Аконкагуа уул
[[Ангилал:]]
Аконкагуа уул Aconcagua | ||
---|---|---|
Америк тивийн ноён оргил Аконкагуа уул | ||
Үнэмлэхүй өндөр | 6961 м | |
Байрлал | Мендоса, Аргентин, Өмнөд Америк | |
Нуруу | Андын нуруу | |
Тусгаарлагдсан зай | 16.536 км → Тирич Мир | |
Харьцангуй өндөр | 6961 м | |
Солбицол | 32° 39′ 12″ Ө, 70° 0′ 42″ Б | |
| ||
Анхны авиралт | 1897 онд М. Цурбригген | |
Онцлог | Америк тивийн хамгийн өндөр уул |
Аконкагуа уул (Испани: Cerro Aconcagua) нь Аргентин дахь Андын нуруунд орших 6961 м[1] өндөртэй Америк тив дэх хамгийн өндөр (мөн Ази тивээс гаднах хамгийн өндөрт ууланд тооцогддог) уул юм. Үүнээс гадна Жомолунгма уултай харьцуулсан бэлийн өндрөөрөө дэлхийд хоёрт, харин тус уулаас тусгаарлагдсан зай буюу давамгай байдлаараа (дэлхийн дээврээс 16.536 км алслагдсан) дэлхийд тэргүүлдэг.
Байр зүй
засварлахАконкагуа уул нь Чилийн хилийн ойролцоо Мендоса мужид оршдог. Энэ уул нь мөсөн гол бүхий таван амтай бөгөөд эдгээр нь 10 километр хүртэл урттай. Удаах оргил нь (6928 м) үндсэн оргилын өмнө талд байрлана. Энэ уул нь галт уул биш боловч удаан хугацаанд Жомолунгматай адил үүлээр бүрхэгддэгээс нь шалтгаалан галт уул хэмээн андуурдаг байсан аж.
Нэр
засварлахАконкагуа гэх нэрийн утга нь тодорхой биш. Гэхдээ мапуче хэлний Aconca-Hue эсвэл кечуан хэлний Ackon Cahuak гэх үгнүүдээс үүссэн байх магадлалтай гэж үздэг ба эдгээр үгнүүд «Чулуун харуул» гэсэн утгатай аж. Өөр нэг хувилбар нь аймара хэлний Janq'u Q'awa гэсэн үгнээс гаралтай гэх ба энэ нь «Цаст уул» гэсэн үг ажээ.
Зургийн цомог
засварлах-
Аконкагуа уул өмнө талаасаа -
Аконкагуа уулын урд оргил (6928 м)
Цахим холбоос
засварлах- Аргентины Байгалийн цогцолборт газрыг хариуцсан засгийн газрын харьяа байгууллага (англи, испани хэлээр)
Эшлэл
засварлах- ↑ Se dio a conocer la nueva altura oficial del Cerro Aconcagua: 6.960,8 metros Instituto Geográfico Nacional