Манжийн Хөвөөт хөх хошуу
Манжийн Хөвөөт хөх хошуу (манж хэл: ᡴᡠᠪᡠᡥᡝ ᠯᠠᠮᡠᠨ ᡤᡡᠰᠠ; галиг: kubuhe lamun gusa) бол Дайчин гүрний цэрэг, төрийн нэгжийн чухал хүч байсан найман хошууны нэг болно. Найман хошууны дүрмээр доод зэрэглэлийн таван хошууны нэгд тооцогдож байсан. Энэ хошууг Нурхач хааны дүү Шурхач бэйлийн хөвгүүн Хошой Жөн чин ван Жиргалан болон түүний үр хойчис үе улиран захирч байсан. Уг хошууны хүн амын олонх нь Хайши жүрчин овог аймгуудаар бүрдүүлж байсан. Бадаргуулт төрийн үед нийт 135,000 хүн ам, 27000 цэрэг эртэй байсан. Нийтдээ 87 сум, 1 хондого сумаас бүрдэж байсан. Хошууны туг нь Улаан өнгийн хөвөөтэй, хөх өнгийн луут туг байхаас гадна цэргийн хуяг хэрэглэлийн эмжээр нь улаан өнгийн хөвөөтэй, хөх өнгийн хуяг хувцас хэрэглэж байсан.