Музей (μουσεῖον mouseíon ‚Музены хийд‘[1] буюу музены ариун газар, өөрөөр хэлбэл урлаг, соёл, шинжлэх ухааныг хамгаалагч дарь эхийн хийд) нь чухал хэрэгтэй эсвэл сургамж бүхий эд өлгийн зүйлсийн цуглуулгыг хадгалах, ангилаx, шинжлэн судлан зарим хэсгийг нь үзэсгэлэн болгон нийтэд үзүүлдэг институт юм.

Парис дахь Луврын музей

Музей гэх үг нь хамгийн анх антикийн эллинизмийн үед тэмдэглэгдэн үлджээ. МЭӨ 3-р зуунд үүсгэн байгуулагдсан Александрын сургууль антикийн үеийн хамгийн чухал судалгааны байгууламж байсан ба түүнд Александрын номын сан харьяалагддаг байж. 1546 онд Италийн түүхч, эмч Паоло Жовио нь өөрийнхөө сууцны тухай Италийн Комод "Musaei Joviani Descriptio"[2] гэх анхны музейн каталогийг хэвлэн гаргажээ. Энэ үеэс эхлэн төрөл бүрийн цуглуулгын нэршилд музейг хэрэглэх болов. Харин олон нийтийн хэллэг болон тархсан нь 18-р зуунаас эхлэлтэй.

  1. μουσεῖον Zeno.org, Pape: Handwörterbuch der griechischen Sprache, 2015-12-05
  2. Wolfgang Kemp: Funkkolleg Kunst, Studienbegleitbrief 3. Kunst kommt ins Museum, тал 41