Хо өрлөг
Хо өрлөг (халимаг. Хо Өрлөг; 15..?- төрсөн- 1644 оны 1-р сарын 4-нд нас барсан) -XVI зууны сүүл үеэс, XVII зууны эхэн хагас хүртэл Ойрад Монголын Торгууд аймгийг өрлөг тайши цолтойгоор байсан язгууртан юм. Түүний угсаа гарал нь эртний Хэрээдийн Тоорил ханаас улбаатай байдаг.
1603 оноос өөрийн харьяаны Торгууд аймгийн хүмүүсийг дагуулан баруун зүгт шинэ бэлчээр хайн аянд гарсан. Эхэндээ 5000 хүрэхгүй тооны Торгууд, Дөрвөд аймгийн өрхийг дагуулж явсан бол 1610-1620-иод оны үе гэхэд Торгуудын ихэнх отгийг нэгтгэсэн байлаа.
1606 онд Торгут ба Оросуудын хооронд анхны цэргийн мөргөлдөөн Барабинскийн тал нутагт болсон: Тара дүүрэг сүйрчээ. 1608 онд Хо-өрлөгийн элчин сайд нар Оросын эрх баригчидтай хэлэлцээр хийхээр Тара хотод иржээ. 1608 оны 2-р сарын 14-нд Халимагийн элч нарыг Василий Шуйский хаан Москвад хүлээн авч уулзаж байжээ.
1620-иод онд Сибирийн өмнөд хэсэгт бэхжиж, 1630-аад оноос Ижил мөрний сав газрыг эзлэж, Жочийн улсын үлдэгдэл Ногайн ордны улсыг 1633 онд мөхөөн, ногайчуудыг баруун болон өмнөд зүгт нүүхэд нөлөөлжээ. Улмаар уг бүс нутагт Торгуудын хант улсыг байгуулсан нь хожим Халимагийн хант улс гэсэн нэрээр түүхэнд үлджээ. Тэрээр хүү нарынхаа хамт 1640 онд Зүүнгарт болсон Дөчин дөрвөн хоёрын их цаазыг батлах чуулганд оролцож байжээ. 1644 онд Халимагуудын кавказ руу хийсэн аян дайны тулаанд амь үрэгджээ. Улмаар хүү Шүхэр дайчин үе залгамжилж эрх мэдлийг авчээ.
Гэр бүл
засварлахХолбоотой өгүүлэл
засварлахӨмнөх Зулзаган өрлөг |
Торгуудын тайш ?-1644 |
Дараах Шүхэр дайчин |