Тод бичиг (ᡐᡆᡑᡆ ᡋᡅᡒᡅᡎ) нь Ойрадын Зая Бандид Огторгуйн далай (Намхайжамц) /1599-1662/-ийн 1648 онд зохиосон бичиг юм. Монгол бичгийг жинхэнэ аялгатай нь ойртуулсан, ойрад аялгуунд нийцүүлсэн монгол бичгийн ижил үсгийг тус тус ялгах, урт эгшгийг уртатгалын тэмдгээр тэмдэглэх гэх мэт нэмэлт тодолт хийж, мөн Төвөд ба Санскрит хэлний үгнүүдийг хялбар бичих онцлогтой юм. Тод бичиг хэмээн нэрлэсний учир нь Монгол бичгийг тодорхой нарийн болгосныг өгүүлж буй.

Тод бичгээрх судрын хуудас

Намхайжанцан лам хүн байсан тул Бурханы шашныг нийт монголчуудад түгээн дэлгэрүүлэх, бас Халх-Ойрад монголчуудын тэмцлийг шашин соёлын нөлөөгөөр зогсоох, ойрад түмнийг гэгээрүүлэх зорилгоор уг бичгийг зохиосон юм.

Тод бичиг нь ойрад монгол хэлний аялгуунд чухам нийцсэн тул тэдний утга зохиолын хэл болж эл бичгээр түүх, шашин, уран зохиол, анагаах ухаан, орчуулгын ном зохиол олноор бичигдэж байжээ. Тод бичгийн дурсгал үлэмжхэн үлдсэн нь Улсын төв номын сан, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн номын сан хөмрөгт хадгалагдаж байна . 1924 он хүртэл Халимагууд хэрэглэж байсан. 1991 оноос ОХУ байгуулагдсанаас хойш Халимаг улсад тод бичгийг сурах хөдөлгөөн өрнөж, тод үсгээр сонин сэтгүүл хэвлэгдэн, сургуулиудад зааж байна. Хятадын Шинжаан мужид Ойрадуудад Тод бичиг эдүгээ болтол хэрэглэгдэж байна.

Тод үзгүдин нерд засварлах

# Code Тод үзэг Кирил үсэг Латин үсэг Богино нэр Урт нэр
1 6176 А A А хойр арата Худам әдл
2 6212 Э E Э нег арата, дөгә сүлтә
3 6213 И I И нег арата, киисквр сүлтә
4 6214 О O О нег арата, дөрвлҗн геестә
5 6216 Ө Ö Ө нег арата, дөрвлҗн геестә, ардан өргстә
6 6215 У U У нег арата, бүтү геестә, унҗу өргстә
7 6217 Ү Ü Ү нег арата, бүтү геестә
8 6184 Н N На нег арата, өмнән цегтә Худам әдл
9 6218 Ң Ng Аң
10 6221 Х X Ха хойр арата, өмнән хойр цегтә
11 6222 Һ Q Һа хойр арата, өмнән төгрг цегтә
12 6219 Б B Ба бүтү толһата
13 6220 П P Пха
14 6192 С S Са сарвһр толһата, нег арата Худам әдл
15 6193 Ш W Ша сарвһр толһата, ардан хойр цегтә Худам әдл
16 6224 Т T Та шанһ толһата, нег арата
17 6225 Д D Да хавтха толһата
18 6191 Л L Ла өөдән өвртә, нег арата Худам әдл
19 6223 М M Ма матьхр толһата, нег арата
20 6228 Ц C Ца цах толһата, нег арата
21 6226 Ч H Ча
22 6227 З Z За цацу эргцтә, шуд көлтә
22 6227 Ж J Жа цацу эргцтә, шуд көлтә
23 6234 Җ J Җа
24 6229 Й Y Йа яман хоңшарта, шуд көлтә
25 6233 Г G Га дөгә көлтә
26 6232 К K Ка көлн толһата, көндлң өргстә
27 6231 Қ Kh Кх катһр ка
28 6199 Р R Ра хамр дөөрән өргстә, нег арата Худам әдл
29 6230 В V Ва дөгә көлтә
30 6235 NIA Галик?
31 6236 DZA Галик?
32 6296 TA Галик
33 6297 ZHA Галик

Гадаад холбоос засварлах

  Commons: Тод бичиг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

</noinclude>