Чингис хаан олон улсын нисэх буудал
Чингис хаан олон улсын нисэх буудал (Англи: Chinggis Khaan International Airport) нь Улаанбаатар хотоос 52 км зайд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдаж, 2021 онд нээлтээ хийсэн нисэх буудал. Буудал байгуулалтын эхний түвшний санхүүжилт 540 сая ам.дол.-ыг Японоос 40 жилийн хөнгөлттэй зээлээр хийсэн.[1][2][3][4][5][6]
Чингис хаан олон улсын нисэх буудал | |||
---|---|---|---|
![]() | |||
IATA: UBN – ICAO: ZMCB
| |||
Ерөнхий мэдээлэл | |||
Төрөл | Олон нийтийн | ||
Оператор | New Ulaanbaatar International Airport LLC | ||
Байршил | Монгол, Төв аймаг, Сэргэлэн сум | ||
Өндөр д.т.дээш | 1,366 м / 4,481 фут | ||
Координат | 47°38′48.91″N 106°49′11.71″E | ||
Гүйлтийн зам | |||
Чиглэл | Урт | Хучилт | |
м | фут | ||
--/-- | 3,600 | 11,811 | Асфальт |
Бүтээн байгуулалтын явцад Улаанбаатар дахь олон улсын шинэ нисэх буудал (Англи: New Ulaanbaatar International Airport буюу NUBIA[7][8]) буюу Хөшигийн хөндийн нисэх буудал гэж нэрлэгддэг байсан.
Зохион байгуулалт Засварлах
Тус нисэх буудал нь 2 талаасаа зэрэг онгоцнууд хөөрч буудаг байх салхины болон геологийн тооцоололттойгоор байгуулагджээ. Буудлыг цаашдаа олон сая зорчигчдод үйлчлэх зориулалттайгаар тооцоолж эхний барилга байгууламжуудыг анхны зохион байгуулалтаар байгуулсан.
- Зурвасын хэмжээ - 3 600 м
- Автомашины зогсоол - 825
- Терминалын талбай - 37 000 м/кв
- Цамхгийн өндөр - 41 м
Авиа компаниуд Засварлах
Өмнөд Солонгос Засварлах
- Азиана Эйрлайнс
- Кориан Эйрлайнс
- Эйр Пусан
- Жежү Эйр
- Т'вэй Эйр
Орос Засварлах
- Аэрофлот
- КрасАвиа
Бусад Засварлах
- Туркиш Эйрлайнс
- Эйр Чайна
Эшлэл Засварлах
- ↑ АВИА Порт
- ↑ Новости
- ↑ "Japan ODA Loan for Mongolia". JICA. Retrieved 2 May 2008.
- ↑ "Mongolia starts to build new int'l airport". China Daily. Retrieved 26 August 2012.
- ↑ gogo.mn Хөшигийн нисэх буудлыг "Мицубиши Чиёодо" барина
- ↑ "Khushigt Valley Airport will be operational in 2016". UB Post. Retrieved 23 January 2013.
- ↑ "Project Web Site". MCAA. Retrieved 24 January 2013.
- ↑ "facebook site". MCAA.