Орчин үеийн стандарт араб хэл

Орчин үеийн стандарт араб хэл (Араб: اللغة العربية الفصحى) нь араб хэлээр ярилцагч 22 улс болон Исламын шашны гол судар Кураны хэл юм. Тус хэл нь арабын бүх улсуудад бичгийн хэлэнд хэрэглэгдэх ба ярианы араб хэлээр өөр хоорондоо ойлголцохгүй ч бичгээрээ чөлөөтэй ойлголцож, бичгийн хэлээр ярилцаж болдогоороо онцлогтой. Стандарт араб хэл нь Куран судар дээр тулгуурладаг ба тус судар тэнгэрээс элч Мухаммедын амаар дамжин газарт бууснаас хойш буюу 1400 орчим жилийн хугацаанд огт өөрчлөгдөөгүй тул аль ч хугацаанд, хаана ч бичигдсэн зүйлийг ямар нэгэн бэрхшээлгүйгээр олгох боломжтой. Бичгийн буюу стандарт араб хэл нь нийт 28 үсэг, үгийн эхэнд, дунд, адагт ордог. Зарим нэгэн үсэг нь хуучин Монгол бичигтэй тун төсөөтэй байдаг. Араб хэлний үйл үг 14 бие дээр өнгөрсөн, одоо, ирээдүй цагт хувирдаг ба нэг үйл үгнээс нэр үг, үйлдэгч, үйлдүүлэгч, орон цаг зэрэг маш олон үгийг бүтээх боломжтой байхын сацуу өгүүлбэрийн гишүүд хаана ямар утга агуулж байгаагаараа /Харакат/ буюу фатха, касра, сукун зэрэг төгсгөлийг авдагаараа маш онцлогтой. Тухайн Харакатыг буруу хэрэглэх, орхигдуулсанаар өгүүлбэрийн гол санаа алдагдах боломжтой байдаг бол ярианы араб хэлэнд бүх үгийн төгсгөл сүкун буюу дуугүй байдаг.

Орчин үеийн стандарт араб хэл
العربية الفصحى
al-ʻArabīyah al-Fuṣḥā
Өөрийн нэр/al ʕaraˈbijja lˈfusˤħaː/, хувилбаруудыг харах[a]
Бүс нутагАрабын ертөнц
Ойрх Дорнод ба Хойд Африк
ХэрэглэгчидТөрөлх: 0 (2022)[1][b]
Хоёрдогч: 330 сая (2023)[1]
Афро-Ази
Эрт хэлбэр
Араб цагаан толгой
Албан ёсны хэрэглээ
Улс
Орон нутаг
Жагсаалт
Тохируулагч
байгууллага
Томьёолбор
ISO 639-3arb
arb-mod
Глоттологstan1318
  Албан ёсны цорын ганц хэл
  Хамтарсан албан ёсны хэл, олонх
  Хамтарсан албан ёсны хэл, цөөнх
IPA авианы тэмдэгт орсон болно. Тохиромжтой үзүүлэх дэмжлэггүйгээр та Юникод тэмдэгтүүдийн оронд асуултын тэмдэг, хайрцаг эсвэл бусад тэмдэгтүүдийг харах магадлалтай.

Араб хэл нь нэн эртний хэл тул олон улс, газарт хэрэглэгддэгийнхээ хэрэээр ярианы хэл нь хоорондоо үл ойлголцох тохиолдол байдаг. Гэхдээ Стандарт араб хэл нь аль ч газрын араб хэлтэй газарт ашиглагддаг тул, бичиг үсэг тайлагдсан хэн бүхэн ойлгодог. Мөн стандарт араб хэл бүх араб хэлний үндэс тул гадаадын араб хэл сонирхон судлагчид нэн түрүүнд стандарт араб хэлийг сурдаг ба гагц энэхүү стандарт арабаар л арабын бүх орон бичиг хэргээ хөтлөн явуулдаг.

Мөн Стандарт араб хэлээр арабын бүх орнууд сонин хэвлэл, улс төр, мэдээ, гадаад харилцаагаа явуулдаг ба дан ганц дипломат харилцаанд гэхгүй бичиг үсэгтэй, соёлтой араб хүмүүс Стандарт арабаар хоорондоо харилцах нь байдаг. Ярианы араб хэлний тухайд Египетийн араб хэл хамгийн түгээмэл ба тус аялгыг олгодог байхад арабын ихэнх оронд болон исламын шашинт орнуудад хэл нэвтрэлцэх боломжтой.

Тэмдэглэл

засварлах
  1. Дуудлага нь бүс нутгаас хамаарч өөр өөр байдаг. Жишээ нь:
  2. Орчин үеийн стандарт араб хэлийг (ОҮСАХ) эх хэлээр ашигладаггүй. Араб хэлээр ярьдаг хүмүүс эхлээд өөрсдийн нутгийн аялгаар ярьж сурдаг. ОҮСАХ-ийг албан ёсны боловсролоор сурж авдаг.[1]
  1. 1.0 1.1 1.2 Загвар:E27
  2. "Үндсэн Хууль: Израил - Еврей ард түмний үндэсний улс" (PDF). Кнессет. 2018-07-19. Архивласан (PDF) огноо 10 April 2021. Татаж авсан: 2021-01-13.