Ширэм нь төмөр-нүүрстөрөгчийн хайлш бөгөөд нүүрстөрөгчийн эзлэх хувь өндөртэй (2,06% их) учир гангаас ялгаран хэрэглээ нь ч өөр болно. Ширэм дэх нүүстөрөгч нь графит, цементитийн бүлэгт багтдаг.

Ширмээр хийсэн хайруулын таваг
Бремен хотын сүлд түлхүүрийн дүрс бүхий бохирын шугамын ширмэн таг

Шинж чанар

засварлах

Ширэмд төмрийн хайлшийн нэг бүлэг багтах бөгөөд түүнд нүүртөрөгчийн эзлэх хувь (> 2%) өндөр байдаг. Мөн түүнчлэн цахиур болон бусад бүрэлдхүүн хэсэг болох Mn, Cr, эсвэл Ni зэрэг хольцтой байна. Түүнийг дотор нь:

  • Цагаан ширэм: үүний найрлагад байх нүүрстөрөгчийн карбид нь цементит хэлбэртэй байна
  • Саарал ширэм: нүүрстөрөгч нь графит хэлбэртэй

Ширэмний нягт нь ойролцоогоор 7,2 г/см3 бөгөөд энэ нь ган болон цэвэр төмрийн (7,85 г/см3) нягтаас бага юм. Хайлах температур нь ганг бодвол харьцангуй бага буюу эвтектикийн хэсэгт ойролцоогоор 1150 °С байх ба түүний хэт их нүүрстөрөгчийн агуулгаас шалтгаалан давтан боловсруулах боломжгүй. Хайлсан үедээ шингэн урсамтгай шинж чанараараа бусад өтгөн гангаас цутгахад амар.

Гэмтэл багатай цутгагдсан ширмэн эд хэсэг нь ганг бодвол зэврэлтэнд тэсвэртэй, мөн түүний хайлшинд цахиур, хром, никель нэмсэнээр түүний зэврэлтийн тэсвэржилтийг улам нэмэгдүүлдэг. Саарал ширэмний чанарыг шалгах энгийн арга нь: алхаар тэгш өнцөгтэй буланг цохиход ямар нэгэн сэтрэлтгүйгээр (сэтэрч бутрахгүй байх) жигдхэн цохионы мөр гарах ёстой.

Саарал ширмийн нүүрстөрөгчийн агуулгаас хамаарч эвтектиодын өмнөх (2,14-4,3%С) эвтектиод (4,3%) эсвэл эвтектиодын дараах (4,3-6,67%) гэж ангилна.

Ном, сурах бичиг

засварлах
  • John Gloag and Derek Bridgwater, A History of Cast Iron in Architecture, Allen and Unwin, London (1948)
  • Peter R Lewis, Beautiful Railway Bridge of the Silvery Tay: Reinvestigating the Tay Bridge Disaster of 1879, Tempus (2004) ISBN 0-7524-3160-9
  • Peter R Lewis, Disaster on the Dee: Robert Stephenson's Nemesis of 1847, Tempus (2007) ISBN 978-0-7524-4266-2
  • George Laird, Richard Gundlach and Klaus Röhrig, Abrasion-Resistant Cast Iron Handbook, ASM International (2000) ISBN 0-87433-224-9