Краснодар ОХУ-ын Краснодарын хязгаарын төв, 764 мянган хүнтэй, улсынхаа 17-р том хот.

Краснодар
Краснодар
Театрын талбай
Анагаах ухааны академи
Покровскийн цөөрөм
Краснодарын цэцэрлэгт хүрээлэн
Краснодар далбаа
Краснодар сүлд
Байршил: Краснодар
Map
Краснодар, Краснодарын хязгаар
Краснодар
Краснодар
Байршил: Краснодар
Краснодар, Европын Орос
Краснодар
Краснодар
Краснодар (Европын Орос)
Краснодар, Хар тэнгис
Краснодар
Краснодар
Краснодар (Хар тэнгис)
Солбицол: 45°02′N 38°58′E / 45.033°N 38.967°E / 45.033; 38.967Солбицол: 45°02′N 38°58′E / 45.033°N 38.967°E / 45.033; 38.967
Улс Орос
Холбооны субъектКраснодарын хязгаар[2]
Байгуулагдсан1 сарын 12, 1794[3]
Одоогийн статус1867[4]
Засаг захиргаа
  БиетХотын дум
  Хотын даргаЕвгений Наумов[5]
Өндөр
25 м (82 фут)
Хүн ам
  Нийт744,995
  Тооцоо 
(2018)[7]
899,541 (+20.7%)
  Байр16-д (2010 онд)
  Харьяалагдах нэгжКраснодар хот[1]
  Нийслэл ньКраснодарын хязгаар,[2] Краснодар хот[1]
  Хотын тойрогКраснодар хотын тойрог[8]
  Нийслэл ньКраснодар хотын тойрог[8]
Цагийн бүсUTC+3 (Москвагийн цаг Edit this on Wikidata[9])
Шуудангийн код[10]
List
350000–350005, 350007, 350010–350012, 350014–350016, 350018–350020, 350033, 350035, 350038–350040, 350042, 350044, 350047, 350049, 350051, 350058, 350059, 350061–350067, 350072, 350075, 350078, 350080, 350086–350090, 350500, 350880, 350890, 350899–350901, 350910–350912, 350931, 350960, 350961, 350963–350965, 350991–350999
Залгах код(ууд)+7 861
OKTMO ID03701000001
Баярын өдөр9-р сарын сүүлийн амралтын өдөр[3]
Вэб сайтwww.krd.ru

Екатеринодар хотын үүсэл

засварлах

Кранодар хотыг 1793 онд Екатеринодар хэмээх нэрийн дор Хар тэнгисийн казакууд Атаман Захарий Чепегагийн удирдлагаар эхний ээлжинд бэхлэлтийн хот болгон байгуулжээ. Энэ бэхлэлт нь Екатеринадор буюу „Катаринагийн бэлэг“ нэрийг авсан ба энэ нь II Екатерина хатан Кубанийн казакуудад тус газрыг хүлээлгэн өгснөөс үүдэлтэй аж. 19-р зууны сүүлээр тус хотын хүн амын 38 % нь украин хэлтэн байв (Оросын бага орос аялга хэмээн үздэг байх үед; 53 % их оросоор; нийт Кубанийн нутаг дэвсгэрт 47 % нь украинаар, 43 % нь оросоор ярьж байсан нь оросуудаас их байсныг илтгэнэ).[12][13] Үүнээс хойш оросуудын улсынхаа өөр хэсгүүдээс шилжин ирж суурьших хөдөлгөөн болон украинчуудын уусалт зэргийн хүчин зүйлүүдээс шалтгаалан украинчуудын тоо багасч эхлэв. 1926 онд Краснодарын оршин суугчдын 30 % нь украин угсаатан байсан[14] бол 1959 он гэхэд энэ хотын нийт хүн амын дөнгөж 5 % болсон байв.[15] Энэхүү үйл явц үргэлжилсээр 2010 он гэхэд энэ бүс нутгийн хүн амын ердөө 0,4 % нь украин гаралтай оршин суугчид байв.[16]

Екатеринадор нь байгуулагдсаныхаа дараа хар тэнгисийн казакуудын түшиц газар болсон ба 1860 онд Кубань бүс нутгийн нийслэл болов. 1867 онд Екатеринадор нь хотын эрх авчээ. Хүн амын дийлэнх нь газар тариалан эрхлэгчид байв. 19-р зууны сүүлээр төмөр замтай холбогдсоноор хот тэлж, тээвэр ба худалдааны ялангуяа тамхи, талх, арьс ширний худалдааны төв болов. 1897 онд Краснодар 66.000 оршин суугчтай байсан бол 1913 он гэхэд энэ тоо 100.000 давсан байлаа.[17]

Краснодар нэрийн хувирал

засварлах

1920 онд Улаан Арми хотыг эзлэв. Зөвлөлтүүд хотыг эзэлсэн даруйдаа Краснодар хэмээн нэрийг нь өөрчлөв.

1920-1930-аад оны үед голчлон газар тариалан эрхэлж байсан хот аж үйлдвэржиж эхэлсэн ба металл боловсруулалт, газрын тосны олборлолт болон боловсруулалтын салбар луу илүүтэй хөгжив.

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Краснодар хот Германы Вермахтын Армийн групп А-д 1942 оны наймдугаар сарын 9-нд эзлэгдэв. 1943 оны хоёрдугаар сарын 12-нд Улаан арми хотыг буцаан авчээ. Краснодарын төлөөх тулалдаанаар хот ихээхэн сүйрэлд автсан ч, дайны дараа маш хурдан сэргээн босгосон ба 1970-аад он гэхэд хотын оршин суугчдын тоо 500,000 давсан байна.

Хүн амын өсөлт

засварлах
Он Хүн ам
1897 65.606
1939 203.806
1959 313.110
1970 464.147
1979 560.438
1989 620.516
2002 646.175
2010 744.995
2015 829.677[18]

Тайлбар: Хүн амын тооллогын мэдээ

Газар зүй

засварлах

Краснодар нь Москвагаас өмнө зүгт 1200 километрийн зайд яг 45 дугаар өргөрөг дээр (Крымын хойгтой адил) Хар тэнгис ба Каспийн тэнгисийн хооронд оршдог. Хотын өмнөд хил нь Кубань мөрнөөр хязгаарлагдана. Краснодарын хотын өмнөд хэсгээр оросын бүрэлдэхүүнд багтах өөртөө засах улс болох Бүгд Найрамдах Адыгей Улсын хил бий. Мөн түүнчлэн хотын өмнө талд бас дөрвөн том хиймэл нуур бас байдаг. Хар тэнгистэй агаарын шугамын зайгаар бол 85 км алслагдсан.

Уур амьсгал

засварлах
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Краснодар
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 3.4 5.2 10.4 18.5 23.6 26.7 29.6 29.3 24.6 17.5 11.3 5.8 Ø 17.2
Мин. Температур (°C) −4.1 −2.5 0.7 7.1 11.8 15.1 17.6 16.6 12.0 6.3 3.2 −0.7 Ø 7
Тунадас (мм) 61 41 45 59 64 78 53 53 41 47 67 81 Σ 690
Бороотой өдөр (d) 9 7 7 8 8 7 5 5 5 6 8 10 Σ 85
Т
е
м
п
е
р
а
т
у
р
3.4
−4.1
5.2
−2.5
10.4
0.7
18.5
7.1
23.6
11.8
26.7
15.1
29.6
17.6
29.3
16.6
24.6
12.0
17.5
6.3
11.3
3.2
5.8
−0.7
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
61
41
45
59
64
78
53
53
41
47
67
81
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: Roshydromet

Зургийн цомог

засварлах

Цахим холбоос

засварлах
  Commons: Krasnodar – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 
Wiktionary
Wiktionary: Краснодар – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  1. 1.0 1.1 1.2 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Ref1481
  2. 2.0 2.1 Charter of Krasnodar Krai, Article 13
  3. 3.0 3.1 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named HolidayFoundation
  4. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named gr
  5. "Vice Governor of Kuban Naumov became mayor of Krasnodar". generico.ru. 2022-11-10.
  6. Russian Federal State Statistics Service (2011). Всероссийская перепись населения 2010 года. Том 1 [2010 All-Russian Population Census, vol. 1]. Всероссийская перепись населения 2010 года [2010 All-Russia Population Census] (Russian хэлээр). Federal State Statistics Service.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  7. "26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года". Federal State Statistics Service. Татаж авсан: 23 Нэгдүгээр сар 2019.
  8. 8.0 8.1 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Ref751
  9. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (орос хэлээр). 2011-07-03. Татаж авсан: 2019-01-19.
  10. Почта России. Информационно-вычислительный центр ОАСУ РПО. (Russian Post). Поиск объектов почтовой связи (Postal Objects Search) (Орос хэлээр)
  11. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Census20202021
  12. Volkszählung 1897: Muttersprachen der Einwohner der Stadt Jekaterinodar (russisch)
  13. Volkszählung 1897: Muttersprachen der Einwohner des Kuban-Gebietes (russisch)
  14. Volkszählung 1926: Ethnische Zusammensetzung der Stadtbevölkerung des Okrugs Kuban (russisch)
  15. Volkszählung 1959: Verteilung der Einwohner der Region Krasnodar nach Geschlecht, Stadt- und Landbevölkerung und Ethnien (russisch)
  16. Volkszählung 2010: Zahlreichste Ethnien nach Muttersprache und Föderationssubjekt (S. 258 (19); russisch)
  17. http://www.mojgorod.ru/krasnod_kraj/krasnodar/
  18. "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2017-05-31. Татаж авсан: 2020-05-23.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)