Рассел Кроу
Рассел Айра Кроу (Англи: Russell Ira Crowe, 1964 оны дөрөвдүгээр сарын 7-нд Веллингтон хотод төрсөн) — Шинэ Зеландын жүжигчин бөгөөд Оскарт гурав дараалан дэвшсэн. «Гладиатор», «Өөрийн хүн», «Тэнгис эзэгнэгч: Ертөнцийн төгсгөл», «Юмад хүрэх галт тэрэг», «Гайхамшигт оюун ухаан», «Шоовдорлогдсон хүмүүс» болон «Үнсгэлжин эр» кинонуудад бүтээсэн дүрүүдээрээ алдартай.
Рассел Кроу Russell Crowe | ||
Кроу «Гангаар бүтээгдсэн хүн»-ий нээлтэд | ||
Бүтэн нэр | Рассел Айра Кроу | |
Иргэншил | Шинэ Зеланд, Австрали, Америкийн Нэгдсэн Улс | |
Төрсөн огноо | 1964 оны 4 сарын 7 | |
Төрсөн газар | Веллингтон, Шинэ Зеланд | |
Танил үе | 1990—одоо | |
Мэргэжлийн замнал | ||
---|---|---|
Мэргэжил | жүжигчин | |
Гавьяа шагнал | Оскар (2001) Алтан бөмбөрцөг (2002) БАФТА (2002) |
Замнал
засварлахКино багийн арын албыг хариуцагч хосын[1][2] хүү болон мэндэлсэн Кроугийн эмээ нь Дэлхийн II дайны баримтат кино бүтээлцсэн Их Британийн гавьяатан байв. Түүний өвөг англи, герман, ирланд, маори, норвеги, шотланд, швед, уэльс, итали, австрали гарвалтай ажээ.[3][4][5][6][7] Түүнчлэн Мартин Кроу, Жефф Кроу нарын үеэлүүд хожмоо Шинэ Зеландын крикетийн шигшээн тамирчин болсон билээ.[8]
Дөрвөн настайд нь гэр бүлээрээ Сиднейд суурьшиж, тэндээ өвөө, эцгийнхээ зураг авалтуудыг дагахдаа цувралд дүр бүтээгээд амжсан, 14 настайдаа Шинэ Зеланддаа эгэж, Оклендэд хэл зүйн өндөр боловсрол эзэмшсэн жүжигчин болох мөрөөдөлтэй Кроу хүү хөгжимтэй 3 жил нөхөрлөсөний эцэст «Үндэсний театрын урлагийн хүрээлэнг» дүүргэн мэргэжилтэй болсон юм. Кроу 1986-1988 онд мюзиклд тоглох явцдаа гудамжинд хөгжим тоглох, цувралуудын багахан дүр бүтээх ажлуудыг хийсээр 1989 онд дахин мюзиклийн дүр дээр буув. Харин 1992 он хүртэл 4 бүрэн хэмжээний кино, 3 цувралд амжилттай тоглосон Кроуг Жеффри Райт «Мулзан толгойтнууд»-аараа австрали даяар алдаршуулан ахархан хугацаанд ажлын саналаа дийлэхээ байсан үнэ цэнэтэй жүжигчин болгон хувиргасан билээ. 1993 онд канадаас, 1995 онд америкаас санал тавьж эхэлснээр, ялангуяа Дензел Вашингтонтой «Онцгой чадамж»ид тоглосон явдал холливудын тогоонд оруулсан түүхтэй.
Гэр бүл
засварлахӨөрөөсөө 9 насаар дүү австралийн жүжигчин, дуучин Даниэль Спенсертэй 2003 оны дөрөвдүгээр сарын 7-нд гэрлэж, хоёр хүүгийн — Чарльз Спенсер-Кроу (21.12.03) болон Теннисон Спенсер-Кроу (07.07.06) нарын эцэг болсон. 2012 оны аравдугаар сард гэр бүлээ цуцалсан.[9]
Кроу урьд жүжигчин Мег Райантай хайрын түүх бичилцэж явжээ.
Онцлох уран бүтээлүүд
засварлахОн | Бүтээл | Уугуул хэлээр | Дүр | Тодорхойлогдсон шагнал |
---|---|---|---|---|
1999 | Өөрийн хүн | The Insider | Жефри Вайгэнд | Оскар — эрэгтэй гол дүр — дэвшсэн БАФТА — эрэгтэй гол дүр — дэвшсэн АБ — эрэгтэй гол дүр — дэвшсэн Сателли — эмэгтэй гол дүр — дэвшсэн |
2000 | Гладиатор | Gladiator | Максимус | Оскар — эрэгтэй гол дүр — хүртсэн БАФТА — эрэгтэй гол дүр — дэвшсэн АБ — эрэгтэй гол дүр — дэвшсэн Сателли — эрэгтэй гол дүр — дэвшсэн |
2001 | Гайхамшигт оюун ухаан | A Beautiful Mind | Жон Нэш | Оскар — эрэгтэй гол дүр — дэвшсэн БАФТА — эрэгтэй гол дүр — хүртсэн АБ — эрэгтэй гол дүр — хүртсэн Сателли — эрэгтэй гол дүр — дэвшсэн AACTA — эрэгтэй гол дүр — дэвшсэн |
2003 | Тэнгис эзэгнэгч: Ертөнцийн төгсгөл | Master and Commander: The Far Side of the World | Жек Обри | АБ — эрэгтэй гол дүр — дэвшсэн |
2005 | Үнсгэлжин эр | Cinderella Man | Жим Брэддок | АБ — эрэгтэй гол дүр — дэвшсэн AACTA — эрэгтэй гол дүр — хүртсэн |
2007 | Юмад хүрэх галт тэрэг | 3:10 to Yuma | Бен Уэйд | — |
2007 | Дээрэмчин | American Gangster | Ричи Робертс | AACTA — эрэгтэй гол дүр — дэвшсэн |
2009 | Тоглоомын гүрэн | State of Play | Кол МакКэффри | AACTA — эрэгтэй гол дүр — хүртсэн |
2010 | Робин Гуд | Robin Hood | Робин Гуд | — |
2012 | Шоовдорлогдсон хүмүүс | Les Miserables | Жавер | Сателли — эрэгтэй гол дүр — хүртсэн |
2013 | Гангаар бүтээгдсэн хүн | Man of Steel | Жор Эл | — |
2014 | Ноа | Noah | Ноа | — |
Эшлэл
засварлах- ↑ "Inside The Actors Studio With Russell Crowe. 4 January 2004 – Transcript". Kaspinet.com. 4 January 2004. Архивласан огноо 23 Зургадугаар сар 2008. Татаж авсан: 10 April 2010.
{{cite web}}
: Check date values in:|archivedate=
(help) - ↑ "Russell Crowe Biography (1964–)". Filmreference.com. Татаж авсан: 10 April 2010.
- ↑ Russell Crowe's kiwi heritage is for real - Stuff.co.nz
- ↑ "Entertainment | Russell Crowe: Hollywood livewire". BBC News. 7 June 2005. Татаж авсан: 10 April 2010.
- ↑ "Brits 'Sheepish' About 'Kiwi' Cousins Despite Close Historical Links". Ancestry.co.uk. 5 February 2011. Эх хувилбараас архивласан: 30 Гуравдугаар сар 2012. Татаж авсан: 4 March 2011.
- ↑ "Ancestry entdeckt preußische Wurzeln des "Gladiator" Russell Crowe". Ancestryeurope.lu. 7 February 2011. Татаж авсан: 4 March 2011.
- ↑ Загвар:Twitter status
- ↑ "North East Wales Showbiz – Russell Crowe". BBC. Татаж авсан: 22 February 2013.
- ↑ Sams, Christine. "Crowe, Spencer split amid actor's hectic filming schedule". Smh.com.au. Татаж авсан: 14 October 2012.