Красноярскийн хязгаар

Красноярскийн хязгаар (Орос: Красноярский край) нь Оросын Холбооны Улсыг бүрдүүлэгч субъектуудын нэг юм. Төв нь Красноярск хот. Сибирийн Холбооны тойрогт хамаарна. 2007 оны 1 сарын 1-нд Эвенкийн автономит тойрог, Таймырын автономит тойрог Красноярскийн хязгаарт нэгдсэн.

Красноярскийн хязгаар (Монгол)
Красноярский край (Орос)
Map of Russia - Krasnoyarsk Krai (2008-03).svg
ОХУ дахь Красноярскийн хязгаарын байршил
сүлд далбаа
Coat of arms of Krasnoyarsk Krai.svg
Flag of Krasnoyarsk Krai.svg
Төрийн дуулал: n/a
Засаг захиргааны төв Красноярск
Байгуулагдсан 1934 оны 7 сарын 12
Ангилал
Холбооны тойрог
Эдийн засгийн бүс
Хязгаар
Сибирь
Зүүн Сибирь
Код 24
Газар орон
Нутгийн хэмжээ
- ОХУ дахь дэс
2,339,700 км²
2339700
Хүн ам зүй (2002 оны тооллого)
Хүн амын тоо
- ОХУ дахь дэс
- Нягтрал
- Хотын
- Хөдөөний
2,966,042 хүн
13
1.3 хүн / км²
75.7%
24.3%
Албан ёсны хэл Орос хэл
Засгийн газар
Захирагч Александр Хлопонин
Захиргааны зөвлөлийн даргаАлександр Хлопонин
Хууль тогтоох байгууллага Красноярскийн хязгаарын хууль тогтоох хурал
Дүрэм Красноярскийн хязгаарын дүрэм
Албан ёсны цахим сүлжээ
http://www.krskstate.ru/

ОХУ дотроо газар нутгаараа Сахагийн дараа 2-т орох бөгөөд нийт нутгийн 13%-г эзэлнэ.

Цагийн бүсЗасварлах

Красноярскийн цагийн бүс буюу UTC+7 бүст хамаарах бөгөөд зуны цагийн үедээ UTC+8 болно.

ГазарзүйЗасварлах

 
Хуучин Эвенк, Таймырын автономит тойргууд

Хойноос урагш 3,000 орчим км сунаж байрлана. Сибирийн төв хэсэгт орших бөгөөд зүүн талаара Саха, Эрхүү муж, өмнө талаараа Тува, Хакас, баруун талаараа Кемерово муж, Томск муж, Тюмень мужтай хиллэх бөгөөд хойд талаараа Хойд мөсөн далайгаар хашигдана.

Хүн амЗасварлах

Хүн амын ихэнх нь орос, украйнууд юм. Сибирийн уугуул оршин суугчид дөнгөж 1% орчмыг л эзэлнэ.

ТүүхЗасварлах

17-р зуунаас эхэлсэн оросуудын шилжин суурьшилт Сибирийн төмөр зам баригдсанаар эрчимжжээ.

1934 онд байгуулагдахдаа Эвенкийн автономит тойрог, Таймырын автономит тойргоос гадна Хакасын автономит мужийг багтаадаг байсан бөгөөд 1991 онд Хакас нь бүгд найрамдах улс болж салсан байна.

Иосиф Сталины үед олон орос, украйн, беларусь хүн тус хязгаарт цөлөгдөж байжээ.

Эдийн засагЗасварлах

Томоохон хотууд ба аж үйлдвэр, хөдөө аж ахуйн төвүүд нь өмнөд хэсэгтээ төвлөрсөн байдаг. Байгалийн баялаг элбэгтэй. ОХУ-ын никелийн 80%, кобальтын 75%, зэсийн 70%, чулуун нүүрсний 16%, алтны 10%-ыг олборлодог байна. Мөн тус улсын мод боловсруулах үйлдвэрлэлийн 20% нь ноогдоно. Металл боловсруулах, мод боловсруулах, цаасны, химийн, газрын тосны үйлдвэрлэл хөгжсөн. Томоохон усан цахилгаан станцуудтай.


  Commons: Krasnoyarsk Krai – Викимедиа зураг, бичлэг, дууны сан