Пунцаг (?-1672) бол Торгуудын тайш Шүхэр дайчины ууган хүү, Халимагийн хант улсын 3-р хан юм. 1657 онд Оросын эзэн хаанд дагаар орж, үнэнч байх тангараг өргөж, эцгийнхээ хамтаар Торгуудын хант улсыг хамтран захирч эхэлсэн. 1661 онд Шүхэр дайчин нас өндөр болсон шалтгаанаар өөрийн хан суурийг хүү Пунцагт шилжүүлсэн. Пунцаг хан 1663-1665 оны хооронд Ижил мөрнөөс Дон мөрний зүг нүүдэллэж, Оросуудын цэргийн бэхлэлт барихад дэмжлэг үзүүлэн, улмаар Османы туркийн эсрэг дайнд Кубань, Доны чиглэлээр хоёр хуваагдаж байлдаж ялалт байгуулж, өндөр хишиг хүртэв. 1672 онд нас барж, ууган хүү Аюук залгамжлав.

Өмнөх
Шүхэр дайчин
Халимагийн хан
1661-1672
Дараах
Аюук хан