Жиду
Айсингиоро Жиду (济度; 1633–1660) нь манжийн Чин гүрний эхэн үеийн чин ван, төрийн зүтгэлтэн. Шурхач бэйлийн хөвүүн Жиргалан вангийн хоёрдугаар хөвүүн. 1655 онд эцгийн жэнь чин ван (鄭親王) цолыг Эеэр засагч хааны зарлигаар жянь чин ван (簡親王) хэмээн өөрчилж, угсаа залгамжилсан.
Намтар
засварлах1633 онд Жиргалангийн Гурхас овгийн хатнаас төрсөн. 1651 онд Доргон чин ван өөд болсны дараа тэрбээр төрд алба хашиж эхэлсэн. Тухайн цагт Доргон вангийн талын ноёдын бүлэглэл, Жиргалан тэргүүтэй манж хятад ноёдод шахагдан, улс төрөөс хөөгдсөн. Энэ үед Эеэр засагч хааны шадар түшмэдээр Жиргалангийн хөвүүд Жиду, Лэду, Додогийн хөвүүн Дони, Абатайн хөвүүн Ёло, Сахалиянгийн[1] хөвүүн Дулань, Шурхачийн 8-р хөвүүн Фиянгугийн хөвүүн Шаншан, Цүенгийн хөвүүн Дурху нарын залуу ноёд томилогджээ.
1655 онд эцэг нь өөд болсны дараа угсаа залгамжлан чин ван болсон. Ингэхдээ Жэнь чин ван цолыг Жянь чин ван болгож өөрчилснийг 1778 онд Тэнгэрийн тэтгэсэн хаан буцаан Жэнь чин ван болгосон юм. Мөн жил хязгаарыг тохинуулах жанжнаар томилогдож, Кошинга тэргүүтэй Хятадын армитай байлдаж эхэлсэн. 1656 онд Кинмэнгийн ойролцоо болсон тулаанд ялагдаж, тэнгисийн цэргийн ихэнх хүчээ алдав. 1657 онд Кошингаг ялж, Наньжин хотыг эзлэн, Бээжинд буцан ирсний дараа чин ван цолыг залгамжлан авсан. 1660 онд өөд болсны дараа түүний гутгаар хөвүүн Дэсай нь жянь чин ван болж, угсаа залгамжлав.
Гэр бүл
засварлах- Их хатан: Хорчины боржигин овгийн хатан. Цорж бэйлийн охин, Шяохуйжан хатны эгч.
- Дэсай, Жяньхуйэ чин ван (简惠亲王德赛,1654-1670), гутгаар хөвүүн
- Дуаньминь гүрүн гүнж (端敏固伦公主, 1653–1729), ууган охин
- 1670 онд Хорчины зүүн гарын дундад хошууны засаг, дархан чин ван Банди ноёнтой хуримлаж, Лувсангомбо, Сэвэндорж нарын хоёр хөвүүнийг төрүүлсэн.
- Дэд хатан: Урудын боржигин овгийн хатан. Амбан, дутун Буянтайгийн охин.
- Гутгаар хатан: Боржигин овгийн хатан. 2-р зэргийн хиа Шангадайн охин.
- Татвар эм: Эсайли овгийн эм. Сайнту-гийн охин.
- Момэй (墨美, 1652-1691), ууган хөвүүн. Улсад туслагч жанжин (輔國將軍)
- Мужина (穆济纳, 1657-1660), дөтгөөр хөвүүн.
- Татвар эм: Хан (杭氏) овгийн эм. Вэньпушигийн охин.
- Татвар эм: Тон (佟氏) овгийн эм. Укэгийн охин.