Хот байгуулагдсан тухай хамгийн түгээмэл таамаглалыг үндэслэн авч үзвэл Кострома нь Москвагаас таван жилийн хойно байгуулагджээ. Үүгээр тус хот нь Оросын төв Европын хэсэг дэх эртний хотуудын нэгд орно.
Хотыг 1152 онд байгуулагдсан хэмээн нийтээр үздэг. Үүнийг 18-р зуунд оросын түүхч Василий Татищев анх нийтэлсэн ба түүнийхээр өнөөдөр үгүй болсон нэгэн баримтад Суздалийн их ван Юрий Долгорукий Ижил мөрний дээд хэсэгт газар нутгаа өргөтгөх явцад байгуулсан хэмээжээ. Харин хотыг анх баримтаар дурдсан нь 1213 он бөгөөд түүнд Ростовын ван Константин Кострома хэмээх нэгэн жижиг гацааг шатаасан тухай бичсэн байдаг аж. 1238 оны бас нэгэн өөр баримтад мөн л Кострома гэх сууринг Бат хаан дайлсан талаар дурдсан байдаг байна.
12, 13-р зуунд дурдагдсан дээрх хоёр баримтаас өөр хотын түүхийн талаар мэдээлэл маш ховор учир хотын нэрийг найдвартай тайлбарлах арга байхгүй. Кострома голын нэртэй адилаар Кострома гэх нэр нь финно угор хэлнээс гаралтай кострум (үгчлэн орч. „цайз“) гэх үгнээс гаралтай байж магадгүй гэх.
Aнхны бэхлэлт бүхий суурин бий болсон нь 1240-өөд онд байсан байх магадлалтай. Тухайн үед Монголчуудын Русь руу хийсэн довтолгооны улмаас тэр хавийн нутаг дэвсгэр Монголчуудын хяналтад буюу Алтан Ордны Улсын эзэмшил болсон байв. Тиймээс Оросын их, бага бүх гүнгүүд бүгд Монголчуудаас нутаг дэвсгэр заалган захирах жишгийн дагуу Владимирын их ван Ярослав Всеволодович хүлээн авав. Ижил мөрний зүүн эрэг дэх ойгоор хүрээлэгдсэн өндөрлөг дээр Ярослав Кострома хотын анхны модон бэхлэлтийг бариулав.[5] Түүнээс гадна Ярослав гүн хотын анхны модон сүмийг бариулсан байна. 1246 онд түүнийг нас барсны дараа Ярославын хүү Василийд Кострома хотын вангийн мэдэлд шилжив.
Он
|
Оршин суугч
|
---|
1825 |
16.874
|
1870 |
27.178
|
1897 |
41.336
|
1939 |
121.325
|
1959 |
171.720
|
1970 |
223.042
|
1979 |
254.725
|
1989 |
278.414
|
2002 |
278.750
|
2010 |
268.742
|
Тайлбар: Хүн амын тооллогын мэдээ