Кострома гол
Кострома (Орос: Кострома́) нь Оросын Холбооны Улсын Европын хэсгээр урсах гол юм. Кострома, Ярославль мужуудын нутгаар урсаж, Кострома хот дахь Горькийн усан сангаар Ижил мөрөнд зүүн талаас нь ирж цутгана.
Кострома гол | |
---|---|
Эх | Княжево Чухломскогогийн орчим |
Адаг | Ижил мөрөнд Горькийн усан сангаар |
Усаа цуглуулдаг орнууд | Орос |
Урт | 354 kilometres (220 mi) |
Өндрийн ялгаа | Кострома - Ижил - Каспийн тэнгис |
Урсац | 85 м³ |
Ус цуглуулах талбай | 16,000 км² |
Голын систем | Ижил мөрний |
Зүүн цутгалууд | Воча, Мезенда, Векс, Тебза, Шача |
Баруун цутгалууд | Шугома, Светлица, Лумс, Сельма, Монза, Обнораa |
Горькийн усан санг байгуулснаар Кострома гол Ижил мөрөнд Кострома хотын орчимд нийлдэг болсон бөгөөд хуучин цутгал нь Ипатиевийн сүмийн орчинд байдаг аж.
354 км урттай, ус цуглуулах талбай нь 16000 м². Усны урсацын дундаж хэмжээ нь адгаасаа 124 км зайд, Буй хотын орчмоор 71 м³/сек[1], адагтаа 85 м³/сек[2] байдаг.
11-р сард хөлдөж, 4-р сар эсвэл 5-р сарын эхээр гэсдэг байна.
Кострома мужийн Княжево Чухломского тосгоны орчмоос эх авсан түргэн урсгалтай, нарийн гол олон салаанаасаа ус цуглуулсаар томорч, 30 - 40 метр хүртэл өргөнтэй болдог. Улмаар Буй хотыг өнгөрсний дараа бүр 60 м өргөнтэй болно.
Кострома голын сүүлийн 50 км нь Ярославль болон Кострома мужуудын хил хязгаар болдог юм.