Ойрад–Халимаг аялга

— «Халимаг хэл» гээд холбогдов —

Халимаг аялга (халимаг кириллээр Хальмг келн гэж бичигддэг) — Оросын Холбооны Улсын холбооны нэгж болох Бүгд Найрамдах Халимаг Улсад оршин сууж буй Халимагуудын хэлэлцэх Монгол хэлний аялга юм. Халимаг аялга бол Монгол Улсын болон БНХАУ-ын Ойрадын хэлэлцэх Ойрад аялгатай үгсийн сангийн бүтцээр ялгарахаас бусдаар бол адил юм.

Өрнөд аялга
Орчин цагийн Монгол хэлний өрнөд аялга
Газар оронХятад улсын Шинжаан орон, Хөхнуур муж, Өвөр Монгол орон; Орос улсын Халимаг орон; Монгол улсын Ховд, Увс, Баян-Өлгий, Улаанбаатар зэрэг аймаг нийслэл; Киргиз улс; АНУ
Эзэмнэгч400,000 хүн (багцаа)
ХэлтэнОйрад ястан (Халимаг багтсан)
Төрөл зүй
Онцлох аялгуу
Төлөөлөх өрнөд аялга:
1. Шинжааны ойрадын аялга
2. Ижлийн ойрадын аялга
Төв өрнөдийн завсрын аялга:
3. Ховд, Увсын ойрадын аялга
4. Хөхнуур, Алшаагийн ойрадын аялга
Бичиг үсэг1. Халимаг кирил үсэг (1941–өнөө)
2. Тод монгол үсэг (1648–өнөө)
3. Монгол кирил үсэг (1941–өнөө)
4. Монгол бичиг (1204–өнөө)
Албан ёсоор хэрэглэдэг газар орон
Үндсэн нэг«Монгол»Монгол Улс Монгол (МУ)
Хоёрын нэг«Халимаг» → Бүгд Найрамдах Халимаг Улс Халимаг (БНХалУ)
«Монгол»Өвөр Монгол (ӨМӨЗО)
ТохируулагчМонгол хэл өгүүллийн хэсгийг үзэх
Олон улсын томъёолбор  (англ.)
ISO 639-2xal
ISO 639-3xal
Oirat-map-ru.png
Ойрад аялганууд гэсэн Орос хэлээрх газрын зураг

Үнэндээ Орос дахь Ойрадын тасархай хэсэг Дөрвөд, Торгуудыг Оросоор "калмык" (Монголоор "Халимаг") гэж нэрлэдэг болсноос хэл яриаг нь Ойрадаас салгаж тусад нь "Халимаг хэл" гэж үздэг Орос болон Европ зүгийн угсаатны онцлогоос илүүтэй газар зүйн суурьшлаар ангилах хэл шинжлэлийн хэв маяг байдаг. Харин Монголын хэл шинжлэлчид Халимаг нь Ойрад аялганы нэг салаа гэж үздэг бол Хятадын хэл шинжлэлчид ямартаа ч Хятад болон Монгол дахь Ойрадын хэлж ярих нь Монгол хэлний аялга мөн гэж өөрийн улсын бодлогод тохируулан ангилдаг аж.

Бичиг үсэгEdit

Халимагууд 1607 оноос Ойрадын нутгаас баруунш нүүсэн. Тухайн үед Ойрад Монгол бичгээр бичдэг байлаа. 1648 онд Зүүнгарт сууж асан Ойрадын Зая Бандид Намхайжамц (Огторгуйндалай) монгол бичгийн хоёр авиаг нэг хэлбэрээр тэмдэглэдэг а,э, о,у, ө,ү гэх мэтийн ялгагдах авиа бүрийг тус бүр нэг үсэг болгон сайжруулж Тод үсэг хэмээн нэрийдсэн юм. Ижил мөрний Ойрад Тод Монгол үсгийг 1660-аад оноос хэрэглэх болсноос хойш Халимагууд 1924 он хүртэл тод бичигтэй явсан. 1924-1930 оны хооронд Кирилл, 1930-1938 оны хооронд Латин үсэгт шилжиж үзээд 1938 оноос кирилл үсгийн бичигтэй болоод өнөөг хүрлээ. Халимагийн кирилл бичигт үгийн эхний үеэс хойших балархай эгшиг гээгдэх гэх мэт үгийн дуудлагыг яг тэмдэглэх дүрэм барьснаас тод бичгийн болоод монгол хэлтэй холбогдох уламжлалт хэв зохис нь нэлээд алдагджээ.

Кирилл цагаан толгойEdit

Өнөөгийн Халимаг цагаан толгойд 38 үсэг байна. Энэхүү кирилл үсгүүдийг Монголынхтой харьцуулан доор харууллаа.

Халимаг кирилл үсэг Харгалзах олон улсын авиа зүйн үсэг Монгол кирилл үсэг Халимаг кирилл үсэг Харгалзах олон улсын авиа зүйн үсэг Монгол кирилл үсэг
Аа a a Оо ɔ o
Әә æ ай Өө o ө
Бб p, pʲ б Пп (, pʲʰ) п
Вв w, wʲ в Рр r, rʲ р
Гг ɡ, ɡʲ, ɢ г Сс s с
Һһ h г (зөөлөн) Тт , tʲʰ т
Дд t, tʲ д Уу ʊ у
Ее je е Үү u ү
Ёё ё Фф (f) ф
Жж ж Хх x, xʲ х
Җҗ ж Цц tsʰ ц
Зз ts з Чч tʃʰ ч
Ии i и Шш ʃ ш
Йй j й Щщ (stʃ) щ
Кк (k, kʲ) к Ыы i ы
Лл ɮ, ɮʲ л Ьь ʲ ь
Мм m, mʲ м Ээ e э
Нн n, nʲ н Юю ю
Ңң ŋ н (нг) Яя ja я

НэмэрEdit

ЭшлэлEdit

Гадаад холбоосEdit

Википедиа: Ойрад–Халимаг аялгаээр