Алшаа аймаг

(Алшаа-с чиглүүлэгдэв)

Алшаа аймаг (мо.б. Alaša ayimaɣ-white.PNG alaša ayimaɣ; хят. 阿拉善盟 Ālāshàn Méng) — БНХАУ-ын Өвөр Монголын ӨЗОаймаг. Засгийн газар нь Баянхот балгасанд байрладаг.

Алшаа аймаг
Alaša ayimaɣ.PNG
аймаг
хят. 阿拉善盟 — ālāshàn méng
Алшаа уулнаа байгаа Алшаа баруун хийд
Өвөр Монгол орон дахь Алшаа аймаг
Улс орон Flag of the People's Republic of China.svg Хятад
Муж, орон Өвөр Монголын ӨЗО
Аймаг, тойрог Алшаа аймаг
Хошуу, шянь (3) Нэр бүхий 3 хошуу
Аймгийн төв Баянхот балгас
Газар нутаг 267,574 км²
Хүн ам (тоол.) 2010 онд 231,334 хүн
Нягт сийрэг 0.86 хүн/км²
Ард түмэн 71.8% - хятад, 22.7% - монгол
Нутгийн олон Алшаагийнхан
Цагийн бүс Чунчингийн цаг (ГЦ+8)
Утасны дуг. +86 483
Шуудан-дугаар 750300
ТХ-улсын дугаар 蒙M
Цахим хуудас als.gov.cn (хятадаар)

Нутаг дэвсгэр - 267,574 км², хүн амын тоо - 196,279 (2000 оны тооллого).

ГазарзүйЗасварлах

Алшаа аймаг 267.574 км² талбайтайгаараа Өвөр Монголд хамгийн том засаг захиргааны нэгж юм. Ихэнх нутаг нь говь, цөл байдаг. Энд Тэнгэр, Бадайн жаран, Улаанбух зэрэг элсэн цөл байж, нутгийн умард хэсэг Говийн өмнөд хэсэг болдог. Аймгийн баруун хэсгээр байх Эзнээ гол, Гашуун нуур, Сов нуур зэргийг онцлож болно. Аймгийн зүүн болон өмнөд талаар Алшаа уул мэтийн уулстай.

Алшаа аймаг ӨМӨЗО-ы хотуудтай зүүн талаараа, Ганьсү мужтай баруунаараа, Ниншя - Хотонгийн ӨЗО-тэй баруун урд талаараа хаяа залгадаг бол хойд талаараа Монгол улстай (Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай) БНХАУ-г төлөөлж хиллэдэг.

Эрдэс баялагЗасварлах

Алшаад 86 төрлийн (ӨМӨЗО-д олдсон эрдсийн 71.67%-тай тэнцэх) 416 орд газрыг нээжээ. Үүнээс 40 төрлийнхийг одоогоор олборлож, дахин 14-ийнх нь хэрэглэх боломжийг судлан бэлтгэж байгаа.[1]

Засаг захиргааны хуваарьЗасварлах

 
Нутгийн хуваарь (хүснэгтийн дугаараар)

Алшаа аймаг дотроо 3 хошуунд хуваагддаг.

# Монгол нэрийдэл (кирилээр) Монгол нэрийдэл (монголоор) Хятад нэрийдэл (ханзаар) Хүн ам (2004) Нутаг дэвсгэр (км²) Нягтшил (хүн/км²) Засаг
захиргааны
төв
1 Алшаа зүүн хошуу   阿拉善左旗 140,000 80,412 2 Баянхот
2 Алшаа баруун хошуу   阿拉善右旗 20,000 72,556 <1 Эхэнхудаг
3 Эзнээ хошуу   额济纳旗 20,000 114,606 <1 Далайхөв

Хүн амЗасварлах

2000 онд тус аймагт 196,279 хүн оршин суудаг гэж бүртгэгджээ. Үүнээс үзвэл Өвөр Монголын хамгийн цөөн хүн амтай хоёрдугаар түвшний нэгж (аймаг эсвэл тойргийн энтэй хот) юм. Олонх нь Хятад үндэстэн, цөөнхөөс 44,630 (22.74%) Монгол үндэстэн байдаг аж. Алшаа зүүн, баруун хошуунд Хошууд ястан, Эзнээ хошуунд Торгууд ястан Монголчуудын цөм нь болдог.

Ард түмэн Хүний тоо Эзлэх хувь
Хятад үндэстэн 140,900 71,79 %
Монгол үндэстэн 44,630 22,74 %
Хотон үндэстэн 9,331 4,75 %
Манж 952 0,49 %
Төвөд 146 0,07 %
Цагаан Монгол (Монгор) 68 0,03 %
Дагуур 67 0,03 %
бусад 185 0,09 %

ЗүүлтЗасварлах

  1. Baidu нэвтэрхий толь сүлжээ - Алшаа аймаг (хятад хэлээр)

Цахим холбоосЗасварлах