Галдмаа баатар
Галдмаа (хал. Һалдма, Монгол: Галдмаа; 1635—1668/1669) — Хошуудын тайж, Зүүнгарын алдарт жанжин.
Намтар
засварлахГалдмаа нь Очирт цэцэн хан ба Эрдэнэбаатар хунтайжийн охин Цунцагролма нарын хүү юм. 1652 онд Ойрадууд Хасагын хаант улстай дайтаж тулалдаанд Хасагын Янхир хэмээх баатарыг Галдамаа нь өөрийн гараар устгасан байна. Уг ирүүл тулаанд Галдмаа нь өөрийн хүсэлтээр орсон ба тухайн үед 17 настай байжээ. Энэ цагаас хойш Галдамаа нь баруун монголд нэр алдар нь цуурайтсан билээ. 1658 онд Бухарын эзэрхэг ноён Абдү Шүхүр гэгч 38 мянга орчим цэрэгтэйгээр Ойрадад довтолсон бөгөөд Галдмаа баатар ойр хавьд нутаглаж байсан айлуудаас 3000 орчим цэрэг дайчлан Хуланжилийх гэдэг газарт зууралдан байлдсаар өөрөөсөө 13 дахин илүү дайсны цэргийг ялж байжээ.
Үүнэээс 4 жилийн хойно Хасагын хаан Аблай итгэл эвдэн дахин Ойрадуудад довтолсон бөгөөд 1661 онд 2 талаасаа 30 мянган цэрэгтэйгээр тулгаран байлдаж Аблай хааныхныг бут цохисон бөгөөд Галдмаа баатарын эцэг Очирт цэцэн хан ялагдсан ардын цэрэг, иргэнийг хүс тэмтэрэх, мал адгуусыг булаан авч сүйрүүлхийг завдсан бөгөөд төрөлхийн өрөвч зөөлөн сэтгэлтэй Галдмаа баатар эцгийгээ болиулж чаджээ. Тэрээр эцэгтээ энэ дайныг Аблай л хүссэн болохоос ард иргэд нь хүсээгүй шүү хэмээн хэлж байжээ. Энэ үед Хасагын ялагдсан цэргүүд, иргэд нь айн дагжин хүлээж байхад нь Галдмаа баатар гунан зээрд морьтой хатируулан ирж булаагдсан малыг нь туулган авчирч өгөн, инээмсэглэл тодруулан мориноосоо буухад нь Хасагууд аврагдлаа хэмээн бурхандаа залбирч байжээ.
Галдамаа баатар нь баатар эрд байх бүхий шинж чанарыг агуулсан цэргийн агуу зүтгэлтэн байсан юм. Түүний талаар Зүүнгарын хаант улс даяр маш олон дуу шүлэг домог түүх хэлэлцдэг бөгөөд үүний заримаас дурдвал.
Хаш гүнгээ нутаг харагдан дүнгээнэ
Хасаг бүрдийн амьтан арай цалан аашна
Гунан зээрдийг уяанд нь сургасан
Гурван түмэн Өөлдийг дайнд нь дасгасан
Эхтэй төрсөн Галдамаа
Торгон зээрдийг барианд нь сургасан
Дөрвөн түмэн Өөлдийг дайнд нь дасгасан
Нэртэй төрсөн Галдамаа гэжээ
Хуяг дуулгаа өмссөн Галдмаа баатар
Хааны ордны өмнө зогсном
Ханхалзуур хээр морь нь эмээлтэйгээ
Хавцал хөндийд сойлттой
Саадаг нум нь нуруунд нь бэлэн
Сайн нөхөд нь амь нэгдэн
Дөрвөн настай халиунаа
Чөдөр юунд нь дасгав
Дөрвөн түмэн баатараа
Дайн тулаанд бэлтгэв гэжээ
Гэр бүл
засварлахМөн түүний охин нь Зүүнгар улсын их хаан Галдан бошигтын Ану хатан юм.