Олимпын тэшүүрийн тэмцээн
Тэшүүр нь 1924 онд зохиогдсон анхны өвлийн олимпоос олимпын наадмын хөтөлбөрт багтаж буй. Эмэгтэйчүүдийн тэмцээн 1932 онд үзүүлэх тоглолтын хэлбэрээр зохиогдож байсан бөгөөд 1960 оны өвлийн олимпоос эхлэн албан ёсны хөтөлбөрт багтах болжээ.
Олимпын тэшүүрийн тэмцээн | |||
---|---|---|---|
Олимпын наадам | |||
1924 • 1928 • 1932 • 1936 • 1948 • 1952 1956 • 1960 • 1964 • 1968 • 1972 • 1976 1980 • 1984 • 1988 • 1992 • 1994 • 1998 2002 • 2006 • 2010 | |||
Медальтнууд • Олимпын дээд амжилтууд |
Түүх
засварлахОлон Улсын Олимпын Хороо анх байгуулагдахдаа л Олон Улсын Тэшүүрийн Холбоо (ISU)-г хүлээн зөвшөөрсөн ч 1908 оны олимпоос эхлэн зөвхөн уран гулгалтын спорт л олимпын хөтөлбөрт орж чаджээ. Берлин хотод зохиогдох ёстой байсан 1916 оны зуны олимпын урьдчилсан хөтөлбөрт 3 зай бүхий олон төрөлт тэшүүрийн уралдаан багтсан байсан[1] хэдий ч уг олимпын наадам Дэлхийн нэгдүгээр дайны улмаас зохиогдоогүй билээ.
Хожим 1924 оны өвлийн олимп гэж нэрлэгдэх болсон, Шамонид зохиогдсон Олон Улсын Өвлийн Спортын Долоо Хоногийн хөтөлбөрт тэшүүрийн 5 уралдаан багтсан. Тэр үед зай тус бүрт аварга шалгаруулдаггүй, янз бүрийн зайд уралдаж, нийлбэр дүнгээр аваргыг тодруулдаг байсан ч олимпын наадамд нийлбэр дүнгээр тэргүүлсэн тамирчдаас гадна 500 м, 1500 м, 5000 м, 10000 м-ийн зайд тэргүүлсэн тамирчдад медаль гардуулсан байна. Дараагийн олимпоос нь эхлэн нийлбэр дүнгээр аварга шалгаруулахыг больсон ажээ.
1932 онд Лэйк-Плэсидэд болсон олимпын наадам ердийн тэшүүрийн уралдааны дүрмээр бус, нэг гараанд хэд хэдэн тамирчин зэрэг уралдаж, хэн түрүүлж барианд орсон нь шалгардаг, АНУ-ын тэшүүрийн холбооны дүрмээр (шорт-трэктэй төстэй) зохиогдсон. Мөн уг олимпын наадамд эмэгтэйчүүд анх удаа тэшүүрээр гулган уралдсан бөгөөд тэр нь үзүүлэх тоглолтын статустай байв. 1940 оны өвлийн олимпын наадамд эмэгтэйчүүд өрсөлдөх төлөвлөгөөтэй байсан[1] ч мөн л дайны улмаас зохиогдолгүй, эмэгтэй тэшүүрчид олимпын наадмыг 1960 он хүртэл хүлээсэн билээ. Эмэгтэйчүүд 500 м, 1000 м, 1500 м, 3000 м-ийн зайд уралдаж медальтнуудыг тодруулдаг байлаа.
1970-аад оны эхээр Тэшүүрийн ойрын зайн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдох болж, 1976 оны олимпоос эрэгтэйчүүдийн 1000 м-ийн зайн төрөл нэмэгдэв. Түүнчлэн 1981 онд ОУТХ эмэгтэйчүүдийн 5000 м-ийн зайн төрлийг албан ёсны төрөл гэж тооцох болсноор 1988 оноос уг төрөл олимпын хөтөлбөрт багтсан байна. Хамгийн сүүлд 2006 оны Турины олимпод багийн цуваа гараатай уралдаан нэмэгджээ.
Медалийн хүснэгт
засварлахБайр | Улс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
---|---|---|---|---|---|
1 | Америкийн Нэгдсэн Улс | 29 | 22 | 16 | 67 |
2 | Нидерланд | 27 | 29 | 26 | 82 |
3 | Норвеги | 25 | 28 | 27 | 80 |
4 | Зөвлөлт Холбоот Улс | 24 | 17 | 19 | 60 |
5 | Герман | 13 | 15 | 10 | 38 |
6 | Зүүн Герман | 8 | 12 | 9 | 29 |
7 | Канад | 8 | 11 | 14 | 33 |
8 | Финланд | 7 | 8 | 9 | 24 |
9 | Швед | 7 | 4 | 5 | 16 |
10 | Орос | 3 | 4 | 3 | 10 |
11 | Өмнөд Солонгос | 3 | 3 | 1 | 7 |
12 | Баруун Герман | 3 | 0 | 0 | 3 |
13 | Чех | 2 | 1 | 0 | 3 |
14 | Итали | 2 | 0 | 1 | 3 |
15 | Япон | 1 | 5 | 9 | 15 |
16 | Австри | 1 | 2 | 3 | 6 |
17 | Герман | 1 | 1 | 0 | 2 |
18 | Хятад | 0 | 3 | 3 | 6 |
19 | Польш | 0 | 1 | 2 | 3 |
20 | Умард Солонгос | 0 | 1 | 0 | 1 |
Беларусь | 0 | 1 | 0 | 1 | |
22 | Бельги | 0 | 0 | 1 | 1 |
Казахстан | 0 | 0 | 1 | 1 | |
Нийт | 164 | 167 | 160 | 491 |
Зүүлт
засварлахТэмдэглэл
засварлахНом зүй
засварлах- Kluge, Volker. Olympische Winterspiele: Die Chronik - Chamonix 1924 - Lillehammer 1994. Berlin, Germany: Sportverlag, 2nd revised and updated edition, 1994. ISBN 3-328-00631-1