Бугат хот

(Бугат-с чиглүүлэгдэв)

Бугат (Монгол бичиг: Бугуту, Хятад ханз: 包头) нь Өвөр Монголын аймгийн зэрэглэлтэй хот бөгөөд өөртөө засах орны хамгийн том хот болно.

Бугат
包头市 • ᠪᠤᠭᠤᠲᠤᠬᠣᠲᠠ
Бугат хотын төв
Бугат хотын төв
Өвөр Монгол дахь Бугат хотын харьяаллын байршил
Өвөр Монгол дахь Бугат хотын харьяаллын байршил
Бугат is located in Өвөр Монгол
Бугат
Бугат
Өвөр Монгол дахь хотын төвийн байршил
Бугат is located in Хятад
Бугат
Бугат
Бугат (Хятад)
Солбицол (Baotou municipal government): 40°37′17″N 109°57′12″E / 40.6213°N 109.9532°E / 40.6213; 109.9532Солбицол: 40°37′17″N 109°57′12″E / 40.6213°N 109.9532°E / 40.6213; 109.9532
Улс Бүгд Найрамдах Хятад Ард Улс
Өөртөө засах оронӨвөр Монгол
Хошууны түвшин10 хошуу
Захиргааны байрЖиуюань дүүрэг
Газар нутаг
  Аймгийн энтэй хот27,768 км2 (10,721 бээр2)
  Хотын нутаг
2,662 км2 (1,028 бээр2)
  Бөөгнөрөл
2,662 км2 (1,028 бээр2)
Өндөр
1,065 м (3,494 фут)
Хүн ам
 (2020 тооллого)[1]
  Аймгийн энтэй хот2,709,378
  Нягтрал98/км2 (250/бээр2)
  Хотын нутаг
2,261,089
  Нягтрал850/км2 (2,200/бээр2)
  Бөөгнөрөл
2,261,089
  Нягтрал850/км2 (2,200/бээр2)
  Томоохон угсаатны бүлгүүд
Цагийн бүсUTC+08:00 (Хятадын Стандарт)
Шуудангийн код
014000
Бүсийн дугаар472
ISO 3166 кодCN-NM-02
Улсын дугаарын угтвар蒙B
Нутгийн аялгууЖинь (Бугат аялга); Зүүн умард аялга; Өмнөд Монгол хэл
Вэб сайтwww.baotou.gov.cn
Бугат хот
Хятад нэр
Хялбаршуулсан包头
Уламжлалт包頭
ШууданPaotow
Монгол нэр
Монголын КириллБугaт хот
Монгол бичигᠪᠤᠭᠤᠲᠤ ᠬᠣᠲᠠ

Засаг захиргааны хуваарь

засварлах

Бугат тойрог хот нь засаг захиргааны хувьд хошуутай тэнцэх түвшний 7 дүүрэг, 1 сиан, 2 хошуу, бүгд 10 нэгжид хуваагдана. Баян-Овоо Уурхайн дүүргээс бусад зургаан дүүрэг хотжсон нутаг бөгөөд нийлж Бугат хот хэмээгдэнэ. Монголчууд Дархан Муумянган Холбоот хошуунд голчлон суурьшдаг.

Нэр Ханз Хүн ам (2004 онд) Нутаг дэвсгэр (км²) Нягтрал (хүн/км²)
1 Хөндлөн дүүрэг 昆都仑区 440,000 119 ,697
2 Донхэ дүүрэг 东河区 380,000 85 4,471
3 Чинсань дүүрэг 青山区 310,000 67 4,627
4 Шигуай дүүрэг 石拐区 60,000 619 97
5 Баян Овоо Уурхайн дүүрэг 白云鄂博矿区 20,000 303 66
6 Жиуюань дүүрэг 九原区 180,000 1,688 107
7 Биньхэ шинэ дүүрэг 滨河新区 40,000 88 455
8 Гүян сиан 固阳县 210,000 5,021 42
9 Түмэд баруун хошуу 土默特右旗 350,000 2,368 148
10 Дархан Муумянган холбоот хошуу 达尔罕茂明安联合旗 110,000 17,410 6

Бугат хотын байгаа газарт эртнээс нааш нүүдэлчин монголчууд суурьшсаар иржээ. Бугат хот Манж Чин гүрний үед 1809 онд бий болсон байна. Шар мөрний хөндийн газар тариаланд тохиромжтой тус нутагт ийнхүү хот барихаар сонгон авсан ажээ.

Бээжин хүртэл төмөр зам тавигдсанаас хойш хотын хөгжил түргэсэв. Герман-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалтаар 1934 онд Бугатын нисэх онгоцны буудал ашиглалтад орж, Нинься, Ланжоу мужууд руу тогтмол нислэг хийгдэх болжээ.

Залуу Оуэн Латтимор Бугат хотод 1925 онд очиж байх үед "Худалдаачдаар дүүрсэн 2 гудамжтай, ноорхой пингээр дүүрсэн хот" байсан аж. Цинхай, Ганьсу мужуудаас ноос ачсан сал, завинууд Шар мөрнийг уруудан Ланьжоугаас Бугатад ирж, энд төмөр замд ачигдан дорныг зорьдог байв. Харин буцаж Ланьжоу ороход тэмээн жин ашиглахаас өөр аргагүй байжээ. Бугатаас Ордос, Алшаа хүртэл жингийн зам, жин тээдэг байсан аж.[2]

Ашигт малтмал

засварлах

Бугат хотын дэргэд 1950-д онд зөвлөлтийн геологичид асар том төмрийн ордыг илрүүлэн нээж, хайгуулыг нь хийсэн байна. Тэр үеэс өнөөдрийг хүртэл Баотоу бую Бая-Овоогийн төмрийн ордыг ашиглаж байна. Баян-Овоогийн төмрийн ордын төмрийн хүдэрт Газрын ховор элеэментийн буюу Газрын ховор шорооны элементийн агуулга маш өндөр байдаг онцлогтой. Энэ үүднээс төмрийн хүдэр гэхээс Газрын ховор элементийг нь авч ашигладаг. хятад нь дэлхийн Газрын ховор элементийн бараг 90 хувийг хангадаг бөгөөд түүнээсээ 90 гаруй хувийг нь зөвхөн Баян-Овоогийн ордоос олборлодог байна.

2000 оны тооллогоор:

Угсаатны нэр Хүн ам Эзлэх хувь
Хятад 2,122,737 94.16%
Монгол 67,209 2.98%
Хотон үндэстэн 36,234 1.61%
Манж 22,826 1.01%
Солонгос 848 0.04%

Цахим холбоос

засварлах
  Commons: Бугат хот – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. "China: Inner Mongolia (Prefectures, Leagues, Cities, Districts, Banners and Counties) - Population Statistics, Charts and Map".
  2. Оуэн Латтимор, Туркестаны цөл уруу, 1928. х.7-8.