Веллингтон (Англи: Wellington) нь Шинэ Зеландын нийслэл бөгөөд хоёрдахь том хот, Далайн орнууд дундаа хамгийн олон хүн амтай үндэсний нийслэл бөгөөд дэлхийн хамгийн өмнө зүгт орших нийслэл хот юм.[11] Тус хот нь Хойд Арлын өмнөд үзүүр дэх Веллингтоны бүсэд буюу Шинэ Зеландын газарзүйн төвийн хавьцаа оршино. Шинэ Зеландын угуул иргэд болох Маори үндэстнүүд тус хотыг — Те Вхангануи-а-Тара (маори хэл. Te Whanganui-a-Tara) гэж нэрэлдэг байна.

Веллингтон
Wellington (Англи)
Te Whanganui-a-Tara (Маори)
Веллингтон далбаа
Веллингтон сүлд
Хоч: 
Салхит Веллингтон, Велливүүд
Уриа: 
Suprema a Situ[4]
Англи: Байдлаараа дээд
Веллингтон is located in Шинэ Зеланд
Веллингтон
Веллингтон
Шинэ Зеланд дахь байршил
Солбицол: 41°17′20″S 174°46′38″E / 41.28889°S 174.77722°E / -41.28889; 174.77722Солбицол: 41°17′20″S 174°46′38″E / 41.28889°S 174.77722°E / -41.28889; 174.77722
Улс Шинэ Зеланд
МужВеллингтон
Олон нийтийн зөвлөл
Европчууд суурьшсан1839
Үгийн гаралАртур Уэлсли, Веллингтоны 1-р гүн
Засаг захиргаа
  Хотын даргаТори Ванау
  ОрлогчЛори Фун[5]
  Нутаг дэвсгэрийн эрх мэдэлВеллингтон хотын зөвлөл
Газар нутаг
  Нутаг дэвсгэр289.91 км2 (111.93 бээр2)
  Хотын нутаг
112.71 км2 (43.52 бээр2)
  Хөдөө
177.20 км2 (68.42 бээр2)
  Бөөгнөрөл
303.00 км2 (116.99 бээр2)
Хамгийн өндөр цэг
495 м (1,624 фут)
Хамгийн нам цэг
0 м
Хүн ам
 (2024 оны 6 сар)[8]
  Бөөгнөрөл
440,700
  Нягтрал1,500/км2 (3,800/бээр2)
  Ард түмний нэр
Веллингтончууд
ДНБ
  Хотын бөөгнөрөлШЗ$ 44.987 тэрбум (2021)
  Нэг хүнд ноогдохШЗ$82,772 (2021)
Цагийн бүсUTC+12 (NZST)
  Зун (ЗЦ)UTC+13 (NZDT)
Шуудангийн код
5016, 5028, 6011, 6012, 6021, 6022, 6023, 6035, 6037, 6972[10]
Бүсийн дугаар04
Вэб сайтwellington.govt.nz
wellingtonnz.com
Веллингтоны кабелийн машин.

Веллингтоны хотын бүс нь уулархаг газар нутгаар хязгаарлагдах бөгөөд хотын төв хэсгээс Порируа сав газар ба Хатт голын хөндий гэсэн хоёр коридорын дагуу сунаж тогтсон. Нийт нутаг дэвсгэр болон зэргэлдээх хөдөө нутгийг дөрвөн хотын зөвлөл удирддаг. Веллингтоны Бүс нь хойд зүгт Капити эргээс эхлээд, Вайрарапа хэмээх газар болон зүүн зүгт Римутака нуруу хүртэл нутгийг хамарсан томоохон засаг захиргааны нэгж юм.

Веллингтон 1840 онд хотын статустай болж 1865 онд нийслэл хот болсон түүхтэй.

Нийслэл Веллингтонд Шинэ Зэландын Засгийн газар, парламент болон Дээд Шүүх байралдаг байна.

Энэ хотыг Британийн цэргийн жанжин, Ватерлоогийн дайнд ялагч, Их Британийн Ерөнхий сайд Артур Уэлсли (англи. Arthur Wellesley) Веллингтоны 1-р герцогийн дуосгалд зориулж нэрэлсэн байна.

2007 оны мэдээллээр Веллингтон хотын хүн ам 460 мянга орчим, харин нь бизнес төв (англи. Wellington City) 190,500 хүн амтай байжээ. Хотын хязгаартай зэргэлдээх суурин газруудад 182,000 хүн амьдардаг бөгөөд бүс нутгийн хэмжээнд "Их Веллингтон" гэж ангилдаг байна. Хүн амын жилийн өсөлт дунджаар 3.5% байна.

Хүн амын 19 % орчим нь 15 хүртэлх насны хүүхэд, 9 орчим хувь нь 65-аас дээш насныхан байна. Угсаатны бүлгүүдийн дунд европчууд давамгайлж, хотын нийт хүн амын 70.2 % орчмыг эзэлдэг. Дараагийн том угсаатны бүлэг бол хотын хүн амын 7.8 % орчмыг эзэлдэг маори юм. Хүн амын үлдсэн хэсэг нь ихэвчлэн Ази болон Полинезийн орнуудаас гаралтай хүмүүс байдаг.

 
Шөнийн Веллингтон хот

Тэмдэглэл

засварлах
  1. The metro area combines the urban areas of Wellington, Porirua, Lower Hutt and Upper Hutt.
  1. "Тава олон нийтийн зөвлөл". Веллингтон хотын зөвлөл. 2021-12-08. Татаж авсан: 2024-10-31.
  2. "Макара/Охариу олон нийтийн зөвлөл". Веллингтон хотын зөвлөл. 2021-11-22. Татаж авсан: 2024-10-31.
  3. "Ward maps and boundaries". Веллингтон хотын зөвлөл. Татаж авсан: 2024-10-31.
  4. Торнс, Дэвид; Шрейдер, Бэн (2010-03-11). "Хотын түүх ба хүмүүс - Хотоос хот руу". Te Ara – the Encyclopedia of New Zealand. Татаж авсан: 2024-10-30.
  5. "Веллингтон хотын дарга Лаури Фуныг орлогчоор сонгов". Radio New Zealand. 2022-10-21.
  6. "Urban Rural 2020 (generalised) – GIS | | GIS Map Data Datafinder Geospatial Statistics | Stats NZ Geographic Data Service". datafinder.stats.govt.nz. Татаж авсан: 25 October 2020.
  7. "StatsNZ Geographic Boundary Viewer". statsnz.maps.arcgis.com. Татаж авсан: 8 March 2022.
  8. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named NZ_population_data_2018
  9. "Regional gross domestic product: Year ended March 2022". Шинэ Зеландын статистикийн алба. 2023-03-24. Татаж авсан: 2024-10-31.
  10. "Веллингтон хотын шуудангийн газрын зураг" (PDF). NZ Post. Татаж авсан: 2024-10-31.
  11. "CIA - The World Factbook - New Zealand". Archived from the original on 2019-09-18. Татаж авсан: 2008-10-14.

Гадны холбоос

засварлах
  Commons: Wellington – Викимедиа дуу дүрсний сан