Хакас
Хакас (Орос: Хакасия) — Орос улсын харьяат орон. Өдгөө Оросын Холбооны Улсын 83 махбод, Бүгд Найрамдах Улсын нэг юм. Сибирийн холбооны тойрог, Дорнод Сибирийн эдийн засгийн бүст хамаарна.
Бүгд Найрамдах Хакас Улс | |
---|---|
Республика Хакасия | |
Бусад галиглал | |
• Хакас | Хакас Республиказы |
(Бүгд Найрамдах Хакас Улсын төрийн дуулал) [3] | |
Улс | Орос |
Холбооны тойрог | Сибирийн ХТ[1] |
Эдийн засгийн бүс | Дорнод Сибирийн ЭЗБ[2] |
Нийслэл | Абакан |
Засаг захиргаа | |
• Биет | Дээд Зөвлөл[4] |
• Тэргүүн[6] | Валентин Коновалов[5] |
Газар нутаг | |
• Нийт | 61,569 км2 (23,772 бээр2) |
• Байр | 46-р байр |
Хүн ам | |
• Нийт | 532,403 |
• Тооцоо (2018)[9] | 537,513 |
• Байр | 69-р байр |
• Нягтрал | 8.6/км2 (22/бээр2) |
• Хотын нутаг | 68.4% |
• Хөдөө | 31.6% |
Цагийн бүс | UTC+7 (Krasnoyarsk Time [10]) |
ISO 3166 код | RU-KK |
Улсын дугаар | 19 |
OKTMO ID | 95000000 |
Албан ёсны хэл | Орос хэл;[11] Хакас хэл[12] |
Вэб сайт | www |
Хакас нутаг 17-р зуунаас Оросын Хаант Улсын мэдэлд орсон бөгөөд 1930 онд ЗХУ-ын Хакасийн өөртөө засах муж болон байгуулагдаж 1992 онд ОХУ-ын Бүгд Найрамдах Хакас Улс (БНХакУ) болж зэрэг ахисан.
61мянган км² газар нутаг, 533 мянган хүнтэй. Нийслэл — Абакан (176 мянган хүн).
Орос (82%), хакас (12%) зэрэг ард түмэн нутаглах ба христ, бөө, тэнгэр шүтлэг дэлгэрсэн.
Орос, хакас хоёр хэл албан ёсных боловч дан оросоор ажил хэрэг явагддаг.
Хакас орны нутаг дэвсгэр эхлээд 5 хот, 8 аймагт (район) хуваагдана.
Газар зүй
Хакас орон дорно Сибирийн өмнөд хэсэгт Красноярскийн хязгаар, Тува, Бүгд Найрамдах Алтай Улс, Кемерово мужаар хүрээлүүлэн оршдог. Хойноос урагш 460 км, баруунаас зүүнш 200 километр сунан тогтсон.
Нутгийн гуравны хоёр нь уулархаг. Баруун ба өмнөд талаараа Кузнецкийн Алатау, Абаканы нуруу тогтсон. Уулаараа ой модтой. Нутгийн зүүн тал Минусын хотгорт хамаарна. Зүүн хилээр Енисей мөрөн урсах ба Абакан гол хөндлөн уршсаар түүнд цутгана. Мөн Томь, Чулымь гол урсдаг.
Ашигт малтмал
Чулуун нүүрс, төмрийн хүдэр, төмөрлөг бус ашигт малтмал, зэс, молибден, хар тугалга, алт, барилгын материалын орд газруудтай.
Түүх
Хакасууд нь Түрэг хэлний бүлгийн Хакас хэлээр ярилцдаг ард түмэн бөгөөд Киргизтэй түүхийн хувьд холбоотой. Киргизүүд анх Монголын баруун хойно нутагладаг байсан нь батлагдсан бөгөөд хожим баруун урагш нүүхэд үлдэж хоцорсон нь хакасууд гэх таамаглал байдаг. Хакасууд Енисей мөрний дунд биед нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдарч иржээ.
Түрэг, Уйгурын ханлигуудтай тэмцэж, 13-р зуун хүртэл тусгаар байдлаа хадгалж ирсэн боловч Чингис хааны Их Монгол Улсын захиргаанд нэгдсэн аж.
Улмаар 17-р зуунд Оросын мэдэлд шилжсэн байна.
1930 оны 10 сарын 10-нд Хакас муж байгуулагдсан бөгөөд 1991 онд Бүгд Найрамдах Улс болсон байна.
Нутгийн хуваарь
Нэгж | Оросоор | Тоо | Нутгийн нэр |
---|---|---|---|
хот | городской округ | 5 | Абаза | Абакан | Саяногорск | Сорск | Черногорск |
аймаг | район | 8 | Алтай | Аскиз | Бея | Боград | Оржоникизе | Таштып | Усть-Абакан | Шира |
Эдийн засаг
Улаан буудай, эрдэнэшиш тариална. Мал аж ахуйн уламжлалтай.
Чулуун нүүрс, төмөрлөг, үнэт металлын олборлох аж ахуй, мод боловсруулах үйлдвэрлэл хөгжсөн.
Зураг
-
Мод
-
Чулуу
-
Газрын зураг
-
Тариалан
Эх сурвалж
- ↑ Президент Российской Федерации. Указ №849 от 13 мая 2000 г. «О полномочном представителе Президента Российской Федерации в федеральном округе». Вступил в силу 13 мая 2000 г. Опубликован: "Собрание законодательства РФ", No. 20, ст. 2112, 15 мая 2000 г. (President of the Russian Federation. Decree #849 of May 13, 2000 On the Plenipotentiary Representative of the President of the Russian Federation in a Federal District. Effective as of May 13, 2000.).
- ↑ Госстандарт Российской Федерации. №ОК 024-95 27 декабря 1995 г. «Общероссийский классификатор экономических регионов. 2. Экономические районы», в ред. Изменения №5/2001 ОКЭР. (Gosstandart of the Russian Federation. #OK 024-95 December 27, 1995 Russian Classification of Economic Regions. 2. Economic Regions, as amended by the Amendment #5/2001 OKER. ).
- ↑ Law #06-ZRKh
- ↑ Constitution of the Republic of Khakassia, Article 72
- ↑ Official website of the Republic of Khakassia. Viktor Mikhaylovich Zimin Архивлагдсан Арваннэгдүгээр сар 25, 2014 at the Wayback Machine, Head of the Republic of Khakassia (Орос хэлээр)
- ↑ Constitution of the Republic of Khakassia, Article 88
- ↑ "Сведения о наличии и распределении земель в Российской Федерации на 01.01.2019 (в разрезе субъектов Российской Федерации)". Federal Service for State Registration, Cadastre and Cartography. Эх хувилбараас архивласан: 9 February 2022. Татаж авсан: 29 August 2023.
- ↑ "Оценка численности постоянного населения по субъектам Российской Федерации". Federal State Statistics Service. Татаж авсан: 1 September 2022.
- ↑ "26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года". Federal State Statistics Service. Татаж авсан: 23 Нэгдүгээр сар 2019.
- ↑ "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (орос хэлээр). 3 June 2011. Татаж авсан: 19 January 2019.
- ↑ Оросын Үндсэн хуулийн 68.1-д заасны дагуу Оросын Холбооны Улс даяар албан ёсных.
- ↑ Constitution of the Republic of Khakassia, Article 69
- ↑ Law #1539-I