Асбест (Англи: asbestos) нь шөрмөсөн чулуу хэмээх эрдэс бодисоос гаргаж авдаг бүлэг минералыг хэлнэ.

Шөрмөсөн чулуу
Асбестэн материал

Маш нарийн ширхэг бүхий энэ чулууны ширхэг нь хүний үсийг 5000 хуваасны нэгтэй ойролцоо нарийхан байдаг байна.

Газраас шөрмөсөн чулууны эрдсээс гаргаж авдаг. Удаан эдэлгээтэй, бөх бат, халуун дамжуулдаггүй, галд тэсвэртэй анх нээсэн үед нь "Гайхамшигт эрдэс" хэмээн барилга байгууламж, цахилгаан бараа, автомашин, гэр ахуйн бараа зэрэгт өргөн хэрэглэж иржээ. Гэвч агаарт тархсан шөрмөсөн чулууны нунтаг ширхэг нь амьсгалын замаар уушиганд орсноор 20-оос 40 жилийн дараах хорт хавдрын эх үүсвэр болдог болохыг тогтоож, 2006 оноос эхлэн "Энх цагийн бөмбөг" зэргээр нэрлэх болсон.

Асбестийг цементтэй хольж материалтай хольж хэрэглэдэг. Хаягдал асбестийг тодорхой журмын дагуу, хуулах юмуу эсвэл ялган цэвэрлэж хураах ёстой. Байгаль орчин болон хүний эрүүл мэндэд асар их хортой бодис юм. Нэлээд хэдэн оронд тодорхой заасан нөхцөлөөс гадуур асбест хэрэглэхийг хориглодог.

Япон улсад 1970 оны эдийн засгийн өндөр хөгжлийн үед асбестыг их хэмжээгээр ашигласнаас болсон гэх уушигны хорт хавдар болон арьсны хорт хавдраар нас барагсдын тоо эрс нэмэгдэж буй. Асбест хэрэглэсэн барилга байгууламжийн ашиглалтыг зогсоож, асбестыг бүрэн цэвэрлэж дууссаны дараа дахин ашиглах тусгай тушаал Засгийн газраас нь гараад байгаа юм. Өмнөд Солонгос болон Европын олон оронд ч мөн адил асбестын талаар хатуу хууль дүрмүүд хэрэгжиж эхлээд байна.

Гадны холбоос

засварлах