Казанийн метро (Орос: Казанский метрополитен, Татар хэлээр: Казан метросы) ОХУ-ын Бүгд Найрамдах Татарстан улсын нийслэл 1 сая 300 мянган хүн амтай Казань хотын метро.

Казань хотод метро барих шийдвэрийг 1996 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин гаргаж, 1997 онд уг барилгын санхүүжилтийг эхлүүлсэн байна. 2013 оны байдлаар 1 шугам, 10 өртөөтэй. 2005 оны 8 сарын 27-нд Казань хотын 1000 жилийн ойгоор албан ёсоор нээгдсэн.

Метроны бүх зааварчилгаа, буудал хоорондын зарлал зэргийг татар, орос, англи гэсэн 3 хэлээр бичиж, зарладаг байна.

Цахим холбоос

засварлах
  Commons: Kazan Metro – Викимедиа дуу дүрсний сан