С-300 (НАТО-гийн нэр: SA-10 Grumble) бол 1978 онд ЗХУ-ийн НПО Алмаз үйлдвэрт бүтээгдсэн холын зайн агаарын довтолгооноос хамгаалах зенитийн систем юм. Энэхүү зэвсэг нь 1980-аад оноос социалист системийн орнууд, Дорнод Европын 20 гаруй улсуудын энэ төрлийн гол зэвсэглэл болсон. Агаарын байг устгах техникийн үзүүлэлт нь загвараасаа шалтгаалж 5-250 км байдаг.
С-300 нь 1978 онд эцсийн туршилтыг давж, Зөвлөлтийн зэвсэглэлд шилжснээс хойш олон туршилт, хөгжүүлэлтийн дүнд С-300П, С-300Ф, С-300В гэсэн үндсэн гурван төрлийн хувилбар, тэднээс салаалсан 20 гаруй загвар, хувилбарууд бүтээгдсэн.
- С-300П: 1978 онд анх зохиогдсон хувилбар бөгөөд С-75, С-125 агаарын довтолгооноос хамгаалах системээр сольсон. Нэг системд дөрвөн пуужин харвагч, радар, удирдлагын машин, цэнэглэгч машинаас бүрдэж, нэг системийн харвах пуужингийн тоо 48 байна.
- С-300ПТ: Тус хувилбар нь 1978 оны анхны загварын нэг. 75 км хүртлэх зайд агаарын байг устгах хүчтэй. Зэвсэглэлд оруулсны дараа С-300ПТ1/ПТ-1А гэсэн загваруудыг үйлдэн туршсан.
- С-300ПС: 1982 онд Зөвлөлтийн зэвсэглэлд оруулсан зөөврийн хувилбар.
- С-300ПМ/ПМУ: 1989 онд туршигдаж дууссан хувилбар.
- С-300ПМ1: 1993 онд Оросын зэвсэглэлд орсон, С-300ПМУ-ын сайжруулсан хувилбар. НАТО-гийн нэр нь "SA-10D Grumble". Экспортын хувилбарын нэр нь С-300ПМУ1.
- С-300ПМ2: 1997 онд Оросын зэвсэглэлд орсон шинэчилсэн хувилбар. 200 км хүртлэх зайд агаарын байг устгах чадалтай. Экспортын хувилбарын нэр нь С-300ПМУ2.
- С-300ПМ3/С-400
- Хунчи-9/15/18: Хятадууд 1993 онд Оросоос худалдан авсан С-300ПМУ1, 2008 онд авсан С-300ПМУ2-ийг дууриалган хийсэн хятад хувилбарууд.
- КН-06: Хойд Солонгосын боловсруулсан хувилбар.
- С-300В: 1983 онд сайжруулсан хувилбар. С-300В1/В2/ВМ/ВМ1/ВМ2/В4 гэсэн туршилтын загвар гаргаснаас С-300ВМ загварыг 2013 онд Оросын зэвсэглэлд хүлээн авсан.
- С-300В:
- С-300В4:
- С-300ВМ: 2000-аад онд сайжруулсан хувилбар.
- С-300Ф: 1983 онд тэнгисийн цэргийн хүчинд зориулж, усан онгоцонд суурьлуулсан хувилбар. Агаарын бай устгах алслалт нь 5-75 км, өндөр нь 25-27000 м
- С-300ФМ: 1990 онд сайжруулсан хувилбар. 5-150 км хүртлэх зай, 25-27000 м-ын өндөрт агаарын бай устгах чадалтай.
Албан ёсны нэр
|
С-300ПТ/ПС
|
С-300Ф
|
С-300ПМУ
|
С-300ПМУ1
|
С-300ПМУ2
|
С-300В
|
С-300ВМ
|
Алслалт, км
|
аэродинамикын бай
|
5-75
|
5-90/150
|
5—90
|
5—150
|
3—200
|
5-100
|
200 (250)
|
баллистик бай
|
|
|
35 хүртэл
|
40 хүртэл
|
5—40
|
40 хүртэл
|
40
|
Өндөр, км
|
аэродинамикын бай
|
0,025—27
|
0,025—27
|
0,025—27
|
0,01—27
|
0,01—27
|
0,025-30
|
0,025—30
|
баллистик бай
|
|
|
(?)
|
(?)
|
2—25
|
1-25
|
1—30
|
Хамгийн өндөр хурд, м/с
|
1300 хүртэл
|
2100 хүртэл
|
1150-1300
|
2800 хүртэл
|
2800 хүртэл
|
1100
|
4500 (баллистик бай устгах үед)
|
Пуужингийн хамгийн өндөр хурд м/с
|
|
3000 хүртэл
|
2000
|
(?)
|
1900
|
3000
|
2600
|
Харвах пуужингийн тоо
|
96
|
12
|
12
|
12
|
72
|
48
|
48
|
Нэгэн зэрэг устгах байны тоо
|
48
|
6
|
6
|
6
|
36
|
24
|
24
|
Пуужингийн масс, кг
|
1400-1800
|
1660-1900
|
1400—1600
|
(?)
|
330-1900
|
|
(?)
|
Цэнэгт хошууны жин, кг
|
140-180
|
130-180
|
150
|
(?)
|
180
|
150
|
(?)
|
Системийн хөдөлгүүр асаах хугацаа, секунд
|
5
|
|
3—5
|
3—5
|
3
|
40
|
1,5
|
Байлдааны бэлэн байдалд оруулах хугацаа, минут
|
5-90
|
|
5
|
5
|
5
|
5
|
5
|
Хөдлөх байдал
|
|
|
Дугуйт өөрөө явагч
|
Гинжит өөрөө явагч
|
Нэр
|
НАТО-гийн нэр
|
Үүрэг, зориулалт
|
Үйлчлэх алслалт, км
|
Ашигласан систем
|
36Д6
|
Tin Shield
|
Бай илрүүлэх, тодорхойлж хянах
|
200
|
С-300П
|
35Д6 (СТ-68УМ)
|
Tin Shield B
|
Бай илрүүлэх, тодорхойлж хянах
|
175
|
С-300ПМУ
|
5Н66М
|
Clam Shell
|
Нам өндрийн хэмжигч
|
|
С-300П
|
76Н6
|
Clam Shell
|
Нам өндрийн хэмжигч
|
120
|
С-300ПМУ
|
64Н6
|
Big Bird
|
|
300
|
С-300ПМУ1
|
96Л6Е
|
|
Өндөрийн хэмжигч
|
300
|
С-300ПМУ1
|
9С15МТ(В)
|
Bill Board
|
|
250
|
С-300В
|
9С19М2
|
High Screen
|
|
175
|
С-300В
|
МР-700 «Фрегат»
|
Top Steer
|
Далайн бай хянах
|
300
|
С-300Ф
|
МР-800 «Восход»
|
Top Pair
|
Далайн бай хянах
|
200
|
С-300Ф
|
Нэр
|
Ашиглаж эхлэсэн он
|
Алслалт, км
|
Дээд хурд, м/c
|
Урт, м
|
Диаметр, мм
|
Масс, кг
|
Цэнэгт хошууны масс, кг
|
Ашигласан систем
|
5В55К (В-500К) /5В55КД
|
1978
|
47
|
2000
|
7,25
|
508
|
1480—1500
|
133
|
С-300П
|
5В55Р (В-500Р) /5В55РМ
|
1984
|
75—90
|
2000 хүртэл
|
7,25
|
508
|
1664—1665
|
130—133
|
С-300ПТ
|
5В55С
|
1992
|
47
|
1700
|
7
|
450
|
|
|
С-300ПТ
|
5В55У
|
1992
|
150
|
2000
|
7
|
450
|
1470
|
133
|
С-300ПТ
|
48Н6E
|
1992
|
150
|
2100
|
7,5
|
519
|
1800—1900
|
143—145
|
С-300ПМ
|
48Н6Е2
|
1992
|
200
|
2100
|
7,5
|
519
|
1800—1900
|
150
|
С-300ПМУ2
|
9М82
|
1984
|
100
|
2500
|
9,91
|
1215
|
5800
|
150
|
С-300В
|
9М83
|
1984
|
75
|
1800
|
7,89
|
915
|
3500
|
150
|
С-300В
|
9М83МЕ
|
1990
|
200
|
|
|
|
|
|
С-300ВМ
|
9М96Е1
|
|
40
|
900
|
|
|
330
|
24
|
С-300ПМУ1
|
9М96Е2
|
|
120
|
1000
|
|
240
|
420
|
24
|
С-300ПМУ2
|
- Орос: С-300-гийн бүх загвар, хувилбарын 2000 гаруй систем байснаас 2008 оноос С-300П/ПТ, 2013 оноос С-300ПС хувилбаруудыг зэвсэглэлээсээ хасч эхлэсэн. Сансар-Агаарын цэргийн хүчинд 20 дивизион (160 харвах суурь) С-300ПС, 19 дивизион С-300ПМ1/ПМ2 болон бусад хувилбар байгаа бол, Тэнгисийн цэрэгт 5 дивизион С-300ПС, 8 дивизион С-300ПМ1/ПМ2 болон бусад хувилбарууд байгаа.
- Азербайжан: 2011 онд 2 дивизион С-300ПМУ2 худалдан авсан.
- Алжир: 4 дивизион С-300ПМУ2-тэй
- Армени: Зөвлөлтийн үеийн С-300ПТ/ПС хувилбаруудыг ашигладаг.
- Белорус: 6 дивизион С-300 ПС-тэй
- Болгар: 2 дивизион С-300ПМУ-тэй
- Грек:
- Вьетнам: 2009 онд 2 дивизион С-300ПМУ1 худалдан авсан.
- Венесуэл: 2012 онд 2 дивизион Антей-2500 худалдан авсан.
- Египет: 2015 онд 4 дивизион С-300ВМ "Антей-2500" загварын системийг худалдан авах 1 тэрбум долларын гэрээ хийж, 2017 онд хүлээн авсан.
- Иран: 2016 онд 4 дивизион С-300ПМУ2 худалдан авсан.
- Казахстан: 10 дивизион С-300ПС-тэй
- Кипр:
- Хойд Солонгос: С-300-гийн дууриамал КН-06 гэдэг системийг ашигладаг.
- Хятад: 1993 онд С-300ПМУ1, 2008 онд С-300ПМУ2 зэргийг худалдан авч, өөрсдийн
- Сири: 2018 онд 3 дивизион С-300ПМ худалдан авсан.
- Украйн: Орос-Украйны дайнаас өмнө С-300ПТ/ПС/ПМУ/В1 загварын 30 гаруй дивизион системүүд байсан.