Деко
Андерсон Луис де Соуза (порт. Anderson Luiz de Sousa, 1977 оны наймдугаар сарын 27-нд Бразилын Сан Бернардо до Кампо хотод төрсөн) — Португалын зодог тайлсан хөлбөмбөгчин бөгөөд довтолгооны хагас хамгаалагчаар 2000 оны дундуур гялалзаж байлаа. Тэр Аваргуудын лигийн шилдэг хагас хамгаалагчаар хоёронтоо (2004, 2006) тодорсон.
Деко Челсид (2008) | |||
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Андерсон Луис де Соуза | ||
Төрсөн огноо | 1977 оны 8 сарын 27 | ||
Төрсөн газар | Бразил, Сан Бернардо до Кампо | ||
Өндөр | 1.74 м[1] | ||
Байрлал | довтолгооны хагас хамгаалагч | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
1996–1997 | Коринтианс | 2 | (0) |
1997–1998 | Алверка | 32 | (13) |
1998–1999 | Салгейруш | 12 | (2) |
1999–2004 | Порто | 154 | (32) |
2004–2008 | Барселона | 113 | (12) |
2008–2010 | Челси | 43 | (5) |
2010–2013 | Флуминенсе | 56 | (2) |
Нийт | 412 | (66) | |
Шигшээ баг‡ | |||
2003–2010 | Португали | 75 | (5) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2013 оны 8 сарын 26. † Гараа (Гоол). |
Замнал
засварлахДеко Бразилын Коринтиансаас Португалын Алверка, Салгейрушт зээлэгдээд, улмаар 1999 онд Портод элссэн. Жозе Моуриньюгийн удирдлагад 2002-2004 онд португалийн лигт үнэнхүү гялалзаж Европт байрлалдаа №1 хэмээн УЕФА үнэлсэн. Деког Барселона 15 сая евро+Рикардо Куарежма нөхцөлөөр 2004 оны зургаадугаар сарын 26-нд элсүүлэхээр тохиролцов.[2] Каталоничуудтай долоодугаар сарын 6-нд дөрвөн жилээр гэрээллээ. Улмаар 2005 оны тавдугаар сарын 14-нд Левантетай тэнцсэнээр лигийн 17 дахь түрүүгээ авсан Барселона Деког шилдэг тоглогчоороо алдаршуулсан юм. 2006 онд Европын №1 хагас хамгаалагчаар хоёр дахиа тодров.
2008 оны зургаадугаар сарын 30-нд Челси 10 сая еврогоор элсүүлэв.[3][4] Түүнтэй Португалын шигшээгээс нэгнээ мэдэх Луиc Фелипе Сколари гэрээ байгуулалцсан.
2010 оны наймдугаар сарын 6-нд Бразилын Флуминенсед үнэгүй элсчээ.[5]
2013 оны наймдугаар сарын 26-нд төрсөн өдрийн урьдхан Деко 17 жилийн замналаа дуусгасан.[6]
Шигшээ
засварлахБразилын шигшээд дуудагдаж байгаагүй Деко Португалын шигшээд өвөг садан төрлүүд португалчууд, өөрөө зургаан жил суурьшсан, 2003 онд иргэншилтэй болсон гэдэг шалтгаануудаар тоглох эрхийг ФИФА олгожээ. Анх 2003 оны гуравдугаар сарын 29-нд Бразилтай тоглоход гараалсан.
Амжилт
засварлах- Порто
- Португалын аварга (3): 1998/99, 2002/03, 2003/04
- Португалын цомын эзэн (3): 2000, 2001, 2003
- Португалын супер цомын эзэн (3): 1999, 2001, 2003
- УЕФА Цомын эзэн (1): 2003
- УЕФА Аваргуудын лигийн түрүү (1): 2004
- Нийт: 11 цом
- Барселона
- Испанийн аварга (2): 2004/05, 2005/06
- Испанийн супер цомын эзэн (2): 2005, 2006
- УЕФА Аваргуудын лигийн түрүү (1): 2006
- Нийт: 5 цом
- Челси
- Премьер лигийн аварга (1): 2009/10
- Английн цомын эзэн (2): 2009, 2010
- Английн супер цомын эзэн (1): 2009
- Нийт: 4 цом
- Флуминенсе
- Бразилын аварга (2): 2010, 2012
- Нийт: 2 цом
- Португал
- Хувийн
- Португалын оны шилдэг хөлбөмбөгчин (1): 2003/04
- Клубүүдийн шилдэг тоглогч (УЕФА) (1): 2003/04
- Шилдэг хагас хамгаалагч (УЕФА) (2): 2003/04 , 2005/06
- Клубүүдийн ДАШТ-ий алтан бөмбөг шагналын эзэн (1): 2006
- Премьер лигийн сарын шилдэг (1): 2008 оны 8 сар
- Нийт: 6 шагнал
Үзүүлэлт
засварлахБаг | Улирал | Лиг | Цом | Тив | Бусад[7] | Бүгд | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | ||
Коринтианс | 1996 | 2 | 0 | – | – | 2 | 0 | ||||
Бүгд | 2 | 0 | ? | ? | – | – | 2 | 0 | |||
Алверка | 1997–98 | 32 | 13 | – | – | 32 | 13 | ||||
Бүгд | 32 | 13 | ? | ? | – | – | 32 | 13 | |||
Салгейруш | 1998–99 | 12 | 2 | 0 | 0 | – | – | 12 | 2 | ||
Бүгд | 12 | 2 | 0 | 0 | – | – | 12 | 2 | |||
Порто | 1998–99 | 12 | 0 | 0 | 0 | 0 | 0 | – | 12 | 0 | |
1999–00 | 23 | 1 | 2 | 1 | 11 | 3 | – | 36 | 5 | ||
2000–01 | 31 | 6 | 0 | 0 | 9 | 0 | – | 40 | 6 | ||
2001–02 | 30 | 13 | 2 | 0 | 15 | 6 | 1 | 0 | 48 | 19 | |
2002–03 | 30 | 10 | 3 | 1 | 12 | 1 | – | 45 | 12 | ||
2003–04 | 28 | 2 | 3 | 0 | 13 | 2 | 1 | 0 | 45 | 4 | |
Бүгд | 154 | 32 | 10 | 2 | 60 | 12 | 2 | 0 | 226 | 46 | |
Барселона | 2004–05 | 35 | 8 | 0 | 0 | 7 | 2 | – | 42 | 10 | |
2005–06 | 29 | 3 | 1 | 0 | 11 | 2 | 2 | 0 | 43 | 5 | |
2006–07 | 31 | 1 | 3 | 0 | 11 | 3 | 2 | 2 | 47 | 6 | |
2007–08 | 18 | 1 | 5 | 0 | 6 | 0 | – | 29 | 1 | ||
Бүгд | 113 | 13 | 9 | 0 | 35 | 7 | 4 | 2 | 161 | 22 | |
Челси | 2008–09 | 24 | 3 | 2 | 0 | 4 | 0 | – | 30 | 3 | |
2009–10 | 18 | 2 | 4 | 1 | 4 | 0 | 1 | 0 | 27 | 3 | |
Бүгд | 42 | 5 | 6 | 1 | 8 | 0 | 1 | 0 | 57 | 6 | |
Флуминенсе | 2010 | 16 | 1 | 0 | 0 | – | – | 16 | 1 | ||
2011 | 18 | 0 | – | 2 | 1 | 5 | 0 | 25 | 1 | ||
2012 | 5 | 1 | – | 8 | 1 | 8 | 2 | 21 | 4 | ||
Бүгд | 39 | 2 | 0 | 0 | 10 | 2 | 13 | 2 | 62 | 6 | |
Замнал | 394 | 67 | 25 | 3 | 113 | 21 | 20 | 4 | 552 | 95 |
Эшлэл
засварлах- ↑ "Fluminense Football Club | Futebol | Deco". Fluminense.com.br. 27 August 1977. Архивласан огноо 22 Тавдугаар сар 2012. Татаж авсан: 2012-06-28.
- ↑ "FACTO RELEVANTE" (PDF). FC Porto. 6 July 2004. Архивласан (PDF) огноо 5 Арван хоёрдугаар сар 2010. Татаж авсан: 28 April 2014.
{{cite web}}
: Check date values in:|archivedate=
(help) - ↑ "Deco goes to Chelsea". FC Barcelona. 30 June 2008. Татаж авсан: 7 April 2011.
- ↑ "CHELSEA SIGN DECO". Chelsea FC. 30 June 2008. Татаж авсан: 28 April 2014.
- ↑ "OFFICIAL: Fluminense Sign Deco On Two-Year Contract". Goal.com. 7 August 2010. Татаж авсан: 2012-06-28.
- ↑ http://www.uefa.com/memberassociations/news/newsid=1985711.html
- ↑ Английн супер цом, УЕФА Супер цом, Тив хоорондын цом, ДАШТ (клуб), Кариока лиг
Холбоос
засварлах- Үзүүлэлт - FootballDabase.com (англ.)
- Профайл - Барселона (англ.)
- Үзүүлэлт - Испанийн лиг (исп.)