Казахстаны хотын жагсаалт

Бүгд Найрамдах Казахстан Улсад 89 суурин газар албан ёсны хотын статустай байдаг юм. Тус улсын нийт хүн амын 62.04 хувь нь хотод амьдардаг байна. Засаг захиргааны хуваарилалтаар нэгдүгээрт 3 хот, хоёрдугаарт 39 хот, гуравдугаарт 47 хот ордог байна. Томоохон хотуудын гол хувийг бүс нутгийн төвүүд эзэлдэг. Тэд тус улсын хүн амын 24,32 хувийг эзэлдэг. Хүн амын нэлээд хэсэг нь тус улсын 3 том хот болох Алматы, Астана (нийслэл), Шымкент юм. Эдгээр хотуудад улсын хүн амын 23.73% оршин суудаг байна.

3. Шымкент
8. Өскемен
Дэс Казах
үсгээс
казах
нэр
орос
нэр
кирил монгол
тохируулга
Хүн ам
(2010)
1 Алматы Алматы Алма-Ата казахаас орч. «Алимтай»,
казах дууд. Алмата, Алмаатэ
1,422,354
2 Астана Астана Астана казахаас орч. «нийслэл» 684,479
3 Шымкент Шымкент Шымкент үсэг соль. Чимкент, казахаас орч. "ногоон балгас (хот)" 625,110
4 Караганды Қарағанды Караганда казахаас орч. «Харганат»
казах дууд. Карагандэ
472,957
5 Актөбе Ақтөбе Актюбинск казахаас орч. «цагаан дов», үсэг соль. Агдов 357,193
6 Тараз Тараз Тараз Талас голын сунжирсан дуудлага 327,180
7 Павлодар Павлодар Павлодар 321,815
8 Өскемен Өскемен Усть-Каменогорск 306,588
9 Семей Семей Семипалатинск оросоос «долоон асарт» 303,878
10 Костанай Қостанай Костанай үсэг соль. Хостанай 215,346

20-р зууны хоёрдугаар хагасаас хойш Казахстаны хүн ам хот руу идэвхтэй шилжин суурьшиж байна. 1989 оны ЗХУ-ын хүн амын тооллогоор Казахстаны хотын хүн амын дотор казах үндэстний эзлэх хувь 27.1% (Улсын хүн амын 40%) байсан. 1990 он хүртэл Оросууд - 50.8% (1989, тооллого) эзэлж байжээ. 1999 оны хүн амын тооллогоор Казахстаны хот суурин газрын хүн амын дотор казахуудын эзлэх хувь харьцангуй өсч (43.1%) болж өссөн, оросуудын эзлэх хувь хоёрдугаарт (41.1%) орсон байна. Хотод идэвхтэй нүүлгэн шилжүүлснээр хот суурин газар дахь уйгур, казахуудын тоо эдгээр үндэстний тосгоны оршин суугчдын тооноос хэд дахин хурдан өссөн (тус бүр 7% ба 9%) байв. 2012 онд Улсын хотуудад 8,4 сая хүн амьдарч байжээ. 2013 оны урьдчилсан мэдээгээр Казахстаны хотжилт ойрын 20 жилд 56%-иас 66% болж өсөх төлөвтэй байжээ. Дотоод шилжилт хөдөлгөөн их байгаа хүчин зүйлүүд нь тухайн улсын хотуудын нийгмийн салбарт хүнд тусч, улмаар үндэсний бүрэлдэхүүнийг өөрчлөхөд хүргэдэг байна.

Казахстаны хотууд