Астана
Астана (хас. Астана) - Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл хот юм. Казахстаны төв умар талд Акмола мужаар хүрээлүүлж 722 км² газар эзлэн Ишим голын эрэг дээр байрладаг. 2020 оны байдлаар 1.136,156 оршин суугчтай болсон байна.[1] Үүгээрээ бол Алматы хотын дараах хүн амаараа улсын хоёрдугаарт орж байгаа хот юм.
Астана хот | |||
---|---|---|---|
улсын ач холбогдолтой хот | |||
хас. Астана қаласы орос. город Астана |
|||
|
|||
Улс орон | ![]() |
||
Улсын хот | ![]() |
||
Дүүрэг (3) | Нэр бүхий 3 дүүрэгтэй | ||
Газар нутаг | 710 км² | ||
Хүн ам | 2012 онд 742 918 хүн | ||
Нягт сийрэг | 958 хүн/км² | ||
Ард түмэн | 87,8% - казах, 11,4% - орос | ||
Нутгийн олон | Астаныхан | ||
1830 он | {{{түүхэн_үйл}}} | ||
Хожим | оросоор Акмолинск гэдэг болов | ||
1961 он | Целиноград нэртэй болсон | ||
1992 он | Акмола гэх казах нэрээ өргөсөн | ||
1998 он | Улсын нийслэл, Астана хот болов | ||
2019 он | Нур-Султан нэртэй болсон | ||
Цагийн бүс | Алматын цаг (ГЦ+6) | ||
Утасны дуг. | +7 7172 | ||
Шуудан-дугаар | 010000 | ||
ТХ-улсын дугаар | Z | ||
Цахим хуудас | astana.kz (казахаар) |
Хотын түүхЗасварлах
1862 онд анх хотын статустай болсон Акмолинск 100 жилийн дараа ЗХУ-ын үед буюу 1961-1992 оны хооронд Целиноград гэж нэртэй болоод Казахстан улс тусгаар тогтносны дараа 1992 оноос Акмола (казак хэлээр "Цагаан шүтээн") гэж нэрлэгдэх болсон. 1997 онд Астана («нийслэл») гэж нэрийдэж 1998 оны 6 дугаар сарын 10-нд албан ёсоор нийслэл болжээ. 2019 оны 3 дугаар сарын 20-нд БНКазУ-ын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев албан тушаалаасаа буусантай холбогдуулж түүнд зориулж Казахстаны парламент улсын нийслэлийг Нур-Султан гэж албан ёсоор нэрлэх болсон ч 2022 оны 9-р сарын 17-нд эргээд Астана нэртэй болжээ. Ийнхүү тус хот түүхэндээ 6 удаа нэрээ сольжээ.
Хүн амЗасварлах
1989 онд бүх хүн амын тоо 281 мянга байж оросууд дийлэнхдээ (хүн амын 54.1% орос, 17.7% хасаг) сууж байсан бол 2010 онд нийт хүн амын тоо 684 мянгад хүрч хүн амын 65.1%-ийг казах үндэстэн бүрдүүлэх болжээ.[2][3] 2021 оны байдлаар тус хотын хүн ам 1 184 469 хүрээд байна гэж Казахстаны Үндэсний эдийн засгийн яамнаас мэдээлсэн байна.
Казахстаны нийслэлийн хүн амын өөрчлөлт | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1945 | 1989 | 1992 | 1993 | 1994 | 1995 | 1996 | 1997 | 1998 | 1999 | 2000 |
69 400 | ↗281 252 | ↗298 700 | ↘292 200 | ↗294 600 | ↘293 200 | ↘289 700 | ↘287 200 | ↗300 500 | ↗326 900 | ↗381 000 |
2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 |
↗440 200 | ↗493 100 | ↗501 998 | ↗510 533 | ↗529 335 | ↗550 438 | ↗574 448 | ↗602 684 | ↗605 254 | ↗649 146 | ↗697 156 |
2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018 | 2019 | 2020 | ||
↗742 884 | ↗778 198 | ↗814 435 | ↗852 882 | ↗872 655 | ↗972 672 | ↗1 032 475 | ↗1 078 384 | ↗1 136 156 |
Газар зүйЗасварлах
Цаг агаарЗасварлах
Астана | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Астана
Эх сурвалж: pogoda.ru.net; wetterkontor.de
|
Зургийн цомогЗасварлах
- Астанын барилга байгууламж
ТээвэрЗасварлах
Олон улсынЗасварлах
- Нурсултан Назарбаев олон улсын нисэх буудал - 12.5 км
- Кокшетау олон улсын нисэх буудал - 287 км
Мөн үзэхЗасварлах
Цахим холбоосЗасварлах
Wiktionary: Астана – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
ЭшлэлЗасварлах
- ↑ Численность населения РК по областям, городам и районам
- ↑ Агентство Республики Казахстан по статистике. Архив: Национальный состав населения Республики Казахстан и его областей (том 1)
- ↑ Численность населения по областям, городам и районам, полу и отдельным возрастным группам, отдельным этносам на 1 января 2010 года