Андре Шюррле

Германы хөлбөмбөгчин

Андре Шюррле (Герман: André Schürrle; 1990 оны арваннэгдүгээр сарын 6, Рейнланд-Пфальц, Людвигсхафен-ам-Райн) — Германы хөлбөмбөгчин, «Вольфсбург»[1] болон Германы шигшээн довтлогч.

Хөлбөмбөг
Хөлбөмбөг
Андре Шюррле
Ерөнхий мэдээлэл
Уугуул нэр Андре Шюррле
Мэндэлсэн 1990 оны 11 сарын 6
Герман, Рейнланд-Пфальц, Людвигсхафен-ам-Райн
Иргэншил Германы далбаа Герман
Өндөр 183 см
Жин 74 кг
Байрлал довтлогч
Багийн мэдээлэл
Баг Германы далбаа Вольфсбург
Дугаар 17
Тоглогчийн замнал
Залуучуудын багууд
1996—2006 Германы далбаа Людвигсхафенер
2006—2009 Германы далбаа Майнц 05
Багийн замнал*
2009—2011 Германы далбаа Майнц 05 66 (20)
2011—2013 Германы далбаа Байер 04 65 (18)
2013—2015 Английн далбаа Челси 44 (11)
2015—одоо Германы далбаа Вольфсбург 9 (1)
Шигшээ**
2008—2009 Германы далбаа Герман (19-) 11 (10)
2009—2010 Германы далбаа Герман (21-) 5 (5)
2010—одоо Германы далбаа Герман 44 (17)
Олон улсын медалиуд
ДАШТ
Алт Бразил 2014
ЕАШТ
Хүрэл Польш/Украйн 2012

* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2015 оны 4 сарын 4-нд шинэчлэв.

** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол)
2015 оны 3 сарын 29-нд шинэчлэв.

Замнал засварлах

Майнцийн ирээдүйтэй довтлогч Шюррлег 2011 онд «Байер Леверкузен» 6.5 сая фунт төлөн[2] таван жил гэрээлэв.[3]

Леверкузенд 2013 онд 43 тоглохдоо 14 гоолдсон түүнийг зургаадугаар сарын 25-нд лондоны «Челси» 21 сая еврогоор элсүүлж,[4] аравдугаар сарын 27-нд «Манчестер Сититэй» тоглоход анх гоолдуулжээ. 2014 оны гуравдугаар сарын 1-нд «Фулхэмийн» дербид хэт-трикдсэн.

«Вольфсбург» Шюррлег 22 сая фунтээр 2015 оны хоёрдугаар сарын 2-нд элсүүлэв.[5]

Шигшээ засварлах

2010 оны арваннэгдүгээр сард шигшээд багтсан[6] Шюррле анх Шведтэй нөхөрсөг тоглоход гараалж,[7] 2011 оны тавдугаар сарын 29-нд Уругвайтай нөхөрсөг тоглоход (2–1) гоолдсон.[8]

Тэр 2012 оны ЕАШТ-ий сонгонд Азербайжен, Австри болон Бельгийн хаалганд гоолдсон бөгөөд 2013 оны аравдугаар сарын 15-нд 2014 оны ДАШТ-ий сонгонд Шведийг ялахад (5-3) хэт-трикдсэн юм.[9]

Шюррле 2014 оны зургаадугаар сарын 14-нд ДАШТ-ий шөвгийн 16-д Алжирыг ялахад (2-1) нээлтийн гоолыг оруулав.[10]

Долоодугаар сарын 8-нд хагас шигшээд Бразилыг ялахад (7:1) Мирослав Клозег сэлгэн дубльдсэн.[11]

Шувтаргын тоглолтонд сэлгээнээс оролцсон Шюррле Марио Гёцед 113 дахь минутанд хожлын гоолын дамжуулалтыг өгчээ.[12]

Амжилт засварлах

Лавлах холбоос засварлах

  1. Официальный сайт футбольного клуба «Вольсбург»: «Terms agreed!»[] Error: {{Lang-xx}}: no text (help)
  2. "Chelsea Transfer Rumours: Who Is Andre Schurrle?". Bleacher Report. 5 May 2012. Retrieved 4 July 2013.
  3. "Andre Schurrle: Chelsea hold transfer talks, say Leverkusen". BBC Sport. 19 April 2013. Retrieved 4 July 2013.
  4. «Байер» объявил о принципиальной договорённости с «Челси» по трансферу Шюррле
  5. "Andre Schurrle: Chelsea forward completes £22m Wolfsburg move". BBC. 13 August 2010. Retrieved 2 February 2015.
  6. Plummer, David (11 November 2010). "Löw caps Germany's rising stars". The Independent. Retrieved 19 May 2011.
  7. "Kazakhs seek damage limitation against Germany". ESPN Soccernet. 26 March 2011. Retrieved 19 May 2011.
  8. "Germany get better of Uruguay again". UEFA.com. 29 May 2011. Retrieved 30 March 2013.
  9. "World Cup qualifiers: Germany end campaign with 5-3 win over Sweden". Sky Sports News. 15 October 2013. Retrieved 17 June 2014.
  10. Ornstein, David (30 June 2014). "Germany 2-1 Algeria". BBC Sport. Retrieved 30 June 2014.
  11. "Brazil 1-7 Germany". BBC. 8 July 2014. Retrieved 9 July 2014.
  12. http://www.bbc.co.uk/sport/0/football/28181689

Цахим холбоос засварлах

Энэ Германы хөлбөмбөгчиний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.