Очирт сэцэн хан
Очирт сэцэн хан бол Хошуудын Байбагас баатар ханы Гүнж хатнаас төрсөн ууган хүү. Дөрвөн Ойрадын холбооны даргын албан тушаалыг 1637-1676 оны хооронд хариуцаж байхдаа 1637-1666 он хүртэл Сэцэн тайж, 1666 онд Далай ламаас Хан цол хүртсэнээс хойш Сэцэн хан гэх цолтойгоор Ойрадын чуулганыг даргалж байв.
Очирт сэцэн хан | |
---|---|
Дөрвөн Ойрадын чуулганы дарга | |
Хаанчлал | 1637-1676 |
Өнгөрсөн огноо | 1680 он |
Өмнөх | Хөндлөн Убаши |
Удаах | Галдан бошигт |
Их хатан | Пунцагролма |
Хатан | Доржравдан, Солмон, Үд-агас |
Хүүхэд | Эрдэнэ хунтайж, Галдмаа баатар |
Эцэг | Байбагас баатар |
Эх | Гүнж хатан |
Шүтлэг | Шарын шашин |
Ургийн овог | Боржигин |
Тойм
засварлахОчирт сэцэн тайжийн улс төрийн үйл ажиллагаа нь 1637 онд Ойрадын цэргийн хүч Хөхнуурын нутагт Халхын Цогт хунтайжийг устгаж дарсны дараа, 1640 онд Халхын Засагт ханы нутагт Ойрад, Монголын 28 ноён болон хутагт нар чуулж, харийн дайсны эсрэг тэмцэхэд гаргасан Дөчин дөрвөн хоёрын их цаазыг батлалцахад Очирт сэцэн тайж оролцжээ. 1645-1646 онд дүү Аблай тайштай эд хөрөнгө, албат иргэд, нутаг бэлчээрээ булаацалдан дайтахад Эрдэнэбаатар хунтайж, Очирт сэцэн тайж нэг тал, Аблай тайш, Хөндлөн Убаши нөгөө тал болон хоорондоо байлдаж, хоёр тайжийн тал ялсан ч, Дөрвөн Ойрадын дотор хагарал бутрал үүссэн. Энэ дотоод тэмцэлийг зогсоохын тулд түүний хүү Галдамба баатар, Зая бандид нарын хүмүүс эвлэрүүлэх гэж оролдож байв. Зая бандид өөд болсны дараа хойд дүрийг нь тодруулж, Ойрад нутагтаа залах хүсэлтийг биеэр Лхаст очиж, 5-р Далай ламаас гуйхад татгалзаж, хариуд нь Очирт сэцэн тайжид Хан цол шагнаад, гар хоосон буцаажээ. Энэ цагаас эхлэн түүнийг Очирт сэцэн хан гэж дуудах болсон. 1671 онд Сэнгэ хунтайж өөд болсны дараа дүү Галдан нь Төвөдөөс ирж, ахын хунтайж цолыг залгамжлан, Очирт сэцэн ханы дэмжлэгийг авч, ач охин Ануг хатан болгосноор нэр хүнд нь өсөж, Ойрадын олон дагах болов.[1]
1674 оны зун Очирт сэцэн хан цэрэглэн мордож, Галдан бошготод халдаагүй боловч дагаж орсон хүмүүсийг буцаан авчээ. Тэр үеэс Галдан, Очирт сэцэн хан нарын зөрчил гүнзгийрэн, 1676 онд Галдан хунтайж, хадам эцэг Очирт сэцэн ханыг довтолж ялаад эрхшээлдээ оруулж авснаар Зүүнгарын хаант улс байгуулагдав. 1680 онд Очирт сэцэн хан Борталын Бижийн голд нутаглаж байхдаа нас барав.
Гэр бүл
засварлах- Эцэг: Байбагас баатар
- Эх: Гүнж хатан
- Хатад: Пунцагролма, Доржравдан[2], Солмон, Үдэ-агас[3]
- Хүүхэд: Эрдэнэ хунтайж, Галдмаа баатар, Ялгуулсан хутагт[1]
Холбоотой хуудас
засварлахӨмнөх Байбагас баатар |
Дөрвөн Ойрадын чуулганы дарга 1637-1676 |
Дараах Галдан бошигт |
Эшлэл
засварлах- ↑ 1.0 1.1 A Miscellaneous Research on Oirat Mongolian History 卫拉特蒙古史事杂考 Cai Jiayi, 1985
- ↑ Торгуудын Аюук ханы дүү
- ↑ Торгуудын Хо өрлөгийн ач хүү Пунцаг ханы охин