Хошой Түшээт чин ван

Хошой Түшээт чин ван (монгол:ᠬᠤᠱᠤᠢ
ᠲᠥᠱᠢᠶᠡᠳᠤ
ᠴᠢᠩ ᠸᠠᠩ
; хятадаар: 和硕土谢图亲王, пиньинь: Héshuò tǔxiètú qīnwáng) цолыг 1636 онд Хорчины баруун гарын дунд хошууны засаг ноён Бадарид шагнажээ. Анх 1626 онд Бадаригийн аав Хорчины тайж Ууба бээр Цахарын Лигдэн хааны цэргийн довтолгоонд шахагдсаны улмаас өөрийн харьяат өрх, албат ардаа дагуулан манжид дагаар орсонд Нурхач хааны зарлигаар Ууба тайжид "Түшээт хан" цол шагнасан. 1633 онд Ууба хан таалал төгссөний дараа ахмад хөвгүүн Бадари залгамжлахад манжийн төрөөс "Түшээт жонон" цол өгсөн. Удалгүй Лигдэн хаан ялагдаж, говийн өмнөх монголыг манжууд нэгтгэсний дараа Чин улс байгуулагдахад Хорчины Бадаригийн түшээт жонон цолыг хүчингүй болгож, оронд нь үе улиран залгамжлах хошой түшээт чин ван цол хэргэмийг соёрхож[1], Жиримийн чуулганы хорчин баруун гарын дунд хошууны засаг ноён болгожээ. Хошой Түшээт чин ван цолыг 1636 оноос 1940-өөд он хүртэл нийт 14 засаг ноён тасралгүй залгамжлав.

Хошой Түшээт чин вангууд
Нэрс Хугацаа Тайлбар
1 Бадари 1636-1671 Ууба тайжийн хөвүүн
2 Баясгалан 1671-1672 Бадаригийн хөвүүн
3 Арашан 1674-1688

1702-1711

Баясгалангийн хөвүүн
4 Шажин 1688-1702 Баясгалангийн дүү
5 Өлзийт 1711-1720 Арашаны хөвүүн
6 Равдан 1720-1759 Өлзийтийн хөвүүн
7 Чойжав 1759-1767 Равдангийн хөвүүн
8 Наваан 1767 Чойжавын хөвүүн
9 Рашааннамжил 1767-1782 Чойжавын хөвүүн
10 Норовринчин 1782-1840 Рашааннамжилын хөвүүн
11 Цэдэндонров 1840-1856 Норовринчингийн хөвүүн
12 Бавуудорж 1856-1890 Цэдэндонровын хөвүүн
13 Цэвээнноровсамбуу 1890-1902 Бавуудоржийн хөвүүн
14 Ишхайсун 1902-1944 Цэвээнноровсамбуугийн хүү

Холбоотой өгүүлэл

засварлах
  1. "清史稿/卷3 - 维基文库,自由的图书馆". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2024-08-21.