гавьяа байгуулсан язгууртан, төрөөс цалинждаг түшмэлийн албан тушаалыг илэрхийлдэг үг бөгөөд монгол хэлэнд цол хэргэм нь хамт хэрэглэдэг холбоо үг болсон. Манжийн ноёрхолын үед зарим монгол ноёд үе залгамжилсан цол, манжийн төрөөс шагнасан хэргэмийг хамтаар хэрэглэж байсан. Жишээ нь: Засагт хан, Түшээт хан, Мэргэн ноён гэдэг нь цол, хошой чин ван, жүн ван, эфү гэдэг нь хэргэм болно. Манжийн үед зөвхөн хэргэм хүртсэн ноёнд цалин пүнлүү олгож байсан.

Зэрэг нь цол, хэргэмтэй олон "түшмэлийн дэвийг зэрэг хэмээнэ"[1]. Дэв, дэс нь ямар нэгэн цолтой хүн, төрийн түшмэлийн эрэмбэ дараалал, их багыг ялган тодорхойлох үг юм.

Орчин үед цол нь дараах хэдэн төрөлд ангилаж болно.

  • Хаад ноёдын цол, зэрэг: Ихэвчлэн хаант засаглалтай улс орны язгууртанд үе уламжлах байдлаар өвлөгддөг.
  • Эрдэм шинжилгээний цол, зэрэг: Шинжлэх ухаан салбарт ажилладаг, байгаль болон нийгмийн чиглэлээр судалгаа хийсэн эрдэмтэн судлаачид олгодог.
  • Төрөөс соёрходог хайр хишгийн цол
  • Ажил мэргэжлээс шалтгаалсан цол, зэрэг
  • Спорт, Соёлын арга хэмжээнээс хүртсэн цол
  • Хоч нэр
  • Хүндэтгэлийн нэр цол

Цолнууд

засварлах

Язгууртны цол

засварлах

Цэргийн цол

засварлах

Эрдэмийн цол

засварлах

Холбоотой өгүүлэл

засварлах
  1. 1.0 1.1 Д, Цогзолсүрэн (2023). Монгол улсын ноёдын цол, хэргэм, зэрэг (1911-1923) (1 ed.). Улаанбаатар: Битпресс. p. 13.
  2. Ж, Гэрэлбадрах (2010). Дөчин, Дөрвөн хоёрын Монгол улсын язгууртны цол зэрэг (1 ed.). Улаанбаатар. p. 16.