Дарья Домрачева

Олимп, дэлхийн аварга Беларусийн эмэгтэй биатлонч, «Беларусь улсын баатар» (2014) Дарья Домрачева 1986 оны 8-р сарын 3Зөвлөлт Белорусийн Минск хотод архитекторын гэр бүлд төржээ. Дөрвөн настайд нь түүний гэр бүл Сибирийн Нягань хотод очин ажиллаж амьдарсан. 1992 онд ахыгаа дагаж цанаар гулгаж сураад 1999 оноос биатлоноор хичээллэжээ. 2003 онд гэрээрээ Беларусийн Минскт шилжээд спортын хажуугаар БУЭЗИС-д аялал жуулчлалыг удирдахад мэргэжин сурч 2009 онд төгссөн.

Дарья Домрачева
2010 оны марк дээрх Д. Домрачева
2010 оны марк дээрх Д. Домрачева
тамирчны тухай
Бүтэн нэрбел. Дар’я Уладзіміраўн
Домрачава; орос. Да́рья
Влади́мировна До́мрачева
Төрсөн өдөр1986 оны 8 сарын 3 (1986-08-03) (37 настай)
Төрсөн газарЗХУ, Белорус, Минск
Улс, орон Беларусь (БНБелУ)
Тамир, спортэмэгтэйн биатлон
Өндөр / жин168 см / 58 кг
2014-02-18 байдлаар мэдээлэв.

Тамирын амжилт засварлах

Дарья Домрачева Оросын өсвөрийн биатлоны аварга, Европд өрсөлддөг болсон үедээ дасгалжуулагчийн зөвлөснийг хүлээн авч 2004 оноос Беларусийн тамирчин болж,[1] улмаар улсын шигшээд багтжээ. Томчуудын дэлхийн цомд анх 2006 оны 12-р сарын 1-нд гарч, тэр жилээ 22-р байранд орж байв. Амжилт өссөөр 2011–2012, 2012–2013 оны улирал дараалан 2-р байрыг эзлээд байна.

Дарья Домрачева 2014 оны байдлаар олимпын гурван алт (2014), нэг хүрэл (2010), ДАШТ-ээс хоёр алт багтаасан зургаан медаль хүртэж, түүнээс гадна дэлхийн цомын тэмцээний 12 гараанд түрүүлжээ. Тэр дундаа 2014 оны 2-р сарын 17-д 12.5 км бөөн гараат уралдаанд түрүүлж барианд орсноор түүхэн дэх нэг олимпоос гурван алт шүүрсэн анхны эмэгтэй биатлонч болсон юм. Тэр өдрөө улсынх нь ерөнхийлөгч Александр Лукашенко Д. В. Домрачевад «Беларусь улсын баатар» цол шагнах зарлиг буулгажээ.[2][3]

Цэц үзүүлэлт засварлах

  • Үндсэн байрлалаас — 83% (2011-2012)
  • Хэвтээ байрлалаас — 84% (2011-2012)
  • Босоо байрлалаас — 83% (2011-2012)

Эх сурвалж засварлах

  1. "Athletes: Darya Domracheva" (Memento 7. Дөрөвдүгээр сар 2014 цахим архивт). sochi2014.
  2. "Дарья Домрачева стала Героем Беларуси". Archived from the original on 2014-02-22. Retrieved 2014-02-19.
  3. «Биатлонч Дарья Домрачева улсын баатар боллоо».

Гадаад холбоос засварлах