Шинэ Зеландын Хойд Арал дээр орших хотжсон нутаг болох Их Окленд нь Шинэ Зеландын хамгийн олон хүн амтай, хамгийн том, анхдагч хот юм. Нийт 1.4 сая хүн буюу тус улсын хүн амын дөрөвний нэгээс илүү нь Оклендэд оршин суудаг. Хүн амзүйн хандлагыг үзвэл тус хотын хүн ам Шинэ Зеландын бусад хэсгийн хүн амаас илүү түргэн өссөөр байх төлөвтэй байна. Улам бүр космополитан шинжтэй болж буй Окленд хотод дэлхийн аль ч хотоос олон полинез хүн ам оршин суудаг.[6]

Окленд
Auckland (Англи)
Tāmaki Makaurau (Маори)
Их хот
Хоч: 
City of Sails (Дарвуулны хот)[1]
Queen City (Хатан хааны хот)[2]
Окленд, Шинэ Зеланд
Окленд
Окленд
Шинэ Зеланд дахь байршил
Окленд, Далайн орнууд
Окленд
Окленд
Далайн орнууд дахь байршил
Окленд, Номхон далай
Окленд
Окленд
Номхон далай дахь байршил
Солбицол: 36°50′57″S 174°45′55″E / 36.84917°S 174.76528°E / -36.84917; 174.76528Солбицол: 36°50′57″S 174°45′55″E / 36.84917°S 174.76528°E / -36.84917; 174.76528
Улс Шинэ Зеланд
АралХойд Арал
МужОкленд
Маоричууд суурьшсан1350 он орчим
Европчууд суурьшсан1840
Үгийн гаралЖорж Эден, Оклендийн 1-р гүн
Засаг захиргаа
  БиетОкленд хотын зөвлөл
  Хотын даргаУэйн Браун
  Хотын даргын орлогчДесли Симпсон
Газар нутаг
  Хотын нутаг605.67 км2 (233.85 бээр2)
Хамгийн өндөр цэг
196 м (643 фут)
Хамгийн нам цэг
0 м
Хүн ам
 (2024 оны 6 сар)[4]
  Окленд муж
1,798,300
  Ард түмний нэршил
Оклендчууд
ДНБ
  Окленд мужШЗ$ 139.5 тэрбум (2022)
  Нэг хүнд ноогдохШЗ$ 80,300 (2022)
Цагийн бүсUTC+12:00 (NZST)
  Зун (ЗЦ)UTC+13:00 (NZDT)
Шуудангийн код
0600–2699
Бүсийн дугаар09
Вэб сайтaucklandcouncil.govt.nz

Окленд хот (Хаураки булангийн арлуудыг оруулахгүй), Норт Шоор хот, Вайтакере, Манукау хотууд, Папакура дүүрэг, түүнчлэн Родний дүүрэг, Фрэнклин дүүргийн хотын хэсгүүдээс бүрдсэн хотуудын бөөгнөрөл юм. Маори хэлээр Оклендийн нэрийг Tāmaki-makau-rau, гэдэг бөгөөд мөн Окленд хэмээх нэрийг Маори хэлээр галигласан Ākarana хэмээх нэр бас бий.

Окленд нь зүүн талаараа Номхон Далайн Хаураки булан, зүүн өмнөд талаараа Хунуа нуруу, баруун өмнөд талаараа Манукау боомт, баруун ба баруун хойд талаараа Вайтакере нуруу ба арай багавтар нуруудаар хүрээлэгдэн оршино. Хотын бүсийн төв хэсэгт Тасманы тэнгисийн Манукау боомт болон Номхон Далайн Вайтемата боомтын хоорондох хүзүүвч байдаг. Окленд нь хоёр тусдаа тэнгис далайд боомттой дэлхийн цөөхөн хотын нэг билээ.

Лавлах материал

засварлах
  1. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named City_of_Sails
  2. Rawlings-Way, Charles; Atkinson, Brett (2010). New Zealand (15th ed.). Footscray, Vic.: Lonely Planet. p. 125. ISBN 978-1742203645. Татаж авсан: 6 October 2020.
  3. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Area
  4. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named NZ_population_data_2018
  5. "Quarterly Economic Monitor | Auckland | Gross domestic product". Архивласан огноо 24 December 2022. Татаж авсан: 1 July 2022.
  6. Auckland and around (Memento 27. Хоёрдугаар сар 2008 цахим архивт) (from the Rough Guide website)
  • Gordon McLauchlan (1992). The Illustrated Encyclopedia of New Zealand. David Bateman Ltd, Glenfield, NZ. ISBN 1-86953-007-1.

Гадны холбоос

засварлах
  Commons: Auckland – Викимедиа дуу дүрсний сан