Антигуа ба Барбуда
Антигуа ба Барбуда Улс (англ. Antigua and Barbuda) нь Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн бүрэлдэхүүн дэх тусгаар тогтносон улс бөгөөд Антигуа болон Барбуда арлуудаас бүрддэг. Зүүн Карибад харьяалагдах арлын улс нь умард атлантын далай ба Карибын хооронд, Пуэрто Рикогийн зүүн урд зүгт оршдог.
Антигуа ба Барбуда Antigua and Barbuda
| |
---|---|
Уриа: Each Endeavouring, All Achieving (англ., „Хүн бүр чармайн зүтгэвэл, бүгд амжилтад хүрнэ“) | |
Төрийн дуулал: Fair Antigua, We Salute Thee | |
Нийслэл | Сент Жонс |
Албан ёсны хэл | англи |
Төр засаг | Үндсэн хуульт-парламентын хаант засаг |
• Төрийн тэргүүн | Хатан хаан II Элизабетыг төлөөлөгч нь ерөнхий амбан захирагч Родни Уильямс |
• Засгийн тэргүүн | Ерөнхий сайд Гастон Браун |
Байгуулагдсан | |
• Үйл | 1981 оны 11 сарын 1 (Их Британиас) |
Газар нутаг | |
• Нийт | 442 км² Антигуа: 281 км² Барбуда: 161 км2 |
Хүн ам | |
• Тооцоо | 94.731 2017 оны 7 сард ойролцоогоор[1] |
• Нягтаршил | 214/км2 |
ДНБ (ХАЧТ) | тооцоо |
• Нийт |
|
ДНБ (нэрлэсэн) | тооцоо |
• Нийт | 2016[2] |
ХХИ | 0,783 (58.)[3] Error: Invalid HDI value |
Мөнгөний нэгж | Зүүн Карибын доллар (XCD) |
Цагийн бүс | UTC−4 |
Утасны томьёо | +1 (268) мөн Хойд Америкийн дугаарлалтын төлөвлөгөөг үзэх |
ISO 3166 код | AG, ATG, 028 |
Домэйн нэр | .ag |
Газар зүйЗасварлах
БайршилЗасварлах
Антилын улс Антигуа ба Барбуда нь салхин талын арлууд гэгдэх арлуудад хамаарна. Энэ улс нь Атлантын далай ба Карибын хооронд орших ба Пуэрто Рикогоос зүүн урд зүгт багцаагаар 650 км зайтай. Нийт газар нутгийн талбай нь 442,6 км²[4], улсын нутаг дэвсгэр нь хоёр үндсэн ба хэд хэдэн жижиг арлуудаас бүрддэг. Хамгийн том арал нь Антигуа арал (280 км²) бөгөөд энэ арал дээр тус улсын нийслэл Сент Жонс оршдог. Барбуда арал нь 161 км² талбайтай ба Антигуагаас умард зүгт 48 км-н зайд оршдог. Антигуагаас зүүн хойд зүгт 56 км-н зайтай орших хүнгүй хадан хясаа бүхий арал Редонда байдаг.
Геологи ба геоморфологиЗасварлах
Хэдийгээр үндсэн арал Антигуа нь шохойн чулуун тогтоцтой ч, энэ арал нь 34 сая жилийн өмнө арлын баруун урд зүгт тэсэрсэн усан доорх галт уулаас үүсэлтэй. Арлын хамгийн өндөр цэг нь улсынхаа хамгийн өндөрт орох бөгөөд далайн түвшнээс дээш 402 метрт өргөгдсөн Обама уул юм.
Уур амьсгалЗасварлах
Антигуа ба Барбуда нь халуун орны уур амьсгалтай. Сарын дундаж температурын утга нь 22 °-с (арванхоёрдугаар сараас хоёрдугаар сар хүртэл) 30 °C (зургаадугаар сараас есдүгээр сар хүртэл) хүрдэг. Жилийн дундаж хур тунадасны хэмжээ нь 900-1000 мм байгаа нь Карибтай харьцуулахад харьцангуй бага юм. 9-11-р сарын хооронд хамгийн их хур тунадас буудаг. Зуны улиралд (6-10 сар хүртэл) халуун орны хуй салхи гарах магадлал өндөртэй.
Хүн амЗасварлах
2017 оны байдлаар Антигуа ба Барбудад 94.731 хүн[1] амьдарч байна. Хүн амын дийлэнх нь Антигуад амьдардаг, харин Барбуда нь ердөө л 1600 оршин суугчтай (2011 оны мэдээ)[5].
Хүн ам зүйн зарим үзүүлэлтЗасварлах
2017 оны байдлаарх хүн амын тоон үзүүлэлт (жуулчдыг оруулаагүй).
- Насны бүтцээр
- 0–14 насныхан: 23,09 %
- 15–24 насныхан: 16,83 %
- 25–54 насныхан: 42,19 %
- 55–64 насныхан: 9,83 %
- 65–с дээш насныхан: 8,06 %
- Дундаж нас: 31,6 нас
- Төрөлт: 15,7/1000 оршин суугч
- Нас баралт: 5,7/1000 оршин суугч
- Өсөлт: 1,2 %
- Нийт төрөлтийн тоо: 2
- Цэвэр шилжин явагсад: −2,2/1000 оршин суугч
- Дундаж наслалт
- Эрчүүд: 74,4 жил
- Эмэгтэйчүүд: 78,8 жил
Цахим холбоосЗасварлах
Wiktionary: Антигуа ба Барбуда – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эх сурвалжЗасварлах
- ↑ 1.0 1.1 Antigua and Barbuda. In: The World Factbook. Central Intelligence Agency, abgerufen am 7. September 2017 (englisch).
- ↑ imf.org (PDF) Олон Улсын Валютын Сан
- ↑ Human development index (HDI), United Nations Development Report 2015, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн програм Abruf 27. Oktober 2016
- ↑ Die Grenzen des maritimen Staatsgebietes, also die Hoheitsgewässer, sind im Maritime Areas Act festgesetzt, und umfassen eine Zone 12 nautische Meilen vor der Küste, sofern sie nicht das entsprechende Territorium eines Nachbarstaats berühren (was um Antigua gegenüber dem Vereinigten Königreich bei Montserrat in kleinem Ausmaß und um Redonda bei Montserrat und gegenüberSaint Kitts and Nevis in großem Ausmaß der Fall ist: dort liegt die Hoheitsgrenze zu den Nachbarinseln um die 5 Seemeilen ab); außerdem berühren sich die Hoheitsgebiete um Antigua und um Barbuda in geringem Ausmaß. Maritime Areas Act, 1982 (No. 18 of 1982); (Kurzbeschreibung mit Link auf Text i.d.F Cap. 260, pdf, faolex.fao.org). Weitere Regelungen auch im Territorial Waters Act, 1982, 1982 (Act No. 18). (faolex.fao.org)
- ↑ Census 2011 Population and Housing Census – Book of Statistical Tables I, Antigua Observer Newspaper, PDF 6,4 MB, Abruf 9. September 2017