С-400 Триумф (НАТО-гийн нэршил: SA-21 Growler) нь ОХУ-ын агаарын довтолгооноос холын болон дунд зайнд хамгаалах зенит-пуужингийн цогцолбор юм. Тус зэвсэглэлийг 1990-ээд оноос эхлэн С-300ПМ2 агаарын довтолгооноос зенит пуужингийн цогцолборыг сайжруулах туршилтын үр дүнд бүтээгдэж, 2007 оны 4-р сарын 28-наас ОХУ-ын армийн зэвсэглэлд С-400 нэрээр аваад байгаа юм.

С-400 Триумф

«Триумф» гэдэг нэр нь гадаадад экспортоор гардаг хувилбарын нэр юм. Дөрвөн хэсгээс бүрдсэн нэг иж бүрэн С-400 агаарын довтолгооноос хамгаалах зенит пуужингийн цогцолборын гэрээний үнэ 1,25 тэрбум орчим ам.доллар[баримт хэрэгтэй] ажээ.

Хэт алсын тусгалтай 40Н6E пуужингаар 300 км хүртэлх зайн аэродинамик байг онох чадалтай. 40Н6 пуужингийн довтолгооноос хамгаалах систем нь электрон байлдааны нисэх онгоц, агаарын командын пост, стратегийн бөмбөгдөгч онгоц, хэт авианы далавчит болон баллистик пуужинтай тэмцэхэд зориулагдсан. Пуужинг шинэ чиглүүлэгч толгойгоор тоноглосноор газар дээрх радарт харагдахгүй байг харваж, онох боломжтой ажээ. Пуужингийн довтолгооноос хамгаалах шинэ системийг Факел дизайны товчоо боловсруулсан; өндөр өртөг, техникийн хүндрэлээс болж бага хэмжээгээр үйлдвэрлэсэн байна. Уг системийг ойрын зайд ашиглах боломжгүй урчаас Бук М1, Тор М1, Панцир-С1 зэрэг ойрын болон дундын зайн зенит пуужингийн цогцолбортой хослуулан хэрэглэдэг.

Москва хотод байрлах Академич A.A.Расплетины нэрэмжит "Алмаз" үйлдвэрт зохион бүтээсэн байна. Ерөнхий зохион бүтээгч нь Александр Леманский юм.

Үзүүлэлт

засварлах
Нэр томьёо Үзүүлэлт
Бай устгах дээд хурд 4800 м/с
Аеродинамик байг устгах алслалт 3-380 км
Тактикын баллистик пуужинг устгах зай 5-60 км
Нэгэн зэрэг дагуулж чадах байнуудын тоо 72
Аеродинамик байг устгах өндөр 0,01-27 км
Баллистик байг устгах өндөр 2-27км
Хээрийн байдалд системийг дэлгэх хугацаа 5 мин
Их засвар хийгдэх хугацаа 10,000 цаг
Баталгаат хугацаа:
  • Хөдлөх бүрэлдэхүүн:
  • Пуужин:
20 гаруй жил

10-15 жил

Бүрэлдэхүүн: Удирдлагын төв: 55К6Е
Радиолокаци: 91Н6Е, 92Н6Е
8 хүртлэх тооны харвагч: 98Ж6Е
Пуужин цэнэглэгч: 5П85ТЕ2

С-400 цогцолбор нь 3-380 км-ын тусгалтай дунд, холын зайн 6 төрлийн пуужин ашиглаж болдог.

Пуужингийн үзүүлэлт
Нэр Алслалт Өндөр Хамгийн их хурд Жин Цэнэгт толгойн жин Удирдах төрөл
40Н6Е 380 км 30 км 1190 м/с 1893 кг Хагас идэвхтэй радар
48Н6ДМ/48Н6Е3 250 км 27 км 2000 м/с 1835 кг 180 кг Хагас идэвхтэй радар
48Н6Е2 200 км 27 км 2000 м/с 1835 кг Хагас идэвхтэй радар
9M96/9M96E2 120 км 30 км 1000 м/с 420 кг 24 кг Идэвхтэй радар
9M96E 40 км 20 км 900 м/с 333 кг Идэвхтэй радар
9M100E

Хэрэглэгч улсууд

засварлах
  • Орос: 2024 онд Сансар-Агаарын цэргийн хүчинд 248 харвагч С-400, Тэнгисийн хүчинд 104 харвагчтай С-400 байна.
  • Алжир: 2021 онд худалдан авсан.
  • Беларус: 1 дивизион 16 харвагч суурьтай
  • Хятад: 4 дивизион 32 харвагч суурьтай
  • Турк: 4 дивизион 32 харвагч суурьтай
  • Энэтхэг: 3 дивизион 24 харвагч суурьтай

Зургийн сан

засварлах

Холбоотой өгүүлэл

засварлах