Чин ван
Чин ван нь (Ханз:親王) Хятадын эзэн хаадаас хааны ургийн хан хөвгүүн, гавъяа байгуулсан сайд ноёдод олгож байсан хятадын уламжилалт цолны нэг. Анх Хань улсын үед олгож эхэлсэн. Хамгийн сүүлд Манжийн үеэс хааны ургийнхан, том ноёд, хошууны гавъяа байгуулсан ноёдод олгож байсан.
Албаны дүрэм засварлах
Малгай засварлах
Чин вангийн хэргэм зэрэгтэй хүн малгайн оройд улаан өнгөтэй эрдэнийн чулуун жинс тогтоож, жинсний сууринд хоёр зэрэг алтан луу ороож, дунд нь 10 ширхэг тана эрдэнэ шигтгэнэ. Малгайн өмнө хадсан магнайвчинд 4 тана, малгайн хойд талд хадсан алтан цэцэгт 4 тана тус тус шигтгэнэ.
Дээл засварлах
Дээлэнд нол магнаг буюу луут торгыг хэрэглэнэ. Гадаад энгэр, ханцуй, туурь, захыг нолтоор мөшгөөрлөж, өвөл булгаар хажлуулна. Фүст хүрмэнд дөрвөн дугираг луу байх бөгөөд өмнө ба хойтод төв эсрэг луу, зүүн баруун этгээдэд зөрүү луутай байна. Өвлийн цагт булган дэвсгэр хэрэглэнэ.
Гутал засварлах
Цалин засварлах
Чин вангийн бүтэн жилийн цалин пүнлүү нь 2000 лан мөнгө, 25 хуй торгоны авна. Гэхдээ энэ бол зөвхөн Халхын дөрвөн аймгийн хүрээнд хамаарч байсан юм. Хорчиний Зоригт Чин ван, Хошой чин вангууд нь жилд 2500 лан, 50 хуй торго хүртэж байв.
Манжийн хуулинд зааснаар 60 хамжлага өрх захирах эрхтэй байжээ. Энэ нь дунджаар 240 хамжлага ардтай байжээ.