Эрдэнэт
Эрдэнэт, ᠡᠷᠳᠡᠨᠢᠲᠤ — Орхон аймгийн төв, Монгол Улсын Орхон аймгийн төв, Монгол улсын 3 дахь том хот, улсынхаа аж үйлдвэрийн томоохон төв.Улаанбаатар хотоос ойролцоогоор 380км зайд орших бөгөөд засмал болон төмөр замаар нийслэл хоттой холбогдсон байдаг.
Эрдэнэт
ᠡᠷᠳᠡᠨᠢᠲᠦ | |
---|---|
Баян-Өндөр сум ᠪᠠᠶ᠋ᠠᠨᠥᠨᠳᠦᠷᠰᠤᠮᠤ | |
![]() | |
Улс | ![]() |
Аймаг | ![]() |
Байгуулагдсан | 1974 |
Газар нутаг | |
• Нийт | 208.0 км2 (80.3 миль2) |
Өндөр | 1,280 м (4,200 фут) |
Хүн ам (2020) | |
• Нийт | 100,639 |
• Нягтрал | 480/км2 (1,300/миль2) |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Бүсийн дугаар | +976 7035 (7039) |
Улсын дугаар | OP_ ( _ янз бүр) |
Уур амьсгал | Dwc |
Вэб сайт | erdenet.mn |
Газар зүй засварлах
Уур амьсгал засварлах
Эрдэнэт | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Эрдэнэт
Эх сурвалж: WMO
|
Аж үйлдвэр засварлах
Жилдээ 26 сая тонн зэс, молибдений баяжмал, уурхайн тэсэлгээний бодис үйлдвэрлэх болон зэсийн хүдэр бутлах ган бөмбөлөгний үйлдвэр ажилладаг. Мөн өнгөт металлын, хүнсний, мод боловсруулах, хивсний зэрэг хөнгөн үйлдвэрүүдтэй, соёл урлаг, боловсрол, эмнэлэг, үйлчилгээний газруудтай томоохон хэмжээний аж үйлдвэрийн хот юм.
Ажил олгогчид засварлах
- Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр ТӨХК
- Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ний Хангайн бүсийн салбар
- Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК
- Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК
- Эрдэнэт хотын захиргаа
- Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд
- Орхон аймгийн захиргаа
- Баян-Өндөр сумын захиргаа
- Эрдэнэт Хивс ХК
- Эрдмин ХХК
Эрдэнэт үйлдвэр засварлах
Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр нь зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог үйлдвэр юм. 1978 онд Монгол, ЗХУ хоёр орны засгийн газар хоорондын гэрээний дагуу "Эрдэнэтийн овоо"-ны орд газарт байгуулагдсан бөгөөд 2016 онд ОХУ-ын эзэмшлийн 49 хувийг Монголын зэс корпораци худалдан авчээ. Орд газар нь улсын нийслэл Улаанбаатар хотоос баруун хойд зүгт 340 км, Дархан хотоос баруун зүгт 180 км, Булган аймгийн төвөөс хойд зүгт 60 км, мөн Оросын Холбооны Улсын хилээс 140 км-т тус тус байрладаг. Дорнод-Сибирийн төмөр замын сүлжээтэй Наушки өртөө, Хятадын төмөр замын сүлжээтэй Эрээн хотоор дамжин холбогдож үйл ажиллагаагаа явуулж байна.
"Эрдэнэт" үйлдвэр Финландын "Оутокүмпү", Австралийн "Бэйтмэн Инженеринг", "Пэсифик Оур Техноложи", Их Британийн "Брүк Хант", АНУ-ын "Фелпс Дож" корпораци, "Кей-Ди Инженеринг" компани, Өмнєд Солонгосын "Самсунг" корпораци зэрэг уул уурхай, өнгөт металлургийн салбарын манлайлагч нартай түншийн нягт холбоотой хамтран ажиллаж байна.
"Эрдэнэт" үйлдвэрийн дүрмийн сангийн 51 хувийг Монгол Улсын Засгийн газар, 49 хувийг Монголын зэс корпораци эзэмшдэг. Жилд 25 сая тонн хүдэр боловсруулж, 530.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 3.0 орчим мянган тонн молибдены баяжмал vйлдвэрлэдэг. Уулын баяжуулах үйлдвэр нь Монгол улсын төсвийн 30 орчим хувийг бүрдүүлдэг.
Боловсрол засварлах
Тус аймагт ШУТИС-ийн харьяа, Ш.Отгонбилэгийн нэрэмжит технологийн сургууль, Монгол Улсын Их Сургууль, Улс төрийн академи, Маргад дээд сургууль зэрэг их, дээд сургууль ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 25 Ерөнхий боловсролын сургууль болон хувийн хэвшлийн Эрдмийн сан, Цайхун,Билигт Ѳргѳѳ, Орхон Эмпати сургуулиуд үйл ажиллагаагаа явуулж байна.
Хүн ам засварлах
1975 тооц. |
1979 тоол. |
1981 тооц. |
1985 тооц. |
1989 тоол. |
1994 тооц. |
2000 тоол. |
2003 тооц. |
2006 тооц. |
2008 тооц. |
2011 тооц. |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
4,100 | 31,900 | 38,700 | 45,400 | 56,100 | 63,000 | 68,310 | 78,882 | 83,160 | 86,866 | 92,000 |