Жак Рогге

Бельгийн харьяат Олимпийн нэрт зүтгэлтэн

Каунт Жак Рогге (нид. Jacques Rogge, 1942 оны тавдугаар сарын 2-нд Гент хотод төрсөн - 2021 оны наймдугаар сарын 29-нд[1]) — Бельгийн харьяат Олимпын хөдөлгөөний нэрт зүтгэлтэн бөгөөд Олон улсын олимпын хорооны найм дахь удаагийн тэргүүнээр 2001-2013 оны хооронд ажиллаж байв.

Нэрт зүтгэлтэн Рогге 1989-1992 оны хооронд Бельгийн олимпын хороог, 1989-2001 оны хооронд Европын олимпын хороог тус тус удирдаж байгаад Испанийн харьяат Хуан Антонио Самаранчаас Олон улсын олимпын хороог удирдах эрхийг залгамжилсан бөгөөд уг албанд нэг удаа улиран сонгогдсон түүхтэй.

Спортын замнал засварлах

Жак Рогге дарвуулт онгоцны төрлөөр 1968, 1972 болон 1976 оны олимпын наадамд Бельгийн багт багтан амжилттай оролцож байв.

Эшлэл засварлах

Холбоос засварлах

Өмнөх
  Хуан Антонио Самаранч
Олон улсын олимпын хорооны тэргүүн
2001-2013
Дараах
  Томас Бах