Далайн орнууд
Далайн орнууд хэмээх нэршлээр номхон далайн хойд болон австралийн зүүн талаарх арлын орнуудыг хэлдэг. 7500 орчим арлын нийт хуурай газрын талбай нь 1,3 сая км² (Монгол Улсын газар нутгийн тавны дөрөв орчим) бөгөөд 70 сая километр квадрат тэнгисийн бүс нутагт тархсан байна. 2100 орчим арал дээр нь нийт 16,5 сая хүн амьдардаг. Далайн орнууд нь Австралийн хамтаар Австрали ба далайн орнууд гэсэн тивийн том бүс нутгийг үүсгэнэ.
![]()
|

Нэр томьёо Засварлах
Далайн орнууд Засварлах
Далайн орнуудад хамаарах бүс нутгийг төрөл бүрээр тодорхойлсон байдаг. Жишээлбэл герман хэлтэй улсуудад зөвхөн Полинези, Меланез (Шинэ Гвинейн хамт) Микронезийг далайн орнуудад тооцдог. Шинэ Зеланд, Хавайн аль аль нь Полинезид орох бөгөөд учир нь энэ хоёр арлын уугуул иргэд нь Полинезичүүд байсантай холбоотой. Тийм ч учраас тэдний соёл энэ нутгуудад ихээхэн нөлөөлсөн байдаг. Хэдийгээр өнөөдөр Шинэ Зеланд нь европын цагаачдаар, Хавай нь америкийн цагаачдаар дүүрч эдгээр улсуудын эдийн засгийн бүсэд хамаарч байгаа ч уугуул нутгийн иргэдийн соёл өнөө үед ч нөлөөтэй хэвээр байгаа юм.
Маш ховор тохиолдолд Малайн архипелагийн зүүн хэсгийг оруулан тооцдог. Англи хэлтэй улсуудад заримдаа Австрали ба далайн орнуудыг товчлон Далайн орнууд хэмээн нэрлэх нь бий.
Газар зүй Засварлах
Геологи Засварлах
Далайн орнуудыг геологи талаас нь авч үзвэл тив биш, учир нь Шинэ Каледони, Шинэ Зеланд, Шинэ Гвиней, Тасмани нь эртний Гондвана тивийн эх газрын царцдасаас бүрэлджээ.
Улс төрийн гишүүнчлэл Засварлах
Бүрэн эрхт улс Засварлах
Күүкийн арлууд нь Шинэ Зеландын чөлөөт холбооны бүрэн эрхт тусгаар улс бөгөөд тус улсыг Нэгдсэн Үндэстний Байгууллага болоод 20 гаран улсууд тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм. Гэхдээ Күүкийн арлууд нь НҮБ-ын гишүүн улс биш.
Далайн орнуудын бүс нутагт байдаг хоёр улсын хоорондох цорын ганц хуурай газрын хил нь Шинэ Гвиней дэх Индонез ба Папуа Шинэ Гвинейн хоорондын хил юм.
Байршил | Улсын нэр | Нийслэл | Газар нутгийн хэмжээ (км²) |
Хүн амын тоо (Мэдээ: 2002) |
Хүн амын нягтрал (хүн/км²) |
---|---|---|---|---|---|
Күүкийн арлууд | Аваруа | 240 | 20.811 | 87 | |
Фижи | Сува | 18.270 | 856.346 | 47 | |
Кирибати | Өмнөд Тарава | 811 | 96.335 | 119 | |
Маршаллын арлууд | Мажуро | 181 | 73.630 | 407 | |
Микронези | Паликир | 702 | 135.869 | 194 | |
Науру | Ярен | 21 | 12.329 | 587 | |
Шинэ Зеланд | Веллингтон | 268.680 | 3.908.037 | 16,4 | |
Палау | Нгерулмуд | 458 | 19.409 | 42 | |
Папуа Шинэ Гвиней | Порт Морсби | 462.840 | 5.172.033 | 11 | |
Соломоны арлууд | Хониара | 28.450 | 494.786 | 17 | |
Самоа | Апиа | 2.944 | 178.631 | 61 | |
Тонга | Нукуалофа | 748 | 106.137 | 142 | |
Тувалу | Фунафути | 26 | 11.146 | 429 | |
Вануату | Порт Вила | 12.200 | 196.178 | 16 |
Хараат бүс нутаг Засварлах
Байршил | Улс Харьяа улс |
Нийслэл | Газар нутгийн хэмжээ (км²) |
Хүн амын тоо (Мэдээ: 2002) |
Хүн амын нягтрал (хүн/км²) |
---|---|---|---|---|---|
Америкийн Самао Америкийн Нэгдсэн Улс |
Паго Паго | 199 | 68.688 | 345 | |
Францын Полинези Франц |
Папеете | 4.167 | 257.847 | 62 | |
Гуам Америкийн Нэгдсэн Улс |
Хагатна | 549 | 160.796 | 293 | |
Шинэ Каледони Франц |
Нумеа | 19.060 | 207.858 | 11 | |
Ниуэ Шинэ Зеланд |
Алофи | 260 | 2.134 | 8,2 | |
Хойд Марианы арлууд Америкийн Нэгдсэн Улс |
Сайпан | 477 | 77.311 | 162 | |
Норфолк Арал Австрали |
Кингстон | 35 | 1.866 | 53 | |
Питкэрний арлууд Их Британи |
Адамстаун | 47 | 47 | 1,0 | |
Токелау Шинэ Зеланд |
Факаофо[1] | 10 | 1.431 | 143 | |
Уоллис ба Футуна Франц |
Мата Уту | 274 | 15.585 | 57 | |
Хараат бүс нутаг (хүнгүй арлууд) | |||||
Шүрэн Тэнгисийн Арлууд Австрали |
Виллис Исланд Цаг уурын станц |
3 | 4 Станцын ажилчид |
1,3 | |
АНУ-ын жижиг арлууд Америкийн Нэгдсэн Улс |
байхгүй | 28 | 40 эрдэмтэн, ажилчид |
1,4 | |
Клиппертон Франц |
байхгүй | 1,7 | хүн амьдардаггүй | 0 | |
Үндэстний засаг захиргааны дэд нэгж, ихэнхдээ далайн бус орнууд | |||||
Хавай Америкийн Нэгдсэн Улс |
Хонолулу | 28.311 | 1.285.498 | 45 | |
Пасха арал Чили |
Ханга Роа | 164 | 3.791 | 23 | |
Папуа Индонез |
Жаяпура | 365.466 | 2.851.999 | 8 | |
Өрнөд Папуа Индонез |
Маноквари | 56.515 | 760.855 | 13 |
Цахим холбоос Засварлах
Wiktionary: Далайн орнууд – Энэ үгийг тайлбар толиос харна уу |